Үндсэн
Хус мод
Хус мод
Хус мод
Betula alba

Хус мод Шведүүд бидний зүрхэнд үнэ цэнтэй байр суурь эзэлдэг. Энэхүү модны умардыг санагдуулам мөнгөлөг өнгийн нарийн мөчир нь 50 жилийн өмнө Орифлэйм компанийг үүсгэн байгуулахад бидэнд урам зориг хайрлаж байсан анхны байгалийн гаралтай орцуудын нэг юм. Тухайн үед бид гоо сайхны бүтээгдэхүүнүүдэд байгалийн гаралтай орц ашиглаж эхэлсэн анхны компаниудын нэг байсан ба бид өнөөдрийг хүртэл хус модны үнэ цэнийг дээдэлсэн хэвээр байгаа билээ. Хусны шүүс, навчны ханд ба холтос нь аминдэм, антиоксидант, эрдэс бодис, чихэр болон аминхүчлээр баялаг тул гоо сайхны бүтээгдэхүүнүүдэд гайхалтай орц болж өгдөг.

Гол ашиг тус
  • Хус модноос гаргаж авсан орцууд нь биологийн идэвхт бодисууд, тухайлбал чихэр ба аминхүчил зэргийг өндөр хэмжээнд агуулдаг тул арьсанд дээд зэргийн ач тустай, тэжээллэг орц юм.
  • Эдгээр орцууд нь аминдэм, антиоксидант ба эрдэс бодисоор баялаг.
  • Хус модны ханд нь арьсыг тайвшруулах, цэвэрлэх нөлөө үзүүлдэг.
Скандинавын орнуудад олон зуун жилийн туршид хусны шинэхэн шүүсийг эрч хүчээр цэнэглэгч ундаа хэмээн үзэж хэрэглэж байгаа билээ.