Skip to main content Skip to main menu Skip to search

Манай хандлага

Тогтвортой хөгжлийн зарчмын биелэл

Нөхөн сэргээгддэг байгалийн гаралтай эх үүсвэрийг дээд зэргээр ашиглахын тулд бид арьс арчилгааны бүтээгдэхүүнүүддээ ургамлын хандуудыг ашиглаж эхэлсэн анхдагчдын нэг юм. Олон амжилтад хэдийн хүрсэн ч гэлээ зорилгодоо хүрэх хүртэл илүү их хөдөлмөрлөх шаардлагатай гэдгийг бид олйгодог. Орифлэймийн зүгээс тогтвортой хөгжлийн нийт гурван үндсэн чиглэлийг онцгойлж байна.



Амжилттай хүмүүс

Хүмүүсийг тавьсан зорилгодоо хүрэх аргаа олоход нь туслахыг бид эрмэлздэг. Хамт олон, зөвлөхүүд, нийлүүлэгч ба хэрэглэгч нарын болон манай нийгэмлэгүүдийн тусламжтай хүмүүсийг амжилтад хүрэхэд туслах боломжтой.

Чанартай бүтээгдэхүүнүүд

Бид нийгмийн, ёс зүйн болон байгаль орчны хамгийн өндөр стандартуудад нийцсэн бүтээгдэхүүнийг боловсруулж үйлдвэрлэн хүмүүст гоо үзэсгэлэн бэлэглэхийг зорьдог.

Хөгжиж буй ертөнц

Байгаль орчны шаардлагуудыг мөрдөх нь зөвхөн бидний хувийн үйл ажиллагаанд бус бүтээгдэхүүний боловсруулалт, үйлдвэрлэл, тээвэрлэлтэд ч мөн нэн чухал юм. Манай үндсэн зорилго бол нөхөн сэргээгддэг эх үүсвэрийг дээд зэргээр ашиглах, байгаль орчинд ээлтэй түүхий эд, материал сонгох, агаарын мандал болон далайд хаягдал хаяхыг багасгах, мөн бүх төрлийн хог хаягдлын хэмжээг багасгах юм.

Тогтвортой хөгжлийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг эндээс