Байгальд ээлтэй тогтвортой хөгжил нь манай гоо сайхны бүтээгдэхүүний салшгүй хэсэг юм. Бид дэлхийн уур амьсгал цаг агаарт муугаар нөлөөлдөггүй үйлдвэрлэл бүхий 100% сэргээгдэх эрчим хүчийг ашиглан боловсруулалт хийдэг бөгөөд эх дэхийд хор хөнөөл учруулахгүйгээр ашигтай гоо сайхны бүтээгдэхүүн бий болгохыг эрхэмлэдэг.
Био задаргаа бүхий бүтээгдэхүүн
Манай Love Nature, Beautanicals болон Discover цувралын бүтээгдэхүүн аль хэдийн 100% биологийн задралд ордог бөгөөд 2025 он гэхэд бид ижил технологи ашиглан нүүр, биеийн арчилгааны бүх бүтээгдэхүүнээ гаргахаар төлөвлөж байна.Зөвхөн 100% байгалийн гаралтай гуужуулагч
Хуванцар бичил бөмбөлөггүй, зөвхөн байгалийн гуужуулагч: бүйлсний хальс, жимсний үр, чидуны нүх. Танд болон манай далайд хамгийн сайн нь!
Найдвартай найрлага
Манай гоо сайхны бүх орц найрлага нь найдвартай, ёс зүйтэй эх сурвалж, хэрэглэхэд аюулгүй, дээд зэргийн чанартай бөгөөд бүтээгдэхүүний нарийн шалгалтын процессыг дамжин таны гарт бэлэн болдог билээ.
Бид жил бүр зургаан сая мод тарьж, хамгаалдаг.
Бид Энэтхэг, Индонез, Хятад, Мексик зэрэг дэлхийн өнцөг булан бүрт ойг хамгаалах, нөхөн сэргээх төслүүдэд оролцсоор байна.
Дахин боловсруулсан хуванцар
Бид хуванцар бүх сав баглаа боодолдоо дахин боловсруулах боломжтой эд ангиудын эзлэх хувийг нэмэгдүүлэхээр шаргуу ажиллаж байна. Бидний алдартай Love Nature цуврал нь 50% ПГУ (дахин боловсруулсан хуванцар) савлагаатай байдаг бол Beautanicals-ийн савлагаа нь 100% ПГУ-аар хийгдсэн байдаг.
99% FSCTMTM гэрчилгээтэй дахин боловсруулсан хайрцагнууд
Манай гоо сайхны бүтээгдэхүүнийг FSCTMTM баталгаажуулсан дахин боловсруулсан материалаар хийсэн байгальд ээлтэй цаасан савлагаа бүхий хайрцагаар үйлчилдэг билээ.
Хог хаягдалгүй үйлдвэр
Орифлэймийн үйлдвэрийн газрууд нь хогийн цэг рүү хог хаягдал илгээдэггүй.
10 жилийн дотор CO2 ялгаруулалтыг 48% бууруулна
CO2 ялгаруулалтыг бууруулах нь бидний байнгын тэргүүлэх чиглэл бөгөөд байгаль орчинд үзүүлэх цаг уурын сөрөг нөлөөллийг бүхэлд нь бууруулах үндэс суурь юм.
100% сэргээгдэх эх үүсвэр
CO2 ялгаруулалтыг бууруулахын тулд манай бүх үйлдвэр, үйлдвэрлэлтээ ногоон цахилгаан буюу сэргээгдэх эрчим хүчээр хийдэг.
Усыг хамгаалах нь
Бид усны хэрэглээг багасгаж хатуу шампунь бүтээсэн билээ. 2025 он гэхэд бид усгүй шинэ бүтээгдэхүүнүүдийг үндсэн бүтээгдэхүүнийхээ багцад оруулахаар төлөвлөж байна.
Дэлхийн уур амьсгалыг хамгаалах нь
Манай үйлдвэрлэлийн болон үйл ажиллагааны газрууд нь уур амьсгалын нөхөн төлбөрийн системээр дамжуулан уур амьсгалыг саармагжуулдаг
Тогтвортой байдлын тайлан
Тогтвортой байдлын тайлангаас тогтвортой байдлын санаачилгуудын талаар илүү ихийг мэдэж аваарай.