Үндсэн
Ретинол
Ретинол
Ретинол
Retinol

Ретинол – энэ бол арьс хөгшрөлтийг өндөр үр дүнтэй удаашруулах нөлөөтэй А аминдэм ба антиоксидантын холимог юм. Тэрээр эпидермис буюу арьсны дээд давхаргыг шинэчилж сууриас нь шинэ, эрүүл эсүүдийг бий болгодог. Түүнчлэн ретинол нь шинэ коллагены боловсруулалтыг идэвхжүүлж одоо байгаа коллагеныг устахаас сэргийлэн арьсыг уян хатан бөгөөд толигор болгоно.

Гол ашиг тус
  • Арьсыг цайруулна: меланиныг (арьсны өнгөний пигмент) жигд тарааж арьсыг илүү цайвар, жигд өнгөтэй болгоно.
  • Үрэвсэл, батгатай тэмцэнэ: батга ба үрэвсэлтэй өндөр үр дүнтэй тэмцэж тослогийн ялгаралтыг бууруулж нүх сүвийг агшаана.
  • Үрчлээг толийлгоно: коллагеныг нэмэгдүүлэх, эсийг шинэчлэх ба арьсыг бат бөх болгох замаар үрчлээг мэдэгдэхүйц толийлгоно.
Ретинолыг аль ч насанд хэрэглэсэн гайхалтай үр дүнд хүргэдэг ч, коллаген ба эластины боловсруулалт удааширч эхэлдэг 20+ наснаас эхэлж хэрэглэвэл хамгийн зохимжтой.