Чацаргана
Hippophae rhamnoides
Чацаргана – энэ бол Шведийн зүүн эргээр ургадаг, маш тэсвэртэй өргөст буттай ургамал юм. Тус ургамал нь гөлгөр гадаргуутай, улбар шар өнгийн жимсгэнэтэй ба жимсгэнэ нь эрт дээр үеэс С аминдэмийн өндөр агууламжаараа үнэлэгдэж ирсэн бол Шведэд олон зуун жилийн туршид хоол хүнсэнд хэрэглэгдэж байгаа билээ. Харин өнөөдөр чацарганыг жимсний чанамал, сироп болон найруулдаг нунтаг хэлбэрээр хэрэглэж байна. Гоо сайхны талаас харвал чацаргана нь үнэт тосны хүчлүүд болон антиоксидантаар баялаг тул арьсыг дээд зэргээр чийгшүүлэгч гайхалтай орц юм.
Гол ашиг тус
С аминдэмийн өндөр агууламжтай тул чацаргана нь арьсыг арчилж үзэсгэлэнтэй болгодог.
Чацаргана нь Е аминдэм буюу антиоксидантууд, флавоноид ба каротиноидаар баялаг.
Тосны хүчлүүдийн (Омега-3 ба Омега-6) өндөр агууламжтай тул арьсыг тэжээлээр хангаж чанга төлөвийг нь хадгална.