Oriflame-ийн хэтэвч рүү орох хөнгөлөлт (бонус эрх) гэж юу вэ? – ЗӨВХӨН ХЭРЭГЛЭГЧДЭД
Бонус эрх гэдэг нь хэрэглэгчийн үнээс тооцогдох хөнгөлөлт юм. Энэ дүн таны хэтэвчид орох ба түүнийг дараагийн худалдан авалтын төлбөрийг төлөхдөө ашиглах боломжтой. Хэрэглэгч бүр захиалгын дүнгийнхээ 15%-ийг хэтэвчдээ буцаан авна.
Захиалгыг байршуулахад бонус эрх автоматаар дүнд тусгагдана. Нэг захиалгад захиалгын нийт дүнгийн 50%-ийг хэтрэхгүй хэмжээнд бонус эрх ашиглах боломжтой. Хэрвээ хуримтлагдсан бонус эрх захиалгын нийт дүнгийн 50%-с их байгаа бол үлдсэн дүнг хадгалаад дараагийн захиалгууддаа ашиглах боломжтой. Бонус эрх нь хуримтлагдаж эхэлсэн тухайн каталогоос эхлээд дараагийн 3 каталогийн хугацаанд хүчинтэй байж 3 дахь каталогийн хугацаа дуусахад дуусна. Хэрвээ энэ дүн ашиглагдахгүй хуримтлагдсан эсвэл дуусах хугацаа нь дөхөж байгаа бол таны профайлд энэ тухай мэдэгдэл очно.
Хураамж, хэвлэмэл материал эсвэл бүтээгдэхүүний загвар зэрэг бал бонусгүй бүтээгдэхүүний худалдан авалтаас бонус эрх авах боломжгүй.
Хэрэглэгч болон Брэнд Түнш анхны захиалгаа байршуулахдаа эхлэлийн 15%-ийн хөнгөлөлт эдлэх бөгөөд тус захиалгын бонус эрх нь тухайн бүтээгдэхүүний хөнгөлөлтгүй дүнгээс тооцогдсон хэвээр байна. Та үлдэгдлээ шалгахын тулд үндсэн цэс дэх Oriflame хэтэвч рүү гээ ороорой.