Үндсэн
Цангис жимс
Цангис жимс
Цангис жимс
Vaccinum macropon

Цангис жимс нь хүнсний ногоо, жимс жимсгэнэ дотроос хамгийн их антиоксидант агуулдаг гэдгээрээ алдартай бөгөөд арьсанд тэжээл өгөх С, Е, К витаминаар дүүрэн байдаг. Цангис жимсний үр нь арьсанд олон төрлийн ашиг тустай ба тос нь өөх тосны хүчлүүдийн өндөр агууламжтай тул тэжээллэг байдаг. Жижиг улаан жимс нь олон зуун жилийн турш тэжээллэг, эмийн чанараараа маш их үнэлэгдэж ирсэн бөгөөд Америкийн индианчууд өвчнийг эмчлэхэд цангис жимсийг анхлан хэрэглэж байсан.

Гол ашиг тус
  • Цангис жимсний үрийн тос нь арьсыг чийгшүүлж, тэжээл өгнө.
  • Цангис жимсэнд агуулагдах чухал тосны хүчил нь арьсыг чийгшүүлж, гэрэлтүүлэхэд тусалдаг.
  • Цангис жимсний антиоксидант агууламж нь арьсны хамгаалалтын шинж чанарыг сайжруулдаг.
Цангис жимсний үрийн тос нь арьсыг хортой чөлөөт радикалуудаас хамгаалж, арьсыг эрүүл, залуу байлгахад тусалдаг антиоксидант молекулуудын бүлэг болох токотриенолын өндөр агууламжаараа алдартай.