Намрын маникюрийн 6 чиг хандлага

Арчилгаатай хумс – чиний төрхийг улам сайхан харагдуулах шилдэг аксессуар. Бид чамд ямар ч эмэгтэйд, ямар ч нөхцөлд зохимжтой энэ намрын маникюрийн 6 чиг хандлагыг толилуулж байна.

ӨТГӨН, ЗУЗААН БҮРХҮҮЛ
Сүүлийн жилүүдэд хумс арчилгааны урлагт маш олон шинэлэг өнгөнүүд нэмэгдсээр байгаа. Харин энэ улирлын чиг хандлага бол зузаан, өтгөн бүрхүүл юм! Ийм бүрхүүл үүсгэгч хумсны будаг нь илүү өтгөн байдаг тул ердөө хоёр давхар будахад л хангалттай. Өтгөн зузаан бүрхүүлтэй маникюрд хамгийн их цул, зөөлөн өнгө ба хэт анхаарал татам бус бөгж ба бугуйвч зүүгээрэй. Тэд таны хээнцэр маникюрийг улам сайхан харагдуулна.

«МАТ» МАНИКЮР
Толин гялбаатай хумс үзэмжтэй харагддаг ч «мат» будалт ч бас сонирхолтой, дэгжин харагддаг. Энэ чиг хандлага нь анхаарал татам, овор хэмжээтэй гоёл чимэглэл ба аксессуартай гайхалтай зохицдог. «Мат» бүрхүүл ямар ч маникюрийг дэгжин хамба хилэн мэт харагдуулна.

ӨВӨРМӨЦ ФРАНЦ МАНИКЮР
Франц маникюрт зөвхөн хумсны үзүүр цагаан байна гэсэн дүрэм байхгүй! Будалтыг эсрэгээр нь эргүүлээд хумсны уг хэсэгт нимгэн тал сар зураарай. Харин уламжлалт франц маникюрийн тунгалаг ба цагаан өнгийн хумсны будгийг өөр тод өнгөний хосоор орлуулаарай, жишээ нь, улаан ба хар, эсвэл лис ба ягаан.

МЕТАЛЛ
Хамгийн шилдэг үдэшлэгүүдэд зориулсан төгс маникюр нь бүх хүмүүсийн анхаарлыг татах болно. Энэ улирлын хамгийн дэгжин өнгөнүүд бол хром, мөнгөлөг ба алтлаг өнгөнүүд.

ӨНГӨГҮЙ БА ЦАГААН
Цул, кофены эсвэл цагаан өнгийн хумсны будаг төрөлхийн мэт хирнээ нарийн мэдрэмжтэй, чамин харагдуулдаг. Дэлхийн загварын тайз ч мөн энэ чиг хандлагыг мөрдөж байна. Чи «мат» эсвэл толин гялбаа алийг нь ч сонгож болно, хамгийн гол цайвар өнгөнүүд бүх өө сэвийг улам тодруулдаг тул хумс ба хумсны орчмын арьсаа маш сайн арчлах хэрэгтэйг анхаараарай.

ОМБРЭ
Омбрэ хэв маяг ахин загварын оргилд гарч байна. Хольж болох бүх төрлийн өнгөнүүдээс бидэнд хамгийн их карамелийн эсвэл зөөлөн өнгөнүүдийн холимог таалагддаг. Манай алхам алхмаар тайлбарласан зааварчилгааг дагаж энэхүү техникийг туршаад үзээрэй.
Зурвас: Зураг: Getty images