Тайлбар
Ирээдүйг хараарай! Дараагийн каталогт таныг юу хүлээж буйг яг одоо олж мэдээрэй! Цуглуулгад каталог №16 2020 ба түүний шинэ бүтээгдэхүүний загварууд — дорнын дур булаам аялгуутай All or Nothing үнэрт ус ба All or Nothing Unique Accord #1 үнэрт ус — мөн түүнчлэн шилдэг борлуулалттай бүтээгдэхүүнүүд: OnColour тосон уруулын будгийн «Тоорын Хул» өнгө ба NovAge Ultimate Lift Contour Define арьс чангаруулах үйлчилгээтэй шөнийн тос.
All or Nothing шинэ цувралыг хүлээн авна уу! Итгэхийн аргагүй удаан тогтоцтой, дээд зэргийн ванил ба цагаан цэцэгсээр хүрээлүүлсэн заарын аялгууд таны өнөөдрийн «би»-г бүрэн илэрхийлэх болно. Ямар ч дүрэм үгүй – зөвхөн та л оршино.
Бүгдийг эсвэл юу ч биш - түүнээс багыг бүү хүлээн зөвшөөр! Дизайнерын савлагаа, үнэртнийг нээх онцгой технологи, анхилуун үнэрийн дээд зэргийн агууламж ба дуусашгүй үргэлжлэх удаан тогтоц: All Or Nothing үнэрт ус нь бүтэн өдрийн турш дөнгөж түрхсэн мэт л аялгуулна.
● Үнэртний төрөл: дорнын, ванилийн, жимсний
● Үндсэн аялгуу: магнолия, бөөрөлзгөнө, дээд зэргийн ванил, фрезия, нимбэг;
*Эрчимт байдлын үнэлгээг тусгайлан бэлтгэгдсэн 18 мэргэжилтэн хийсэн.
Хоёр үнэрийг холиорой – ингээд л All or Nothing үнэртний цоо шинэ талыг нээх болно! Ванилийн төгс үнэр ба заарын аялгуу цагаан цэцэгсийн үнэртэй хослон эгшиглэж, бүсгүй бүр дээр өөрөөр нээгдэхийн зэрэгцээ дахин давтагдашгүй зохиомжийг бүтээнэ.
● Үнэртний төрөл: цагаан цэцэгсийн;
● Үндсэн аялгуу: мэлрэг цэцгийн навчис, заарын хэмнэл, цагаан мод;
● Цэцэгсийн дэд өнгөтэй зөөлөн заарын хэмнэл нь үнэртний үндсэн үнэрийг тодотгоод зогсохгүй, дангаараа ч гайхалтай үнэрийг бүтээнэ: тэрээр арьсны төрөлхийн үнэрийг тодотгож уусна.
Тод өнгөнүүдээр хэв маягаа бүрдүүлээрэй! Тод өнгөнүүд, өнгөний өргөн сонголт ба зөөлөн тослог бүтэц — цувралын бүх өнгийг туршиж үзээд давуу талуудыг нь мэдрээрэй.
● Vibrant Pigment иж бүрдлийн тусламжтай нэг хөдөлгөөнөөр л тод өнгө үүсгэнэ;
● Бат бөх бүрхүүл үүсгэнэ;
● Уруулын арьсыг чийгшүүлэгч CreamComfort арчлагч иж бүрдэл.
Патентлагдсан AspartoLift технолог ба ургамлын эсийн өсгөврийн ханд агуулсан супер тэжээллэг шөнийн тос нь унтах зуур арьсыг эрчимтэй чийгшүүлж уян хатан ба чанга байдлыг нь нөхөн сэргээнэ.
*34 долоо хоног үргэлжилсэн 12 эмэгтэй оролцогчтой шинжлэх ухааны үндэслэлтэй сорилын дүн.
** NovAge Ultimate Lift цувралын Өдрийн ба шөнийн тосыг хэрэглэсэн 7145 насны 54 эмэгтэй оролцогчтой хэрэглэгчдийн сорилын дүн. Сорил зургаан долоо хоног үргэлжилсэн.
Захиалгыг хэрхэн хүлээн авах тухай мэдээллийг та Үйлчилгээ хэсгээс авах боломжтой.