1. Бид үнэр мэдрэх үед түүний молекулууд даавар ялгаруулдаг өнчин тархинд нэвтэрдэг. Ингэж үнэр нь дааврыг өөрчилж чаддаг бөгөөд үр дүнд нь тодорхой сэтгэл хөдлөл ба үйл хөдлөлийг өдөөх юм. Зарим үнэр тайвшруулж, зарим нь баяр хөөртэй болгодог - санаанд багтамгүй байж болох ч үүнийг шинжлэх ухаан баталчихсан. Үнэртний тусламжтайгаар бүтээмжээ нэмэгдүүлж, баяр хөөр нэмж, эсвэл тайван нойрсож болно. Сэтгэл хөдлөлдөө тааруулж үнэртэн ба бие арчилгааны бүтээгдэхүүн сонгож хэвшээрэй.
2. Цэцгийн бал, мужааны газар, шоколад эсвэл давсалсан карамель уу? Та найз бүсгүйтэйгээ үнэртнийх нь талаар олон цагийн турш маргалдаж болно. Энэ бол хэвийн зүйл, учир нь дэлхий дээр нэг ижил үнэрлэх мэдрэхүйтэй хүмүүс байдаггүй.
3. Дэлгүүр, нисэх буудал, ажлын байран дахь үнэртэн хөгжүүлэлтийн бүхэл бүтэн салбар байдаг. Учир нь эфирийн тоснуудын зөв хослол ажилчдын анхаарал төвлөрөлтийг нэмэгдүүлэх эсвэл худалдан авалтыг дэмжих чадвартай.
4. Хүний биед ойролцоогоор 10 сая үнэр мэдрэгч рецепторууд байдаг, тэдгээр нь хэдэн триллион үнэрийг ялгах чадвартай бөгөөд биднийг ойлгож амжихаас ч өмнө бидэнд нөлөөлж чаддаг. Үнэртэн зохион бүтээгчид үнэрлэх чадварт суралцдаггүй, төрөлхийн авьяасын тусламжтайгаар үнэртэн бүтээдэг гэсэн ташаа ойлголт байдаг. Гэхдээ энэ худлаа юм, тэд олон жилийн турш тархиндаа үнэртний цагаан толгойг бүтээхэд суралцдаг.
5. Үнэрлэх нь бусад мэдрэхүйгээс илүү хурдан тархинд мэдээлэл дамжуулдаг: энэ нь бид үнэрийг дуу чимээ эсвэл хүртэхүйгээс түрүүлж мэдэрдэг гэсэн үг юм. Хүнд анхны сэтгэгдэл төрүүлэх түлхүүр бол өөртөө итгэлтэй яриа, загварлаг хувцас болон инээмсэглэл гэж бид андуурдаг ч үнэндээ харилцаж буй хүн тань үнэрийг түрүүлж мэдэрдэг байна.
6. Мэдэрч буй сэтгэл хөдлөлөөс нь хамаарч хүний үнэр өөрчлөгддөг. Айдас, баяр баясгалан, аз жаргал, түгшүүр - эдгээр бүх сэтгэл хөдлөлүүд бүгд өөр өөр үнэртэй.
7. Хамрын ханиадны үеэр хоол амтгүй санагддаг биз? Үнэндээ амтлах мэдрэхүйн 80%-ийг үнэр хариуцдаг: бид үүнийг бараг мэдэрдэггүй бөгөөд хоолыг зөвхөн бүтцээр нь ялгадаг байна.