Гүзээлзгэнэ
Fragaria sp.
Гүзээлзгэнэ – энэ бол зөвхөн зуны улиралд иддэг амтат жимс байхаас гадна арьс болон биеийг чөлөөт радикалуудаас хамгаалахад дэмжлэг үзүүлдэг С аминдэм ба фенолийн нэгдэл зэрэг антиоксидантуудын үнэт эх үүсвэр юм. Шведүүд бид гүзээлзгэнэ жимсэнд маш хайртай ба аяганд сүү ба элсэн чихэртэй хольж идэх маш дуртай. Харин гоо сайхан талаас харвал гүзээлзгэнийн найрлага дахь жимсний хүчил ба байгалийн цэвэр антиоксидандууд нь арьсны гялбааг нэмэгдүүлж илүү гэрэлтсэн болгох нөлөөтэй.
Гол ашиг тус
Арьсыг тэжээлээр хангана, С аминдэмээр баялаг.
Жимсний хүчлүүд ба антиоксидантууд арьсны гялбааг нэмэгдүүлж гэрэлтсэн төлөвтэй болгоно.
Гүзээлзгэнийн ханд арьсыг нарны хэт ягаан туяанаас үүдэлтэй гэмтлээс хамгаалахад тусалдаг.