Үндсэн
Наран цэцэг
Наран цэцэг
Наран цэцэг
Helianthus annuus

Амьдралын баяр баяслаар дүүрэн наран цэцэг нь 2000 хүртэлх үртэй байдаг ба энэ үрээс л гоо сайхны хамгийн ач тустай бөгөөд тэжээллэг орцуудын нэг наран цэцгийн тосыг гаргаж авдаг. Наран цэцгийн үрийн тос хоол хүнсэнд өргөнөөр хэрэглэгддэг бол антиоксидант шинж чанар нь гоо сайхны салбарын олон үүрэгт орцуудын нэг юм. Наран цэцгийн тос нь хөнгөн бүтэцтэй, арьсны төрөлхийн липидийг нөхөж өгдөг тосны хүчлүүд агуулдаг тул арьсыг тэжээлээр хангаж, арчилж, чийгшлийн түвшинг нь хэвийн хэмжээнд байлгах нөлөөг үзүүлнэ.

Гол ашиг тус
  • Арьсыг арчилж тэжээлээр хангана.
  • Нөхөн сэргээнэ ба хамгаална.
  • Наран цэцгийн тос Е аминдэмийг өндөр хэмжээнд агуулдаг тул антиоксидант шинж чанартай.
Наран цэцгийн тосны найрлага дахь Е аминдэм нь арьсыг чөлөөт радикалуудын сөрөг нөлөөнөөс хамгаалахын зэрэгцээ чийгшүүлнэ.