Үндсэн агуулга руу шилжихЦэс рүү алгасахХайлт руу алгасах
PHA

PHA

Gluconolactone

«Шинэ үеийн» гуужуулагч хүчлүүд болох полигидрокси хүчлүүд (PHA) нь бусад хүчлүүдээс зөөлөн гуужуулах ба чийгшүүлэх шинж чанараараа ялгаатай байдаг. PHA-хүчлүүд нь арьсны эсүүд хоорондын холбоосыг суллаж улмаар арьсны үхэжсэн эсийг гуужуулахын зэрэгцээ гэмтсэн хамгаалагч давхаргыг нь нөхөн сэргээдэг. PHA-хүчил том хэмжээтэй молекултай (сүүний эсвэл гликолийн гэх мэт AHA-хүчилтэй харьцуулбал) байдаг. Энэ нь тус хүчил нь арьс руу илүү бага хурдаар нэвтрэх буюу арьсыг илүү бага цочрооно гэсэн үг юм.

Гол ашиг тус

  • Зөөлөн гуужуулна: арьсыг гуужуулах, цайруулах ба залуужуулах замаар бүтцийг нь толийлгож өнгийг нь сэргээнэ. PHA-хүчлийн молекул нь арьс руу илүү удаан нэвчдэг тул илүү зөөлөн үйлчилдэг.

  • Чийгшүүлнэ: дийлэнх бусад гуужуулагч хүчлүүдтэй харьцуулбал, PHA-хүчлүүд нь чийгийг татаж барих тул арьсны өөрийгөө хамгаалах чадварыг нь улам нэмэгдүүлдэг.

  • Антиоксиданттай хамгаалалт: антиоксидант шинж чанар нь хүрээлэн буй орчны сөрөг нөлөөнөөс (UVA туяа ба бохирдол) үүдэлтэй чөлөөт радикалуудыг саармагжуулж арьсыг хамгаална.

Глюконолактон гэж арьсанд ач тустай нөлөөлөл үзүүлдэг нь батлагдсан PHА-хүчлийг хэлнэ.

олдсон