Мальва буюу жамба цэцэг
Malva sylvestris
Эрт дээр үеэс нян ба үрэвслийн эсрэг шинж чанараараа танигдсан жамба цэцгийг хүн төрөлхтөн эмчилгээний зорилгоор, мөн цай хэлбээрээр хандалж хэрэглэж ирсэн. Хүнсэнд хэрэглэж болдог энэхүү ургамал нь Европ, Хойд Америк ба Ази тивд ихэвчлэн ургадаг. Олон тооны идэвхт бодисууд, тэр дундаа флавоноид, флавон, цавуулаг бодисууд, Е ба С аминдэмүүд зэрэг антиоксидантаар баялаг тус ургамлын ашиг тус нь үүгээр хязгаарлагдахгүй! Гоо сайхны салбарт ч мөн өндрөөр үнэлэгддэг орц болох жамба цэцгийн ханд нь чийгшүүлэх, арчлах, тайвшруулах, тэнцвэржүүлэх шинж чанараараа өргөнөөр танигдсан.
Гол ашиг тус
Арьсыг чийгшүүлнэ, тайвшруулна ба арчилна.
Арьсны хамгаалагч давхаргыг бэхжүүлнэ.
Е, С аминдэмүүд ба антиоксидант нэгдлүүдийн өндөр агууламж нь арьсыг исэлдэлтийн гэмтлээс хамгаалахад дэмжлэг үзүүлнэ.