Нууцлалын бодлого
Бид танд манай вэбсайт/апп-аар дамжуулан Oriflame-ийн виртуал гоо сайхны хэрэгслүүдээр арьсыг оношлох ба зөв суурь энгэсгээ (foundation) олох боломжийг санал болгож байна. Эдгээр аппликейшн нь өгөгдсөн асуултуудад таны өгсөн хариултыг үндэслэн арьсны онцлог, хувийн сонголтод тань тохирсон бүтээгдэхүүнийг зөвлөдөг.
Oriflame-ийн арьс шинжилгээний виртуал гоо сайхны хэрэгслийг ашиглахдаа хувийн мэдээлэл өгөхгүйгээр (эсвэл таны хэрэглэгчийн бүртгэлтэй холбохгүйгээр) ашиглах боломжтой. Энэ тохиолдолд таны өгсөн мэдээллийг тухайн хэрэглэгчийн хувийн нууцлалын үүднээс нэргүй байдлаар боловсруулна.
Мөн Oriflame-ийн арьс оношглогооны виртуал гоо сайхны хэрэгслийг зураг (“selfie”) ашиглан виртуал байдлаар ашиглах боломжтой. Уг функцийг манай вэбсайтад хандаж буй төхөөрөмжийнхөө (гар утас) урд камерын хандалтыг нээсэн тохиолдолд зөвхөн ашиглах боломжтой. Бид таны оруулсан зурган өгөгдлийг зөвхөн арьсны оношлогооны үйлчилгээг үзүүлэх зорилгоор боловсруулна.
Боловсруулагдаж буй зурган өгөгдөлд биометрик шинж чанарууд (жишээлбэл нүд, хамрын байрлал гэх мэт)-ыг зайлшгүй боловсруулах шаардлагатай байдаг тул бид уг өгөгдлийг онцгойлон авч үздэг. Иймд зураг авахаас өмнө бид таны зөвшөөрлийг урьдчилан авч байна. Энэхүү зөвшөөрлийг та хүссэн үедээ (жишээлбэл мэдээлэл боловсруулах явцад) цуцлах боломжтой. Энэ тохиолдолд уг функцийг дахин зөвшөөрөл өгөхөөс нааш ашиглах боломжгүй болно гэсэн үг юм.