Найрлагын номын сан
Үндсэн
Улаалзгана

Улаалзгана

Ribes rubrum

Улаалзганын бут нь хамгийн хүйтэн цаг агаарын нөхцөлд хүртэл тэсвэртэй байж жимсээ өгсөөр байдаг. Харин тод улаан өнгийн жимсийг нь ихэвчлэн ундааны орц болгон хэрэглэдэг. Хэдийгээр жимс нь хурц гашуувтар амттай байдаг ч эрдэс бодисууд ба А, В1, В2 болон К аминдэмүүд, арьсанд антиоксидант нөлөө үзүүлэгч С аминдэм ба каротиноидоор баялаг юм. Түүнчлэн улаалзгана жимс нь жимсний хүчлүүдийг их хэмжээгээр агуулдаг тул арьс арчилгаанд арьсыг тэнцвэржүүлэгч орцоор ашиглахад төгс тохирдог орц юм.

Гол ашиг тус

  • Улаалзгана нь арьсыг тэнцвэржүүлэх ба тэжээлээр хангах нөлөөтэй.

  • С аминдэм ба каротиноидыг их хэмжээнд агуулдаг тул арьсанд антиоксидант хамгаалалт үзүүлдэг.

Улаалзганын үрийн тос нь тэжээлээр хангах ба тэнцвэржүүлэх шинж чанараараа өргөнөөр танигдсан ба зөвхөн арьс арчилгаа бус үс арчилгаанд ч мөн төгс тохирно.

олдсон