Смүүзи буюу тараган ундаа
ЭРЧ ХҮЧНИЙ ЭХ ҮҮСВЭР
Вэлнэс-Өглөөний цайны™ порц бүрд 2 кг хүрэн манжинтай тэнцэхүйц цайр агуулагддаг. Цайр нь хараа, үс, арьс, мөн дархлааны системийн зөв ажиллагаа, мөн шархыг түргэн эдгээхэд бие махбодод зайлшгүй хэрэгтэй.
1 ширхэг анар жимс
100 гр нэрс
200 мл тослоггүй сүү
1 хоолны халбага цагаан гааны үндэс (нарийн ширхэгтэй үрэгчээр үрсэн)
Нэг ногоон нимбэг эсвэл дунд зэргийн шар нимбэгийн шүүс
1 хэмжигч халбага «Байгалийн Тэнцвэр» - Гүзээлзгэнэ коктэйлийн хуурай бэлдмэл
1 уут Вэлнэс Пэк
НАРНЫ ЦЭНЭГ
Долоо хоногийн дундуур энэхүү өнгөлөг, баяр хөөр мэдрүүлэм амттай өтгөн ундаагаар эрч хүчээ сэргээгээрэй. Вэлнэс-Өглөөний цайны™ порц бүрд 500 г гүзээлзгэнэтэй тэнцэхүйц магни агуулагддагийг та мэдэх үү?
200 гр шар жимс
200 гр тослоггүй цэвэр тараг
Нэг ширхэг жүржийн шахсан шүүс
Шинэхэн гааны 3 ширхэг навч
1 хэмжигч халбага «Байгалийн тэнцвэр» - Ванил коктэйлийн хуурай бэлдмэл
1 уут Вэлнэс Пэк
ГУНДАЖ БУЙ АРЬСАНД АЧ ТУСТАЙ ЖОР
Ер бусын амттай мөн арьсанд тань гайхалтай ач тустай тараган ундаа арьсыг эрүүл гэрэлтсэн харагдуулна! Яагаад гэвэл Вэлнэс-Өглөөний цайны™ порц бүрд нэг жүржтэй тэнцэхүйц С аминдэм, 900 г авокадо жимстэй тэнцэхүйц Е аминдэм агуулагддаг.
60 гр бууцай
1 ширхэг авокадо
200 гр буурцгийн сүү
1 хоолны халбага маалингын эсвэл чи үр
1 хэмжигч халбага «Байгалийн тэнцвэр» - Ванил коктэйлийн хуурай бэлдмэл
1 уут Вэлнэс Пэк
ЖИМСНИЙ ЭРЧ ХҮЧ
Энэхүү ундаа нь 150 г тарагтай тэнцэхүйц кальц, нэг бүтэн өндөгтэй тэнцэхүйц уураг агуулдаг тул ердөө л хэдхэн минутын дотор таныг эрч хүчээр цэнэглэх болно!
200 гр улаан жимс
100 гр нэвс
200 гр тослоггүй цэвэр тараг
2 хоолны халбага гожи жимс
1 хэмжигч халбага «Байгалийн тэнцвэр» - Ванил коктэйлийн хуурай бэлдмэл
1 уут Вэлнэс Пэк
САМАРНЫ ЦЭНЭГ
Гайхамшигтай амттай энэхүү ундаа нь таны тархийг өдрийн туршид эрч хүчээр цэнэглэнэ! Вэлнэс-Өглөөний цайны™ порц бүрд аминдэмийн ер бусын хүчирхэг цэнэг байдаг: 300 г ногоон вандуйтай тэнцэхүйц В1 аминдэм, дунд зэргийн хоёр ширхэг гадилтай тэнцэхүйц В6 аминдэм ба 500 г сүүтэй тэнцэхүйц В12 аминдэм.
1 ширхэг гадил
100 гр өөрийн дуртай самар
200 гр бүйлсний сүү
Нэг чимх нунтаг шанц
1 хэмжигч халбага «Байгалийн тэнцвэр» - Шоколад коктэйлийн хуурай бэлдмэл
1 уут Вэлнэс Пэк