Skip to main content Skip to main menu Skip to search
  1. Home
  2. Wellness
  3. WellnessLife+

Шинэ амьдрал руу хөтлөх 12 долоо хоног!

Бид зөвхөн эрч хүч бэлэглэдэггүй

Өдөр тутмын хуваарьт баригдах биш зохистой жиндээ хүрэх эсвэл эрч хүчээр цэнэглэгдэх хялбар арга хайж байна уу? Орифлэйм танд бэлэн шийдэл санал болгож байна! WellnessLife+ хөтөлбөрт нэгдээрэй.
 
Ердөө л 12 долоо хоногийн дотор эрүүлжих зорилгодоо хүрэхийн тулд бүхий л эрч хүчээ ашиглаарай!

WellnessLife+ хэв маягийн амьдралыг өөртөө нээгээрэй


     •   Эрүүл хооллолт. Эрүүл хооллолт гэдэг нь юуны түрүүнд зөв өглөөний цай, эрүүл зууш ба бидний өдөр тутмын үйлдэл болох хоол хүнсний зөв сонголт юм. Бид идэж байгаа зүйлийнхээ талаар ойлгомжтой байх ёстой.

     •   Өндөр чанартай хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд. Өдөрт хэрэглэвэл зохих хэмжээ нь бие махбодыг зөвхөн дутагдаж буй тэжээлээр хангаад зогсохгүй гадна төрхийг ч мөн сайжруулдаг. Гоо үзэсгэлэн эрүүл мэндтэй шууд холбоотой байдаг.

     •   Дасгал хөдөлгөөн ба идэвхт байдал. Энэ бол галбираа хадгалахын зэрэгцээ, стрессийн даавраас ангижрах, мөн урт удаан наслах гайхалтай арга юм – үүнийг шинжлэх ухаан нотолсон!
 
     •   Эерэг хандлага. Стрессийг өдөөгч бүх хүчин зүйлсээс ангижрах нь боломжгүй зүйл ч эрүүл амьдралын хэв маягийг мөрдсөнөөр эдгээр хүчин зүйлсэд тэсвэртэй болох боломжтой. Эерэг хандлага болон дэмжлэгийн бас нэгэн чухал эх үүсвэр бол ойр дотны хүмүүс болон найз нөхөд юм.

Хэрхэн ажилладаг вэ?



     1.   Орифлэймийн Үйлчилгээний Цэгийн жагсаалтаас өөртөө хамгийн ойр байршилтай цэгтэй холбогдож WellnessLife+ үнэгүй сорилд бүртгүүлээрэй.

     2.   WellnessLife+ үнэгүй сорил нь биеийн жингийн индекс, бие махбодын өөх, ус ба булчингийн хувь (тусгай жин дээр жигнэнэ), биеийн идэвхт байдлын түвшинг хэмжиж хооллолт ба эрүүл мэндийн ерөнхий байдлын тань талаар үнэлгээ өгч таны бие махбодын хувийн онцлогт тохирох WellnessLife+ хөтөлбөрийг санал болгоно. Эдгээр мэдээллийг та цахим шуудангийн хаягтаа үнэгүй хүлээн авах болно.

     3.   WellnessLife+ мэргэжилтнээс сонирхсон зүйлээ асууж 12 долоо хоногийн дотор зорилгодоо хүрэхийн тулд юу хийх тухай ганцаарчилсан зөвлөгөө аваарай.

Өөрт тохирох хөтөлбөрөө сонгоорой!

Таны зорилго – эрч хүчний тогтвортой эх үүсвэртэй болох уу? WellnessLife+ хөтөлбөр «Таны амьдралын эрч хүч» 


Тус хөтөлбөр нь эрүүл мэндийг бүх талаар дэмжиж амьдралын хэв маягийг сайжруулах үндсэн зорилготой. Хөтөлбөрт дараах зүйлс орсон:

     •   Хоололт, хүнсний нэмэлт тэжээл, биеийн дасгал хөдөлгөөн ба ерөнхий дэглэмийн тухай ЗӨВЛӨМЖҮҮД.
     •   Эрүүл зөв хооллолтын хувилбарууд, жишээ схемүүд, ХООЛНЫ ЖОРУУД.
     •   Шаардлагатай бүх мэдээллийг агуулсан, үр дүнгээ тэмдэглэж ахицаа хянах боломжийг олгох амжилтын ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛ.
     •   Бүх үзүүлэлтээ хянаж хөтөлбөрт хамрагдаж буй бусад хүмүүстэй харилцах боломжийг олгох ухаалаг гар утасны ТУСЛАХ ХЭРЭГСЭЛ.
     •   Эрүүл мэндээ дэмжих амьдралын хэв маягаа сайжруулахад туслах ВЭЛНЭС БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД, мөн бүтээгдэхүүн тус бүрийн мэдээлэл.
     •   Зорилго нэгтнүүд болон WellnessLife+ мэргэжилтнүүдээс мэргэжлийн түвшний зөвлөгөө болон дэмжлэг авах БОЛОМЖ.

Таны зорилго – галбираа хадгалах уу? WellnessLife+ хөтөлбөр «Таны зохимжит жин» 

Тус хөтөлбөр нь илүүдэл жингийн асуудлыг бүх талаас нь бүрэн шийдэх үндсэн зорилготой. Хөтөлбөрт дараах зүйлс орсон:

     •   Хоололт, хоолны зуршил, зайлшгүй хэрэгтэй хүнсний тэжээллэг орцууд, биеийн дасгал хөдөлгөөн ба ерөнхий дэглэмийн талаарх ЗӨВЛӨМЖҮҮД.
     •   Хүссэн жиндээ хүрэхэд танд туслах эрүүл, илчлэг багатай хооллолтын жишээ схемүүд, хоолны жорууд болон ХУВИЛБАРУУД.
     •   Шаардлагатай бүх мэдээллийг агуулсан, үр дүнгээ тэмдэглэж ахицаа хянах боломжийг олгох амжилтын ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛ.
     •   Бүх үзүүлэлтээ хянаж хөтөлбөрт хамрагдаж буй бусад хүмүүстэй харилцах боломжийг олгох ухаалаг гар утасны ТУСЛАХ ХЭРЭГСЭЛу.
     •   Жингээ барьж эрүүл мэндээ дэмжихэд танд туслах ВЭЛНЭС БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД, мөн бүтээгдэхүүн тус бүрийн мэдээлэл.
     •   Зорилго нэгтнүүд болон ВэлнэсЛайф+ мэргэжилтнүүдээс мэргэжлийн түвшний зөвлөгөө болон дэмжлэг авах БОЛОМЖ.

 Түүнчлэн:

Вэлнэс бүтээгдэхүүнүүдийн талаар Асуулт ба Хариулт 

Ач тустай жорууд

Эрүүл мэнд ба гоо сайхны тухай сонирхолтой нийтлэлүүд

Вэлнэс бүтээгдэхүүний сертификатууд

WellnessLife+ туслах хэрэгсэл — яг одоо татаад аваарай!

WellnessLife+ брэнд тараах хуудас 70х50 хэмжээтэй

Эрдэм шинжилгээний мэргэжилтнүүдийн танилцуулга тараах хуудас 50х70 хэмжээтэй

"Байгалийн Тэнцвэр" коктэйл бүтээгдэхүүний танилцуулга тараах хуудас 50х70 хэмжээтэй

Вэлнэс Пэк бүтээгдэхүүний танилцуулга тараах хуудас 50х70 хэмжээтэй