Орифлэйм NovAge True Perfection цувралыг танилцуулж байна
Арьсыг өө сэвгүй болгох ба арьс хөгшрөлтийн анхны шинж тэмдгүүдтэй тэмцэх үйлчилгээтэй NovAge True Perfection шинэчлэгдсэн цувралтай танилцана уу! Тус цувралын бүтээгдэхүүнүүд нь гундаж өнгөө алдсан арьсыг сэргээнэ, сэтгэл хөдлөлийн өнгөц үрчлээг багасгана ба арьсыг чийгээр дүүргэнэ!
NovAge True Perfection - арьс хөгшрөлтийн анхны шинж тэмдгүүдийн эсрэг иж бүрэн арчилгаа
Ихэнх залуу бүсгүйчүүдэд үрчлээ гэх мэт арьс хөгшрөлтийн шинж тэмдгүүд алс хол мэт санагддаг ба тэд 25 насанд арьс хөгшрөлтийн эсрэг арчилгаа шаардлагагүй гэж үздэг. Гэвч орчин үеийн амьдралын хэмнэл, ажлын стресс, тэнцвэргүй хооллолт ба дутуу нойр бидний арьсанд дотор ба гаднаас нь маш сөрөг нөлөө үзүүлж арьсны эд эсийг бохирдлоор дүүргэдэг. Энэ бүхний үр дүнд арьс усгүйжиж, гэрэлтсэн төрхөө алдаж, нүх сүв нь томорч анхны үрчлээ үүсдэг. NovAge True Perfection цувралыг Орифлэйм компанийн мэргэжилтнүүд арьс хөгшрөлтийн анхны шинж тэмдгүүдийн эсрэг хүчирхэг үр нөлөөтэй шийдэл болгон боловсруулсан ба үүгээрээ дэлхий дээрх сая сая эмэгтэйчүүдийн төгс арьстай болох мөрөөдлийг биелүүлсэн юм!
Орифлэймийн NovAge True Perfection – энэ бол анхны үрчлээ үүсэхээс сэргийлж их хотын хөдөлгөөнт амьдралын үр дагаврын улмаас алжаасан арьсыг нөхөн сэргээж гэрэлтсэн төлөвийг нь эргүүлэн өгөх үйлчилгээтэй дэвшилтэт технологид суурилсан залуу арьсанд зориулсан цуврал юм. Арьсыг гүн чийгшүүлэх, ерөнхий төлөв байдлыг нь сайжруулах, гэрэлтсэн сэргэг харагдуулах үр нөлөө нь шинжлэх ухааны үндэслэлтэй сорилоор батлагдсан.
NovAge True Perfection цуврал нь шинжлэх ухааны хамгийн сүүлийн үеийн нээлтэд суурилж боловсруулагдсан ба найрлагадаа байгалийн гаралтай өндөр үр дүнтэй орц агуулдаг. NovAge True Perfection цувралын найрлагын сууринд хүрээлэн буй орчны сөрөг нөлөөг саармагжуулж эс шинэчлэгдэх процессыг идэвхжүүлэгч торгон модны ханд байдаг. Шинэчлэгдсэн цувралын найрлага дахь асаи жимсний эсийн өсгөврийн ханд нь эсийн нөхөн төлжилтийг хурдасгаж арьсыг хөгшрөлтийн үндсэн шалтгааны нэг болох чөлөөт радикалуудын сөрөг нөлөөнөөс хамгаална.
Торгоны модны ханд – арьсыг дотроос нь гэрэлтүүлнэ
Орифлэймийн эрдэмтдийн баг олон тооны сорил хийсний үр дүнд арьсыг өнгөө алдаж гундахаас хамгаалж эрт хөгшрөлттэй тэмцэгч ер бусын үр нөлөөтэй хосгүй орц болох торгоны модны хандыг нээсэн юм. Хөгшрөлтийн эсрэг хүчирхэг үр нөлөөтэй, аминхүчил, аминдэм болон эрдэс бодисоор баялаг энэхүү орц нь их хотын орчин үеийн амьдралын хэв маягийн сөрөг үр дагаврыг саармагжуулан эсийг цэвэрлэж нөхөн сэргээнэ. Энэхүү хосгүй орц нь гэмтлийн түвшинг мэдэгдэхүйц бууруулж эс доторх бодисын солилцоог сайжруулах ба эсийн хэвийн үйл ажиллагааг дэмжинэ. Үр дүнд нь арьс сэргэг, амарсан ба гэрэлтсэн харагдана.
Асаи жимсний эсийн өсгөврийн ханд – хүчирхэг антиоксидант
Залуу арьсны арчилгаанд зориулсан NovAge True Perfection цувралын найрлага дахь асаи жимсний эсийн өсгөврийн ханд нь дээд зэргийн чанартай байхын зэрэгцээ ямар ч аюулгүй ба арьсыг эрт хөгшрүүлэгч чөлөөт радикалуудтай өндөр үр дүнтэй тэмцэнэ. Антиоксидантаар баялаг (үүний дийлэнх нь ферулийн хүчил) байгалийн гаралтай энэхүү орц нь исэлдэх процессыг зогсоож, эсийг эрт хөгшрөхөөс хамгаалан үрчлээ үүсэхээс сэргийлнэ.
Шинжлэх ухааны үндэслэлтэй сорилоор батлагдсан: NovAge True Perfection нь арьсны чийгийн түвшинг нөхөн сэргээнэ, гэрэлтүүлнэ, нүх сүвийг багасгана, арьсыг сэргэг бөгөөд гэрэлтсэн харагдуулна. Сорилд хамрагдсан эмэгтэйчүүдийн 61% нь арьс хөгшрөлтийн анхны шинж тэмдгүүд илүү үл мэдэгдэм болсныг тэмдэглэжээ*.
ӨМНӨ НЬ: Хүрээлэн буй орчны сөрөг нөлөөнөөс эсийн хэвийн ажиллагаа болон шинэчлэлт удааширч арьс өнгөө алдаж алжаасан харагддаг.
ДАРАА НЬ: Торгон модны патентлагдсан ханд эсийг шинэчлэгдэж нөхөн сэргэхэд тусалдаг ба арьс эргээд эрүүл залуу төрхтэй болно.
NovAge True Perfection арьс хөгшрөлтийн анхны шинж тэмдгүүдийн эсрэг иж бүрэн арчилгаа дараах бүтээгдэхүүнүүд ордог:
NovAge нүүрний арьсыг цэвэрлэгч гел-хөөс
Тансаг хөөс үүсгэнэ. Нүүрний будаг ба бохирдлыг арьсыг хуурайшуулалгүй цэвэрлэнэ. Арьс таталдах мэдрэмж төрүүлэлгүй гүн цэвэрлэгч CellActive технологиор баяжуулсан найрлагатай.
Хэмжээ: 200 мл.
NovAge арьсыг шинэчлэгч тоник
Зөөлөн тоник нь нүүрний будгийн үлдэгдэл болон бохирдлоос ангижруулна. Арьсыг бэлдмэл түрхэхэд бэлдэнэ. Гидрокси хүчлүүд болон чийгшүүлэгч нэгдлүүдийг хослуулсан CellRenew технологи нь үхэжсэн эд эсийг зөөлөн гуужуулж арьсны эс шинэчлэгдэх процессыг идэвхжүүлнэ.
Хэмжээ: 200 мл.
NovAge True Perfection арьсыг өө сэвгүй болгох үйлчилгээтэй зовхины тос
Нүд орчмын зөөлөн арьсыг чийгшүүлнэ, зөөлрүүлнэ, сэтгэл хөдлөлийн үрчлээг толийлгоно. Торгон модны ханд нь эсийн үйл ажиллагааг нөхөн сэргээнэ, кофеин нь нүдний орчмын арьсыг тэнцвэржүүлж хаван болон бараан хүрээг арилгана. Харцыг амарсан харагдуулна.
Хэмжээ: 15 мл.
NovAge True Perfection арьсыг өө сэвгүй болгох үйлчилгээтэй бэлдмэл
Сувдны бичил талстууд агуулсан Instant Glow иж бүрдэлтэй бэлдмэлийн арьсыг хормын дотор гэрэлтүүлж эрүүл харагдуулах үр нөлөө нь шинжлэх ухааны үндэслэлтэй сорилоор батлагдсан. Үндсэн арчилгааны үр нөлөөг нэмэгдүүлнэ, арьсыг толийлгоно, сэргээнэ ба зөөлрүүлнэ.
Хэмжээ: 30 мл.
NovAge True Perfection арьсыг чийгшүүлж өө сэвгүй болгох үйлчилгээтэй өдрийн тос
Зөөлөн үнэртэй, өндөр технологид суурилсан найрлагатай, үрчлээний эсрэг өндөр үр нөлөөтэй өдрийн тос нь арьсыг түрхсэн даруй чийгшүүлж 24 цагийн туршид чийгийн тэнцвэрт байдлыг нь хадгална. Асаи жимсний эсийн өсгөврийн дэвшилтэт ханд нь арьсыг эрт хөгшрүүлэгч чөлөөт радикалуудын сөрөг нөлөөнөөс хамгаална. Арьсыг сэргэг, гэрэлтсэн харагдуулж нүх сүвийг агшаана. Хэмжээ: 50 мл.
NovAge True Perfection арьсыг өө сэвгүй болгох үйлчилгээтэй шөнийн тос-бальзам
Тусгай найрлагатай шөнийн тос нь шөнийн туршид арьсыг гүн чийгшүүлж шинэчлэх ба өглөө босоход арьс тань амарсан ба гэрэлтсэн харагдана. Арьсыг эрт хөгшрөлтөөс сэргийлэхэд тусална. Найрлага дахь гликолийн хүчил нь үхэжсэн эд эсийг зөөлөн гуужуулж эсийн шинэчлэлтийг идэвхжүүлнэ. Арьсыг 8 цагийн туршид чийглэг байлгана. Хэмжээ: 50 мл.
NovAge True Perfection арьс хөгшрөлтийн анхны шинж тэмдгүүдийн эсрэг иж бүрэн арчилгаа (код: 28970)
NovAge True Perfection арьс хөгшрөлтийн анхны шинж тэмдгүүдийн эсрэг үйлчилгээтэй багц арчилгаа нь хэрэгжүүлэхэд эвтэйхэн 4 алхмаас бүрддэг. Энэхүү 3 алхам нь гэрийн нөхцөлд арьсыг дээд зэргийн үр нөлөөтэй арчилгаагаар хангадаг. Шинжлэх ухааны үндэслэлтэй сорилоор багц арчилгаа нь бүтээгдэхүүнийг дангаар нь хэрэглэсэн арчилгаанаас 7 дахин илүү үр дүнтэй болох нь батлагдсан.
Цуглуулгын үнэ: 164.500₮
NovAge True Perfection нүүрний арьс арчилгааны цуврал нь 2016 оны 3 сарын 26-ны өдрөөс худалдаанд гарна.