Найрлагын номын сан
Үндсэн
Улаан тэс жимс

Улаан тэс жимс

Sorbus aucuparia

Улаан тэс жимсний бут нь манай бөмбөрцгийн хойд хэсэгт ургадаг ба намрын улиралд тод улбар шар, улаан жимсгэнүүд гаргадаг. Улаан тэс жимс нь арьсыг цайруулж гэрэлтүүлэх шинж чанараараа өргөнөөр танигдсан С аминдэмээр баялаг тул гоо сайхны бүтээгдэхүүнүүдэд зайлшгүй хэрэгтэй орц юм. Түүнчлэн тус жимсэнд агуулагддаг жимсний хүчлүүд нь арьсыг гуужуулахад дэмжлэг үзүүлэх, нүх сүвийг агшаах ба царайны өнгийг сайжруулах нөлөөтэй.

Гол ашиг тус

  • Ашиг тустай чихэр ба аминхүчлийн нэгдэл агуулсан тул арьсыг тэжээлээр хангана.

  • Антиоксидант орцууд нь арьсыг хор хөнөөлтэй чөлөөт радикалуудаас хамгаалахад дэмжлэг үзүүлнэ.

  • Жимсний хүчлүүд нь арьсыг гуужуулахын зэргэцээ нүх сүвийг нь агшаана.

Улаан тэс жимс нь арьсны өөрийгөө хамгаалах чадварыг нь сайжруулах нөлөөтэй каротин зэрэг ач тустай орцуудыг агуулдаг.

олдсон