Skip to main content Skip to main menu Skip to search
  1. Home
  2. Тогтвортой хөгжил
  3. Гайхалтай өөрчлөлтүүд

#гайхалтайөөрчлөлтүүд

Өөрчлөлтийн зүг

Манай төслүүд том нөлөө үзүүлдэг. Яагаад гэвэл Орифлэйм 6 мянган хүний бүрэлдэхүүнтэй хамт олон, 3 сая бие даасан зөвлөх, 60 улс орныг хамардаг. Байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх хүчин зүйлсийг багасгах, хүмүүсийн амьдралыг өөрчлөхийн тулд бидний авдаг арга хэмжээний хэдхэн жишээ нь энэ юм.

EcoBeauty иж бүрэн арчилгаа

Ecobeauty цуврал нь байгалийн гаралтай, баталгаатай органик орцуудын үндсэн дээр бүтсэн юм. Энэ цувралын бүтээгдэхүүнүүд силикон, минерал тос эсвэл синтетик үнэр оруулагч агуулаагүй. Мөн Ecobeauty өдрийн чийгшүүлэгч тос ба Ecobeauty арьсыг толийлгох үйлчилгээтэй зовхины тос нь Fairtrade® гэрчилгээ хүртсэн юм. Түүнчлэн тус цуврал нь Ecocert, Веган нийгэмлэг ба Ойн хяналтын зөвлөлийн сертификатыг хүртсэн юм. Таны арьсыг зөөлөн арчлахаас гадна амьдралыг тань өөрчилдөг. Ecobeauty цувралын наргил модны самрын тосыг нийлүүлдэг фермерүүдэд тус цувралын борлуулалтын ашгийн хувь нь эмэгтэйчүүдийн эрхийн хамгаалал, байгаль орчны хамгааллын сургалт ба органик тариалалт ба байгаль орчны ашиглалтад зориулагддаг.

Гуужуулагч талстууд

Манай гуужуулагчуудад байгальд задардаг байгалийн гаралтай талстуудыг ашигладаг тул байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдэггүй. Яагаад гэж үү? Бид дэлхийн усны нөөцийн цэвэр бөгөөд аюулгүй байдлыг хадгалахыг зорьдог.

Нарны хавтан ба LEED стандарт

Манай Энэтхэгийн Рурки дэх үйлдвэрт эрчим хүчний хэрэглээг багасгадаг нарны хавтан хэрэглэдэг. Энэ үйлдвэр болон Ногинске дахь манай үйлдвэрлэл ба ложистикийн цогцолбор нь LEED-ийн Алтан сертификатыг хүртсэн юм. Энэ нь манай үйлдвэрүүдийн барилга тогтвортой хөгжлийн стандартуудад нийцэж баригдсан гэдгийг баталж байгаа юм.

Түүхий эдийн хамгаалал

2017 онд манай каталогийн цаасны 97% нь гэрчилгээтэй модноос үйлдвэрлэгдсэн юм. Энэ нь манай түүхий эд ой модыг цөөрөхөөс сэргийлсэн аргаар боловсруулагддаг гэсэн үг. Бид үйлдвэрийн хаягдлынхаа 99%-ийг хог хаягдлын газар луу тээвэрлэхээс татгалзсан. 2018 онд бидний зарцуулсан эрчим хүчний 100% нь нөхөн сэргээгддэг эх үүсвэрээс гаргаж авсан байсан юм.