NovAge Ultimate Lift арьсыг чангаруулах үйлчилгээтэй зовхины тосNovAge Ultimate Lift арьсыг чангаруулах үйлчилгээтэй зовхины тос NovAge Ultimate Lift арьсыг чангаруулах үйлчилгээтэй зовхины тос
NovAge

NovAge Ultimate Lift арьсыг чангаруулах үйлчилгээтэй зовхины тос

31542
ТӨГ 85,000
15  мл.

Патентлагдсан AspartoLift технологи ба ургамлын эсийн өсгөврийн ханд агуулсан торгомсог бүтэцтэй ялдам зөөлөн тос нь нүдний орчмын тосыг чангаруулна, уян хатан чанарыг нь нэмэгдүүлнэ ба харцыг залуу харагдуулна.


  • Тогтмол хэрэглэсэн нөхцөлд нүдний ормчын арьсыг мэдэгдэхүйц чангаруулна, илүү уян хатан болгоно ба үрчлээг толийлгоно*
  • Арьсыг хормын дотор илүү зөөлөн ба булбарай болгоно*
  • Доод зовхины бараан хүрээ ба хавантай тэмцэхэд тусална*
  • Гэрлийг ойлгогч бичил талстууд ба оптик шүүлтүүр нь арьсыг гэрэлтүүлнэ*
  • Эрүүл ахуйн шаардлагыг хангасан хэмжигч толгой нь нэг удаагийн хэрэглээний хамгийн оновчтой хэмжээгээр хангана.

*78 эмэгтэй оролцогчтой 4 долоо хоног үргэлжилсэн хэрэглэгчдийн сорилын дүн.


Иж бүрэн арьс арчилгаа

Алхам 2. НҮДНИЙ ОРЧМЫН АРЬСНЫ АРЧИЛГАА

Нүдний орчмын арьс бусад хэсгийн арьснаас илүү нимгэн ба зөөлөн байдаг. Энэ нь арьс хөгшрөлтийн шинж тэмдэг хамгийн түрүүнд энэ хэсэгт илэрнэ гэсэн үг юм. 20-25 наснаас эхлээд энэ орчмын арьсанд онцгой арчилгаа хэрэгтэй. Зовхины тос нь илүү хөнгөн бүтэцтэй байдаг тул арьсанд маш сайн шингэдэг. Мөн арьсыг цочроохгүйн тулд маш бага эсвэл огт үнэр агуулдаггүй. Үрчлээ, доод зовхины бараан хүрээ болон хавангаас сэргийлэхийн тулд зовхины тосыг өглөө ба орой түрхээрэй.


Патентлагдсан хосгүй AspartoLift технологи ба ургамлын эсийн өсгөврийн ханд агуулсан нүдний орчмын арьсыг чангаруулах үйлчилгээтэй NovAge Ultimate Lift (31542) зовхины тос нь арьсыг зөөлөн, толигор болгож шаардлагатай арчилгаагаар хангана.

Дээд зэргийн үр дүнд хүрэхийн тулд дараах энгийн дүрмүүдийг мөрдөөрэй...


  1. Тосыг нүдний орчмын арьсанд зөөлөн товших хөдөлгөөнөөр бүрэн шингэтэл нь түрхээрэй. Арьсыг хэрхэвч татаж болохгүй! Арьсан дээр аль болох дарахгүйн тулд ядам хуруугаараа бага зэрэг тос авч зөөлөн товших хөдөлгөөнөөр түрхэхийг зөвлөж байна. Эсрэг тохиолдолд өглөө нь зовхи хавагнаж болзошгүй.
  2. Дээд зэргийн үр дүнд хүрэхийн тулд NovAge Ultimate Lift арьсыг чанагруулагч иж бүрэн арчилгааны бүтээгдэхүүнүүдээр 4 алхамт арчилгаа хийгээрэй. Тус системийн алхам бүр нь өмнөх алхмын арчилгааг дэмждэг бол тусгайлан боловсруулсан найрлага нь нэгнийхээ үр нөлөөг нэмэгдүүлдэг.

  • Нүүр цэвэрлэгч сүүн шингэн (32597) ба Зөөлрүүлэгч тоник (32742) нь арьсыг эрчимтэй тэжээж чийгшүүлнэ.
  • Нүдний орчмын арьсыг чангаруулагч зовхины тос нь (31542) хормын дотор арьсыг толийлгоно, зөөлрүүлнэ ба сэргэг харагдуулна.
  • Арьсыг чангаруулагч бэлдмэл (31543) нь иж бүрдэлд орсон Арьсыг чангаруулагч өдөр ба шөнийн тосны үр нөлөөг нэмэгдүүлдэг.
  • Арьсыг чанагруулагч өдрийн тос (31540) нь арьсыг нарны хэт ягаан туяанаас үүдэлтэй хөгшрөлтөөс хамгаална, харин Арьсыг чангаруулагч шөнийн тос (31541) нь унтах зуур арьсыг эрчимтэй тэжээлээр хангана.

Идэвхт орц:


Патентлагдсан AspartoLift технологи (Acetyl Aspartic Acid): сууринд нь - үр тариа, үр, самар ба ногоонд агуулагддаг аспарагины хүчлийн үүсмэл. Энэхүү хүчил нь хүний бие махбодын идэвхт байдал ба эсийн хэвийн үйл ажиллагаанд зайлшгүй хэрэгтэй байгалийн гаралтай аминхүчлүүдийн бүлэгт хамаардаг. Арьсны уян хатан байдал эсийн холбоос эд болох фибробластаас хамаардаг. Фибробласт нь эластин уургийг боловсруулдаг. Нас ахих тусам фибробласт нь уян хатан чанараа бага багаар алдсаар хангалттай хэмжээний эластин нийлэгжүүлэх чадваргүй болсны улмаас арьс суларч унжин нүүрний тод хэлбэр алдагддаг. Лабораторийн сорилоос харвал AspartoLift технологийг хатуу фибробласт дээр хэрэглэсэн нөхцөлд эсүүд 20 насаар залуужсан мэт коллагены нийлэгжилт сайжран уян хатан чанар нь нөхөн сэргэдэг байна. AspartoLift технологи нь ретинолтой тэнцэхүйц хүчирхэг үр нөлөөтэйгөөс гадна мэдрэмж төрүүлдэггүй давуу талтай.
  • Ургамлын эсийн өсгөврийн ханд (Buddleja Davidii Meristem Cell Culture): коллагены нийлэгжилтийг сайжруулна. Тус ханд нь арьсны өөрийн коллагеныг устаж үгүй болохоос сэргийлэх ба коллагены боловсруулалтыг дэмжих чадвартай болох нь шинжлэх ухаанаар батлагджээ.
  • Трипептид иж бүрдэл (Hydrolyzed Rice Protein, Hydrolyzed Yeast Protein, Triticum Monococcum Seed Extract): ургамлын гаралтай гурван пептидэд суурилдаг. Эпидермисийн үйл ажиллагааг нөхөн сэргээнэ, арьсны уян хатан чанарыг хариуцагч коллаген ба эластины боловсруулалтыг идэвхжүүлнэ.

Нэмэлт орцууд:

  • Кофеин (Caffeine): доод зовхины бараан хүрээ ба хавантай тэмцэхэд тусална, мөн арьсыг гэрэлтүүлнэ.

Орц найрлага

AQUA, CYCLOPENTASILOXANE, BUTYLENE GLYCOL, CETEARYL ISONONANOATE, SODIUM ACRYLATE/SODIUM ACRYLOYLDIMETHYL TAURATE COPOLYMER, POLYACRYLATE CROSSPOLYMER-6, ACETYL ASPARTIC ACID, ISOHEXADECANE, CYCLOHEXASILOXANE, SORBITOL, PHENOXYETHANOL, DIMETHICONE/VINYL DIMETHICONE CROSSPOLYMER, SODIUM HYDROXIDE, IMIDAZOLIDINYL UREA, CAPRYLYL GLYCOL, POLYSORBATE 80, MICA, CAFFEINE, GLYCERIN, BUDDLEJA DAVIDII MERISTEM CELL CULTURE, SODIUM HYALURONATE, CITRIC ACID, XANTHAN GUM, CI 77891
Магадгүй та саяхан гүн үрчлээгээ анзаарсан эсвэл нүүрний хэлбэр тань унжиж байгаад санаа зовж байгаа байх. Аль ч тохиолдолд, NovAg Ultimate Lift хөгшрөлтийн эсрэг өндөр үр дүнтэй дэвшилт цуврал танд наснаасаа залуу харагдахад тусална. Тэд хөгшрөлтийн үндсэн шинж тэмдгүүдэд нөлөөлж, арьсны уян хатан чанар ба чанга байдлыг сэргээж, нүүрний хэлбэрийг тодруулан царайг сэргэг бөгөөд залуу харагдуулна.