Oriflame компани нь гоо сайхны бүтээгдэхүүнийхээ ноцтой гаж нөлөөний талаарх мэдээллийг цуглуулж, холбогдох талуудад мэдээлэх үүрэгтэй. Ноцтой гаж нөлөөний талаарх мэдээллийг бусдад хүргэж хуваалцах нь гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг илүү аюулгүй болгох, олон нийтийн эрүүл мэндийг хамгаалахад чухал үүрэгтэй байдаг.
Энэхүү Нууцлалын Мэдэгдэлд таны ирүүлсэн Гаж нөлөөний талаарх мэдээллийг хүлээж авсны дараа таны хувийн мэдээллийг хэрхэн цуглуулж ашигладаг талаар тайлбарласан болно. Бид таны хувийн мэдээллийг цаг ямагт хамгаалахыг эрмэлзэж хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Өгөгдөл хамгаалах/Хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг бүрэн мөрддөг.
Энэхүү Нууцлалын мэдэгдлийг дараах хүмүүст хандаж гаргасан болно:
Энэхүү мэдэгдэлд “Та” ба “Таны” гэдэг нь Oriflame-ийн бүтээгдэхүүн хэрэглэж байсан бөгөөд тухайн бүтээгдэхүүнтэй холбоотой гаж нөлөөний тухай (Гаж нөлөөний мэдэгдэл) мэдээлэл ирүүлсэн хэрэглэгчийг хэлнэ."
Хувийн мэдээлэл эсвэл Хувийн өгөгдөл:
Хувийн мэдээлэл эсвэл Хувийн өгөдөл гэж тухайн мэдээллээс шууд болон шууд бусаар таньж болох хүний талаархи аливаа мэдээллийг хэлнэ.
Бид бол Oriflame Судалгаа ба Хөгжүүлэлт хариуцсан байгууллага (цаашид Oriflame, бид, бидний гэнэ) бөгөөд “өгөгдөл хянагч”-ийн үүргийг гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл бид энэхүү Нууцлалын мэдэгдэлд тайлбарласан зорилгоор таны хувийн мэдээллийг хэрхэн ба яагаад боловсруулах шийдвэрийг гаргагч этгээд юм.
Манай байгууллага дараах хаягт албан ёсоор бүртгэлтэй: 1 Stokes Place, St. Stephen's Green, Dublin 2, D02 DE03.
Та гаж нөлөөний мэдэгдлийг ирүүлэх үед, эсвэл таны өмнөөс хэн нэгэн (жишээлбэл, танд Oriflame-ийн бүтээгдэхүүн борлуулсан Брэнд Түнш) мэдэгдэл ирүүлсэн тохиолдолд таны хувийн мэдээллийг шууд танаас эсвэл мэдэгдлийг ирүүлсэн хүнээс цуглуулдаг. Бидний цуглуулдаг мэдээллийн төрөлд дараах багтана:
Бид таны хувийн мэдээллийг дараах зорилгоор боловсруулдаг:
Бид таны хувийн мэдээллийг анхдагч зорилгоос өөр зорилгоор ашиглах шаардлагатай болсон тохиолдолд, тухайн шинэ зорилго нь анхны зорилготой нийцэж байна гэх үндэслэл гаргаагүй л бол зөвхөн анхны зорилгоор ашиглана. Хэрэв нийцэшгүй өөр зорилгоор ашиглах шаардлага гарвал, танд урьдчилан мэдэгдэж, эрх зүйн үндэслэлийг нь тайлбарлах болно.
Бид таны хувийн мэдээллийг дараах хууль зүйн үндэслэлд тулгуурлан боловсруулдаг:
Таны тухай бидэнд байгаа мэдээлэл бодит ба үнэн зөв байх нь нэн чухал юм. Хэрвээ таны хувийн мэдээлэл өөрчлөгдсөн бол цаг тухайд нь бидэнд мэдэгдэнэ үү. Бидний хүссэн тодорхой мэдээллийг та өгөөгүй нөхцөлд таны мэдүүлсэн Гаж нөлөөний мэдэгдлийг боловсруулах боломжгүйг анхаарна уу.
Хуулиар заасан үүрэг хариуцлагаа биелүүлэх хүрээнд бид таны Гаж нөлөөний мэдэгдэлтэй холбоотой мэдээллийг (төрсөн он, хүйс, оршин суугаа улс, эмнэлзүйн мэдээлэл гэх мэт) холбогдох эрх бүхий байгууллагуудад хүргэх шаардлагатай байдаг. Үүнийг Гоо сайхны бүтээгдэхүүний тухай 1223/2009 дугаар (Eвропын Зөвлөл) журмын 23 дугаар зүйлд заасан болно.
Бид таны хувийн мэдээллийг Oriflame Cosmetics группийн гишүүн байгууллагууд болон цаашид группт нэмэгдэж болох бусад компаниудтай хуваалцах болно. Энэ нь Гаж нөлөөний талаарх мэдэгдлийг дотооддоо удирдах ба холбогдох байгууллагуудад мэдээлэх үүргийг биелүүлэхэд шаардлагатай юм.
Бид таны хувийн мэдээллийг танд гаж нөлөө үзүүлсэн байж болзошгүй бүтээгдэхүүнийг борлуулсан Оriflame компанитай хуваалцах бөгөөд энэ нь уг борлуулалттай холбоотойгоор хууль эрх зүйн шаардлагыг шийдвэрлэхэд шаардлагатай юм.
Бид таны хувийн мэдээллийг гуравдагч талууд, мөн үйлчилгээ үзүүлэгч гуравдагч талуудтай (мөн тэдний эрх бүхий агентууд) хуваалцаж болзошгүй. Үүнд:
(a) таны мэдүүлсэн Гаж нөлөөний мэдэгдлийн талаар мэдээлэл авах шаардлагатай этгээдүүд орно;
(b) хуулийн дагуу хуваалцах шаардлага үүссэн бол;
(c) тантай үүсгэсэн харилцаагаа удирдах шаардлагатай болоход; эсвэл
(d) үүнийг хийх хууль ёсны өөр ашиг сонирхол байгаа нөхцөлд.
Бид гуравдагч этгээдүүдээс таны хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хүндэтгэн, хуулийг мөрдлөг болгож боловсруулж, хамгаалах шаардлагыг тавьдаг.
Мөн түүнчлэн, бид таны хувийн мэдээллийг гуравдагч этгээдүүдтэй хууль эрх зүйн болон бусад зохицуулалтын шалтгаанаар хуваалцаж болзошгүй (үүнд дээрх хэсэгт дурдсан гаж нөлөөг мэдээлэх мөн орно). Үүний нэг жишээ бол олж мэдсэн зүйлсээ үнэлэхийн тулд таны мэдээллийг эмнэлгийн мэргэжилтэнтэй хуваалцах шаардлага гарах тохиолдол юм. Мөн бидний бизнес бүхэлдээ эсвэл хэсэгчлэн гуравдагч этгээдийн эзэмшилд шилжих тохиолдолд таны хувийн мэдээллийг гуравдагч этгээдтэй хуваалцаж болзошгүй.
Бид таны хувийн мэдээллийг Европын Эдийн Засгийн Бүстэй адил түвшний өгөгдөл хамгаалах хууль эрх зүйн орчингүй улс орнууд руу шилжүүлэх шаардлага үүсэж болзошгүй. Жишээлбэл, бид таны хувийн мэдээллийг манай Мэдээлэл технологийн дэмжлэгийн баг байрладаг Энэтхэг улс руу шилжүүлэх шаардлагатай болохоос гадна таны Гаж нөлөөний тухай гомдолтой холбоотойгоор таны оршин суудаг улсын Хэрэглэгчид үйлчилгээ үзүүлэх багт шилжүүлэх шаардлагатай болж болзошгүй.
Бид ийм төрлийн шилжүүлгийг хууль ёсны, холбогдох эрх бүхий байгууллагуудын зөвшөөрч баталгаажуулсан гэрээний хүрээнд мэдээллийн аюулгүй байдлыг хангаж хийх болно. Та хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хамгаалалтын арга хэмжээний талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл манай Мэдээллийн хамгаалалтын албаны ажилтантай privacy@oriflame.com хаягаар холбогдоно уу.
Бид таны хувийн мэдээллийг зөвхөн түүнийг цуглуулсан зорилгоо биелүүлэхэд шаардагдах хугацааны туршид хадгалах бөгөөд үүнд хууль эрх зүйн, санхүүгийн, тайлангийн зэрэг зорилгууд багтана. Ерөнхийдөө, бид гаж нөлөөтэй холбоотой мэдээллийг тухайн гаж нөлөөний гомдолтой холбоотой гоо сайхны бүтээгдэхүүний сүүлийн багц зах зээлд худалдаанд гарсан өдрөөс хойш 10 жилийн хугацаанд хадгалдаг ч хэрэв уг гомдол нь хууль эрх зүйн түвшинд нэхэмжлэл үүссэн байгаа бол мэдээллийг илүү удаан хугацаагаар буюу тухайн нэхэмжлэл болон түүнтэй холбоотой бусад нэхэмжлэл шийдэгдтэл хадгална. Ийнхүү хадгалагдсан мэдээллийг боломжит хамгийн өндөр түвшинд нэрийг нь нууцалж хадгалдаг.
Хувийн мэдээллийг хадгалах зохистой хугацааг тодорхойлохдоо бид хувийн мэдээллийн хэмжээ, төрөл, эмзэг байдал, тус мэдээллийг зөвшөөрөлгүй ашиглах эсвэл ил тод болгоход учирч болзошгүй хохирлын эрсдэл, мөн тус мэдээллийг боловсруулах зорилго болон эдгээр зорилгыг бусад аргаар биелүүлэх боломжтой эсэх, холбогдох хууль эрх зүйн шаардлагуудыг авч үзэх болно.
Хуулийн дагуу та дараах эрхийг эдэлнэ:
Та өөрийн хувийн мэдээлэлтэй холбоотой эрхээ эдлэхийг хүссэн тохиолдолд, энэхүү мэдэгдлийн 17-р хэсэгт заасан бидэнтэй холбоо барих мэдээллийн дагуу бидэнд хандана уу.
Таны хувийн мэдээлэл манай систем рүү шилжсэн даруйд бид мэдээллийг хамгаалахын тулд бүхий л боломжит арга хэмжээг авч, нууцлалын өндөр зэрэглэлийг баримталдаг. Бид таны хувийн мэдээллийг зөвшөөрөлгүй хандалт, өөрчлөлт, ил тод болох, эсвэл устах болон гэмтэхээс хамгаалахын тулд зохих аюулгүй байдлын арга хэмжээг хэрэгжүүлж ажилладаг.
Энэхүү Нууцлалын Мэдэгдэлд өөрчлөлт орсон нөхцөлд бид танд мэдэгдэх болно.
Энэхүү нууцлалын мэдэгдлийн талаар эсвэл таны хувийн мэдээллийг бид хэрхэн хадгалдаг талаар танд асуулт байвал privacy@oriflame.com хаягаар манай Өгөгдөл хамгаалах ажилтантай холбогдоно уу.