Oriflame компани Beauty Awards-2018 шагнал хүртлээ
Шүүгчид болон мэргэжилтнүүд ямар бүтээгдэхүүнийг онцолсон бэ?
NovAge Ultimate Lift арьсыг чангаруулах үйлчилгээтэй зовхины тос нь арьс арчилгааны салбарт 7 дахь жилдээ зохион байгуулагдаж буй «Домашний Очаг» Beauty Awards шагнал гардуулах ёслолд шагнал хүртлээ. ОХУ-ын Beauty Awards нь АНУ-ын Good Housekeeping сэтгүүлээс зохион байгуулагддаг шагнал гардуулах ёслолын дотоодын хувилбар юм. Энэхүү шагнал нь мэргэжилтнүүд болон хэрэглэгчдийн итгэл, хүндэтгэлийг хүлээснээрээ онцгой юм.
Энэ жил «Домашний Очаг» сэтгүүлийн редакц, уншигчид, гоо сайхны салбарын мэргэжилтнүүд болон одууд хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй 100 гаруй бүтээгдэхүүнд үнэлгээ өгчээ. NovAge Ultimate Lift арьсыг чангаруулах үйлчилгээтэй зовхины тос нь хамгийн шилдгүүдийн эгнээнд жагсжээ.
Энэхүү тос нь арьс хөгшрөлтийн үндсэн шинж тэмдгүүдэд шууд нөлөөлж, арьсны уян хатан ба чанга байдлыг нөхөн сэргээж, арьсыг залуу ба сэргэг, царайны хэлбэрийг тод болгох дээд зэргийн нөлөөтэй хөгшрөлтийн эсрэг NovAge Ultimate Lift дэвшилтэт цувралын бүтээгдэхүүн юм.