1. ТОМ САХАЛ
Хэрвээ чи эртнээс сахлаа ургуулмаар байгаа ч нэг л эргэлзээд байгаа бол шийдвэр гаргахад чамд туслах хэд хэдэн хүчин зүйлийг бид тайлбарлая. Сахал нь арьсыг нарны хэт ягаан туяаны 95% -с хамгаалдаг, харшил өдөөгчдийг барьдаг тул астма буюу гуурсан хоолойн багтраа өвчтэй хүмүүсийн амьдралыг хөнгөвчилдөг, сахал хусахаас үүдэлтэй зүсэлтээс 100% хамгаалдаг, хүйтэн өдрүүдэд дулаан байлгадаг ба боксоор хичээллэхэд цохилтыг зөөлрүүлдэг (мэдээж бид юуны түрүүнд зориулалтын хамгаалагч өмсөхийг зөвлөж байна). Эдгээр шалтгаанууд хүртэл чамд шийдвэр гаргахаар ятгаж дийлэхгүй байвал бид нэмээд ахин нэг том давуу талыг нь хэлье: том сахал эрчүүдийн 2017 оны хамгийн чухал чиг хандлага юм. Зарим загвар зохион бүтээгчид сахлаа самнаж хөвсийлгөхгүй байхыг зөвлөж байна.
2. ЭНГИЙН САХАЛ
Том сахал бол урт үс эсвэл хэт хөгжүүлсэн булчинтай адил хүн бүрийн хувьд ижил ургадаг зүйл биш юм. Гэвч энэ нь загварын чиг хандлагыг дагахгүй байх шалтгаан биш юм! Том сахалтай болох мөрөөдлөө биеллээс хол байна гэж үзэж байвал сахлаа бага зэрэг ургуулаад зөв арчилсан тохиолдолд гайхалтай сайхан үр дүнд хүрэх боломжтой. Харин чи сахлаа сайтар ургуулахыг хүсэж байвал тогтмол арчилгаа хийх хэрэгтэйг бүү мартаарай. Сахлаа болж өгвөл өдөр бүр тэгшилж засаад, угааж самнаад, үсний тос хэрэглээрэй.
3. ДӨНГӨЖ ОРНООСОО БОССОН МЭТ
Энэ бол долгиотой үстэй эрчүүдэд илүү тохиромжтой хувилбар юм. Нүүр рүү бага зэрэг орж ирсэн долгиотой үс романтик эрчүүд, поп хөгжмийг шүтэн бишрэгчид эсвэл 70-80-аад оны өв соёлыг одоог хүртэл дээдэлж The Doors хамтлагийн дууг сонсож, бариу өмд өмсөж, том захтай тод цамц өмсдөг эрчүүдэд зохино. Загвар зохион бүтээгчид (бид ч бас) дараах хувилбаруудыг санал болгож байна: далиу хуваасан үс, Африк хэв маягийн буржгар үс эсвэл дөнгөж орноосоо боссон адил замбараагүй үс.
4. БҮХ ЮМ ЖИГД
Хүн бүрийн үс харамсалтай нь төрөлхийн гоёмсог долгиотой байдаггүй ч үүнд сэтгэлээр унах хэрэггүй. Шулуун үс бол энэ жилийн чиг хандлагын нэг юм. Хамгийн оновчтой зохицол бол маш их хэмжээний хэв маяг үүсгэгч бүтээгдэхүүн (үсний гел, хөөс зэрэг) + өргөн сам юм. Чамайг ийм сайхан үстэй харагдахын тулд хичнээн их хүчин чармайлт гаргасныг хүмүүс харах ёстой! Загвар зохион бүтээгчид wet look буюу нойтон мэт харагддаг хэв маягийг зөвлөж байна. Энэ хэв маягийг үүсгэхэд маш их хэмжээний хэв маяг үүсгэгч гел хэрэгтэй. Мөн нүд хүртэл орж ирсэн шулуун урд талын үстэй хэв маяг маш дэгжин харагддаг.
5. ҮСНИЙ МАШИН
Олон хүмүүс одоо болтол энэ хэв маягийг “спорт” засалт гэж ярьдаг. “2-р үс засалт” гэж нэрлэдэг энэхүү засалтыг үсний машины толгойн дугаараас үүдэж ийнхүү нэрлэдэг. Юуны түрүүнд энэхүү засалт нь заавал нарийн ажиллагаа шаардахгүй, хэвд оруулах маш хялбар давуу талуудтай. Зургаан миллиметр урттай энэхүү үс засалт нь шинэ улиралд бидэнтэй хамт хэвээр байх боловч бид хэт даруу байдлыг нь өөрчлөхөөр шийдлээ. Ингэхийн тулд өнгөө өөрчлөөрэй. Алтлаг, тод ягаан, мөн electric blue буюу тод цэнхэр өнгийг туршаад үзээрэй. Өвөрмөц байх тусмаа сайн!