Үндсэн хэсэгрүү шилжих Үндсэн цэсрүү шилжих Хайлтруу шилжих
  1. Үндсэн
  2. Мэдээллийн төв
  3. Хэрэглэгч, Oriflame хэтэвч, профайл, бүртгэл
  4. Санал болгосны буюу найзын хөнгөлөлт гэж юу вэ?

Санал болгосны буюу найзын хөнгөлөлт гэж юу вэ?

Таны бүтээгдэхүүн санал болгосны үр дүнд таны нэгдүгээр эгнээнд бүртгүүлсэн Хэрэглэгч болон Брэнд Түншүүдийн  баталгаажсан захиалгуудаас та Найзын буюу санал болгосны 10% хөнгөлөлтийг хувийн захиалгууддаа эдэлнэ.

Найзын хөнгөлөлт захиалга байршсан даруй таны данс руу орох бөгөөд та хөнгөлөлтийг тухайн каталог болон дараагийн 3 каталогийн хугацаанд байршуулах захиалгуудын төлбөрөө хамгийн ихдээ 50% хүртэл хөнгөлөхөд ашиглах боломжтой. Хэрвээ таны хуримтлуулсан Найзын хөнгөлөлт захиалгын дүнгийн 50%-с их байгаа бол үлдсэн хөнгөлөлтийг хадгалж дараагийн захиалгууддаа ашиглах боломжтой. Найзын хөнгөлөлтийг бэлэн мөнгөөр олгохгүй болно.

Хөнгөлөлт авахын тулд та Миний хуудас хэсэг дэх хувийн линкээ хуваалцаарай. Өөрийн Цахим дэлгүүрийн линкийг олохын тулд хуудасны доод хэсэг очоод линкээ хуулж аваад бусадтайгаа хуваалцаарай!

 

Та үлдэгдлээ шалгахын тулд үндсэн цэс дэх  ORIFLAME ХЭТЭВЧ. 

Санал болгосны 10% хөнгөлөлтийг захиалгын цэвэр дүн буюу Хэрэглэгчийн үнээс 20% бонус эрх, НӨАТ болон бусад татваруудыг хассан дүнгээс тооцно. Та Санал болгосны хөнгөлөлтийг хураамж, хэвлэмэл материал эсвэл бүтээгдэхүүний загвар зэрэг ББ-гүй бүтээгдэхүүний худалдан авалтад ашиглах боломжгүй.