Лабораториос таны гарт хүрэх хүртэл
Орц бүрийг шинжилж, шилдэгийг сонгодог
Таны хэрэглэж буй бүтээгдэхүүний аялал бидний Арьсны Судалгааны Институт-ээс эхэлдэг. Энд бид:
-
Байгалийн гаралтай орц найрлагыг шинжилж,
-
Биологийн идэвхтэй ургамлын хандуудыг судалж,
-
Шинэ, үр дүнтэй гоо сайхны технологиудыг боловсруулдаг.
Шилдэг найрлагын эрэлд
Манай бүтээгдэхүүний үндэс нь найрлага. Бид зөвхөн байгальд ээлтэй, өндөр чанартай, үр дүнтэй орцуудыг сонгодог. Тухайлбал, бид:
-
Ургамлын эсийн технологид (plant stem cell technology) онцгой анхаарал хандуулдаг.
-
Энэ технологи нь ус, эрчим хүчний хэрэглээг бууруулж, пестицид ашиглахгүйгээр ургамлын фито-химийн нэгдлүүдийг (арьсанд ашигтай байгалийн идэвхт бодисууд) үр дүнтэй ялгаруулдаг.
-
Иймээс уг арга нь байгальд ээлтэй бөгөөд гоо сайхны бүтээгдэхүүнд өндөр үр дүн үзүүлдэг шийдэл юм.
Гоо сайхны төгс найрлагыг бүтээх нь
Төгс үр дүн, мэдрэмжийг өгдөг гоо сайхны бүтээгдэхүүн бүтээх нь энгийн биш, нарийн ухаан шаардсан процесс юм. Тиймээс манай эрдэмтэд таны арьсанд нийцэх, бусад бүтээгдэхүүнтэй зохицон ажиллах ухаалаг найрлагын хослолоор формул бүрийг бүтээгчид юм.
Нэг орц бус, бүх орц – нэг зорилгод
Бид үр дүнг зөвхөн нэг идэвхтэй орцод найдахын оронд, бүх орц найрлага хамтдаа уялдаа холбоотой ажиллах байдлаар найруулдаг. Ингэснээр жинхэнэ үр дүнг арьсанд хүргэдэг.
Шинжлэх ухаанаар баталгаажсан гоо сайхан
Ялангуяа бидний NovAge арьс арчилгааны цуврал бүтээгдэхүүнүүд:
-
Нарийн клиник туршилтаар баталгаажсан
-
Үр дүн, үр нөлөөг нашаар, шинжлэх ухаанд суурилсан аргаар нотолсон байдаг
Туршилт ба үнэлгээ – Бүтээгдэхүүний чухал алхам
Туршилт, үнэлгээ бол гоо сайхны бүтээгдэхүүн бүтээгдэн хэрэглэгчдийн гарт хүрэхэд зайлшгүй дамжих хамгийн чухал шат юм.
Манай орчин үеийн клиник туршилтын төвд бид арьсны гүнзгий шинжилгээ хийж, эрдэм шинжилгээний судалгаа, клиник болон хэрэглэгчийн туршилтуудыг олон төрлөөр гүйцэтгэдэг.
Клиник туршилт – Шинжлэх ухаанаар баталгаажсан үр дүн
Клиник туршилт нь шинжээч эмч, мэргэжилтнүүдийн хяналт дор, нарийн хянадаг орчинд явагддаг. Ийм байдлаар хийсэн туршилтын үр дүн нь:
-
Тоон үзүүлэлттэй
-
Найдвартай
-
Бодол санааны нөлөөгүй, бодит байдаг.
Бид арьс, сормуус, үсний төрөл бүрийн онцлогийг нарийвчлан шалгаж, бүтээгдэхүүн:
-
Үрчлээ, нүхжилт
-
Арьсны өнгөлөг байдал, цайралт
-
Пигментжих үзэгдэл зэрэгт хэрхэн нөлөөлж байгааг хэмждэг.
Бид Европ болон Азийн улс орнууд дахь олон улсын түншүүдтэй хамтран клиник судалгааг гүйцэтгэдэг. Тиймээс та дэлхийн хаана ч амьдарч байсан:
-
Таны амьдралын хэв маягт
-
Таны гоо сайхны хэрэгцээнд тохирсон бүтээгдэхүүн таны гарт хүрэх болно.
Хэрэглэгчийн туршилт – Бодит амьдрал дахь хэрэглээний туршлага
Хэрэглэгчийн туршилт нь бодит хэрэглэгчид буюу сайн дураар оролцогчидтой хийгддэг. Тэд бүтээгдэхүүнийг өдөр тутмын амьдралдаа, гэрийн нөхцөлд хэрэглэж, тодорхой хоног, долоо хоногийн хугацаанд туршдаг.
Үүний дараа оролцогчид:
-
Тусгай асуулгын хуудас бөглөж
-
Бүтээгдэхүүний үр дүн, мэдрэмж, таалагдсан эсэх талаар шударга, бодит санал сэтгэгдэл өгдөг.
Энэхүү туршилт нь хэрэглэгчдийн бодит туршлага, хэрэглээний үр нөлөө-г ойлгож сайжруулалт хийхэд чухал үүрэгтэй.
Таны хэрэглэдэг Oriflame тос, лосьон, биеийн саванг бүтээдэг эрдэмтэдтэй танилц!