Эрчүүдийн сонгодог гурван дүр төрхийн талаар Роман Белоснежный ярилаа

Eclat цувралд франц дэгжин төрхийг илэрхийлсэн дээд зэрэглэлийн Eclat Style эрчүүдийн үнэртэн шинээр гарлаа. Амьдралын бүх нөхцөлд нийцэх эрчүүдийн сонгодог загварын гурван төрхийг Орифлэймийн албан ёсны стилист бид бүхэнтэй хуваалцан, дүр төрхөө ямар үнэртнээр чимэх тал дээр ч мөн зөвлөгөө өглөө.

  

Сонгодог загвар нь хүчирхэг, өөртөө итгэлтэй харагдахыг хүсдэг, хормын дотор итгэл хүлээлгэх, зөв сэтгэгдэл төрүүлэхийг хүсдэг эрчүүдэд зохино. Ажил хэргийн ертөнцөд энэ загвар бол номер нэг. Хэдийн таны хувийн амьдрал дээр энэ төрх нь огт ойрхон биш байж болох ч, онцгой нөхцөл байдалд зориулж, хэдэн хэв маягийг үргэлж бэлэн байлгах хэрэгтэй.

Бид “сонгодог” гэдэг үгийг сонсмогцоо, баригдмал хэв маяг, тултал нь товчилсон захтай цамц, өөрчлөгддөггүй зангиаг төсөөлдөг. Тийм бас үгүй! Анхандаа энэ загвар нь үнэхээр баригдмал байсан хэдий ч цагийн аясаар бидний мэддэг хэвийн байдлаасаа холдож, сонгодог хослолыг өвөрмөц даавуугаар оён, ботинкийг кетээр орлуулж, харин эцсийн төрхийг загварлаг аксессуараар зөөлрүүлдэг болсон.

Сайхан зохисон хослол ба захтай цамц нь сонгодог төрхийн үндэс юм. Ихэвчлэн өмд болон пиджак нь нэг даавуугаар оёдог - заншил ёсоор, ноосон материалаар - мөн нийтлэг хүрээтэй байдаг: жишээлбэл, хормой, энгэрийн халаас ба доод халаасууд. Тухайн цаг үеийн загварын чиг хандлагаас хамааран загвар нь өөрчлөгдөж болно. Жишээлбэл, нэг хэсэг хугацаанд загварын тайзнаа спорт хэв маягийг тодотгосон, нарийн тайлтай, богино хормойтой загвар зонхилж байсан бол, дараа нь загвар нь илүү сул болж, халаас ба хормой нь ч илүү өргөн болж хувирсан.

Ажил хэргийн хослол дээр дүрэм ёсоор нэг өнгийн, тэр дундаа цагаан эсвэл цэнхэр, цамцыг сонгодог. Сонгодог хээтэй мөн байж болно: дөрвөлжин хээтэй, судалтай. Анхаарлаа хандуулаарай: ажил хэрэгч хослол дээр цамцыг сонгохдоо хэлбэрээ сайн барьдаг хатуу захтайг сонгох нь зүйтэй, харин casual буюу өдөр тутмын загвар дээр зөөлөн захтайг сонгож болно.

Бид сонгодог загварын гурван төрхийг цуглууллаа: өдөр тутамд, ажил хэргийн уулзалтанд болон гала-арга хэмжээнд.



Casual 
Энэ төрхийн үндсэн элемент нь - бөх ноосон материалаар хийсэн, цэнхэр өнгийн суурьтай хүрэм. Түүнийг бусад өнгийн өмд болон жийнс дээр хослуулах хялбар.

Ажил хэрэгч
Дөрвөлжин хээтэй, итали маягийн өргөн хүрээ ба нэмэлт халаастай хослол. Дэгжин ба гайхалтай харагдана! Хоёр дах хувилбар нь – англи маягийн хүрээтэй, ноосон материалтай нэг өнгийн хослолыг зангиа болон энгэрийн халаасны алчууртай хослуулсан төрх.



Үдшийн
Эхний хувилбараар энгийн цагаан цамц дөрвөлжин хээтэй хүрэм болон өмдийг тодотгоно. Илүү сонирхолтой болгомоор байна уу? Хамба хилэн хүрэм сонгоод, түүн дээр цагаан цамц өмсөөд эрвээхий зангиа зүүгээрэй. Ийм хослолыг жийнс дээр ч өмссөн болно. Мөн одоо энэ нь маш загварлагт тооцогдоно – дэгжин төрхийг өдөр тутмын casual төрхтэй хослуулах! Хамгийн чухал нь таны сонгосон жийнс нэг өнгийнх байх ба элдэв харц булаасан чимэггүй байх ёстой. Харин гутлыг сонгодог загвартайг сонгоорой.

В разных странах подход к классическому стилю отличается. Например, во Франции мужчины любят разнообразие и эксперименты. На улицах Парижа легко встретить денди, которые предпочитают яркие цвета, необычные фактуры в тканях, нестандартные блейзеры, дополненные брюками текстуры «соль с перцем». Фишка классики по-французски — шарф. Мужчины виртуозно сочетают его с костюмом и даже используют как центральный акцент всего образа.

Сонгодог хэв маягт жижиг зүйлс гэж байхгүй. Хэв маягаа бүрдүүлэхдээ дан ганц хувцсаа төлөвлөлгүй, мөн үсний үсний засалт, аксессуарууд болон зөв үнэртнээ сонгох нь хүртэл чухал байдаг. Танд нарийн мэдрэмжтэй ба гайхалтай үнэртэн хэрэг болно – жишээлбэл, Eclat Style шинэ үнэртэн. Энэхүү үнэртний зохиомжийн үндэс нь – цагаан цахилдаг ба арьс дээр суурилсан De Laire Sellier хэмнэл оршино. Түүнийг зохион бүтээгчид Эмили Копперман ба Альенор Массне нар юм. Грейпрут ба ветивер нь энэ үнэртний аялгууг гайхалтай чимдэг. Жинхэнэ франц загварын илэрхийлэл!



Үнэрт усыг усанд орсны дараа чийгтэй биен дээр болон үсэн дээ цацхад төгс мөч байх болно. Тиймээс үнэр нь удаан хадгалагдах болно. Судасны цохилтыг бүү мартаарай, энэ нь үнэрийг илүү хүчтэй болгож чаддаг: хүзүү, чихний ард байх талбай.

 

 

Зурвас: Зураг: Роман Белоснежный