Үндсэн хэсэгрүү шилжих Үндсэн цэсрүү шилжих Хайлтруу шилжих

Манай философи

Швед харах өнцөг

Шведийн гоо сайхны брэндийн хувьд бид гоо үзэсгэлэнг болон бүтээгдэхүүнээ яаж бүтээх шаардлагатайг онцгой өнцгөөс хардаг. Бид байгаль орчноос урам авч шинжлэх ухааны дэвшилтэт аргуудыг ашиглаж аюулгүй, найдвартай, өндөр үр дүнтэй бүтээгдэхүүнүүд бүтээдэг. Ийм хандлагын тусламжтай бид зах зээл дээрх нэрээ бат болгож чадсан юм. 


Байгалийн хүч

Бид Шведийн байгалиас урам эрэлхийлдэг бөгөөд хойд Европын хүйтэн өвлийг тэсвэрлэдэг ургамлын хүчийг бахддаг. Бид хусны шүүс зэрэг байгалийн гаралтай хандыг ашиглаж гоо сайхны бүтээгдэхүүн зохион бүтээсэн компаниудын анхдагчдын нэг бөгөөд бусад компаниудаас арав арван жилээр түрүүлсэн юм.

Өнөөдөр ч бид байгалийн гаралтай орцууд хэрэглэх нь нэн чухал гэдгийг үнэлдэг тул ургамлын эсийн өсгөврийн ханд ба байгалийн гаралтай гуужуулагч зэргийг ашигласаар байна. Манай бүтээгдэхүүнүүдийн хандууд бүгд байгалийн гаралтай бөгөөд бүх орцуудаа бид ёс зүйн шаардлагын дагуу сонгож ургуулж авдаг. Ийнхүү бид байгаль орчинд ямар нэг хор хөнөөлгүй, аюулгүй, чанартай бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэдэг юм.

 


Байгалийн хүч

Бид өдгөө 50 гаруй жилийн хугацаанд шинжлэх ухааны нээлт, судалгаан дээр суурилж дээд зэргийн чанартай, хэрэглэхэд хялбар бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэсээр байна. Бүтээгдэхүүнүүдээ улам сайжруулж, өндөр үр дүнтэй болгохын тулд бид хамгийн шилдэг найрлага ба дэвшилтэт хандлагыг хайж эрэлхийлсээр байдаг. Манай патентлагдсан технологи ба боловсруулалт бүгд шинжлэх ухааны үндэслэлтэй сорилуудыг давдаг.

Манай эрдэмтэд, мэргэжилтнүүд хими, хоол судлал, арьс хөгшрөлт, шинжлэх ухааны сорил ба төхөөрөмжийн угсралт зэрэг янз бүрийн салбаруудад мэргэшсэн байдаг. Тэд манай шинжлэх ухааны судалгааны төвүүд дээр үндэслэн манай хэрэглэгчдэд зориулан шилдэг бүтээгдэхүүнүүдийг бүтээдэг.




Чанарын стандартууд

 Бид өндөр стандартуудыг баримтлан аюулгүй, найдвартай бүтээгдэхүүнүүдийг бүтээдэг.


 

Илүү ихийг олж мэдээрэй