Улаан интоор
Prunus avium
Нөхөн сэргээх, антиоксидант ба чийгшүүлэх шинж чанартай улаан интоор жимсгэнэ нь гоо сайхны бүтээгдэхүүний олон ашиг тустай орц юм. Улаан интоор жимс нь эсийн солилцоог нэмэгдүүлж арьсыг эрүүл гялбаатай болгох нөлөөтэй С аминдэм бүхий антиоксидант ба жимсний хүчлүүдээр баялаг найрлагатай. Түүнчлэн, энэхүү жимс нь ургамлын чихэр ба А, В аминдэмүүдээр баялаг тул арьсыг чийгшүүлэх, хамгаалах нөлөөг үзүүлж чанга ба эрүүл төлөвийг нь хадгалдаг.
Гол ашиг тус
Улаан интоорын ханд арьсыг зөөлрүүлнэ, чийгшүүлнэ ба нөхөн сэргээнэ.
С аминдэм бүхий антиоксидантыг их хэмжээнд агуулдаг тул арьсанд гялбаа бэлэглэнэ.
Жимсний хүчлийн өндөр агууламж нь арьсыг эрүүл төлөвтэй болгоно.