Гайхамшигт агарт мод: үнэртний хамгийн загварлаг аялгууны тухай 5 баримт

Үнэртний ертөнцөд агар мод нь хамгийн үнэтэй хирнээ хамгийн эргэлзээ төрүүлэм орцод тооцогддог. Яагаад гэвэл хэрэглэгчид түүнд эсвэл дурладаг, эсвэл үзэн яддаг. Бид үүний шалтгааны олж мэдэхээр шийдлээ.

ТҮҮХЭЭС ДУРДВАЛ...
Агар модны тухай Каран, ном Ариун Библи, Синдбадын тухай өгүүлэл, Аюурведагийн жоруудад дурдагдсан байдаг. Буддистууд энэ үнэрийг бясалгал хийхдээ хэрэглэдэг байсан бол Хятадууд олон өвчнийг анагаахад хэрэглэдэг байжээ. Харин Арабуудын хувьд агар мод нь чинээлэг байдлын бэлэг тэмдэг байсан тул түүнийг дийлэнхдээ эрчүүд хэрэглэдэг байжээ. 2000 он хүртэл моддын-бальзамын аялгуудтай үнэртэн үнэртэй ус гэхээс илүүтэйгээр эм шиг үнэртдэг байжээ. 2002 онд тухайн үед Yves Saint Laurent брэндэд ажилладаг байсан Том Форд агар модны аялгуутай анхны үнэртэн М7-г гаргажээ. Цэцэгсийн үнэр зонхилж байсан зах зээлийн хувьд энэхүү өвөрмөц үнэртэн байр сууриа олж чадалгүй амжилтгүй болжээ. 2007 онд Том Форд дахин нэг оролдлого хийж зохиомжийг нь илүү хөнгөн болгожээ. Мөн энэ онд Арабын шэйхүүдийн хувийн захиалгаар үнэртэн бүтээдэг Монталь адил төрлийн үнэртнийг олон нийтэд зориулж бүтээжээ. Тэрээр тухайн үедээ гайхамшигтай амжилтад хүрч салбартаа бат бөх байр суурь эзэлж борлуулалтаараа тэргүүлжээ. Харин 2017 онд агар модны аялгуутай үнэртнүүд дахиад загварын оргилд гарсан билээ.

АГАР МОДНЫ АЯЛГУУГ ЯАЖ ГАРГАЖ АВДАГ ВЭ?
Агар мод Баруун Өмнөд Азид ургадаг. Phaeoacremonium parasitica нэртэй мөөгөнцөр модыг өвчлүүлэхэд (энэ бол ховор тохиолдол) үрэвсэлтэй тэмцэхийн тулд мод маш өтгөн, бараан өнгийн, онцгой үнэртэй давирхай ялгаруулдаг ба энэ үед тосыг нь гаргаж авдаг. Энэ процесс 60 гаруй жил үргэлжилдэг бол 20кг модноос ердөө л 12 мл үнэт тос гардаг. Гарах тосны хэмжээ тухайн жил, мод ургаж буй газар ба тосны чанараас шалтгаалдаг. Тосыг усаар нэрэх, уураар нэрэх эсвэл нүүрстөрөгчийн хийгээр шахах аргаар гаргаж авдаг. Үнэр нь дулаан, ааглаг модны аялгуутай байдаг.

ЯМАР ҮНЭТЭЙ ВЭ?
Агар буюу Уд – энэ бол үнэртний нэрэнд заавал ордог цорын ганц орц юм. Тосыг нь агар модноос гаргаж авдаг ба International Journal of Pharmaceutical and Life Sciences сэтгүүлийн мэдээлснээр 1 литр нь 30 мянган доллар орчим үнэтэй байдаг ажээ. Үнэхээр тансаг байгаа биз!

АГАР МОДНЫ АЯЛГУУ ЯАГААД ИЙНХҮҮ АЛДАРТАЙ ВЭ?
Нью-Йорк Таймс сонины үнэртний шүүмжлэгч ийнхүү ярьжээ «Агар модны аялгуу буюу уд нь маш ховор орц юм. Үнэртнүүдийн аялгуудын дунд тэр яг л хаан мэт байдаг, өөр ямар ч орцод ийм зохицол байхгүй». Амьтны ба хурц, гүн, олон талтай, дур булаам – агар модны аялгууны эгшиг нь ямар аялгуутай хосолж байгаагаасаа хамаарч өөр өөр үнэртдэг.

ОРИФЛЭЙМД АГАР МОДНЫ АЯЛГУУТАЙ ҮНЭРТЭН БАЙДАГ УУ?
Хоёр ч үнэртэн байдаг: эмэгтэйчүүдэд зориулсан дулаан ба нууцлаг Mysterial Oud ба эрчүүдэд зориулсан хэзээ ч хувиршгүй тансаг Intense Oud үнэртэн. Women`s & Men`s Collection – цувралын шинэ үнэртнүүдийн зүрхэнд агар модны үнэт аялгуу орсон. Эмэгтэй зохиомжид тэрээр сарнайн тос, башир цэцэг ба гүргэм цэцэгтэй хосолдог бол, эрэгтэй хувилбарт грэйпфрут, ветивер ба зандан модтой хамт оршдог. Мөн агар модны аялгуу нь юнисекс буюу эрчүүдэд ч, эмэгтэйчүүдэд ч тохирдог онцлогтой. Тиймээс хүйсний ялгааг онцолсон хэвшмэл ойлголт таны үнэртний сонголтод огтхон ч нөлөөлөх ёсгүй юм!

Зурвас: Зураг: Oriflame