Үндсэн хэсэгрүү шилжих Үндсэн цэсрүү шилжих Хайлтруу шилжих

Олон улсын спонсорчлол Асуулт ба хариулт

Олон улсын спонсорчлол гэж юу вэ?

Олон улсын спонсорчлол нь Oriflame-ийн оршиж буй аль ч цэгээс шинэ Хэрэглэгч болон Брэнд Түншүүдийг урьж beauty нийгэмлэг буюу баг хамт олноо олон улсын түвшинд гаргаж өргөжүүлэх боломжийг олгодог. Баг хамт олондоо олон улсын түвшинд ямар ч саад бэрхшээлгүйгээр үйл ажиллагаа эрхлэх боломжийг олгохын тулд Урилгын код эсвэл Урилгын холбоосоо ашиглаарай. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг эндээс уншина уу.


Шинэ Урилгын кодыг хэрхэн ашиглах вэ?

7-р сарын 11-ээс эхэлж таны Урилгын код шинэчлэгдэж олон улсад идэвхжин ажиллаж эхэлнэ. Ингэснээр та өөрийн Урилгын код эсвэл Урилгын холбоосоо олон нийтийн сүлжээ, SMS, WhatsApp аппликэйшнд эсвэл биечлэн хуваалцах боломжтой болно. Oriflame-ийн үйл ажиллагаа явуулдаг аль ч улс оронд байгаа таны урилгыг кодыг ашигласан шинэ хүн бүр таны beauty баг хамт олон нэгдэх болно.

Би спонсорлосон гадны улс орон дахь Брэнд Түншийн дугаараа хэрхэн олох вэ?

Гадаад дахь таны анхны Хэрэглэгч эсвэл Брэнд Түнш бүртгүүлсэн даруй танд нэвтрэх нэр болон нууц үгтэй мэйл очих болно. Хэрвээ та нэвтрэх мэдээллээ олж чадахгүй байгаа бол тухайн улсын Oriflame-ийн цахим хуудсыг гээж Нууц үгээ сэргээх” буюу "Recover Password" гэсэн хэсэг рүү нэвтэрч сэргээгээрэй.

Миний урамшууллыг аль улсын Урамшууллын төлөвлөгөөний дагуу олгох вэ?

Таны урамшууллыг таны эх оронд мөрдөж буй Урамшууллын төлөвлөгөөний дагуу бодож олгоно. 

Олон улсад Каталогийн хаалт хэрхэн явагдах вэ?

  • Олон улсад бүх зах зээлүүд Олон Улсын Каталогийн Хаалтыг мөрдөнө.
  • Улс тус бүрийн хаалтын огноо өөр байдаг тул Олон Улсын Каталогийн Хаалт нь дотоодын каталогийн хаалтаас хойш 1-2 долоо хоногийн дараа байна.
  • Олон Улсын Борлуулалтын хэмжээ болон Бүтэц таны Олон улсын цол болон танд олгогдох эцсийн төлбөрийг тодорхойлно.
  • Олон улсын урамшуулал нь таны өөрийн улсдаа авах бонустай хамт шилжинэ, өөрөөр хэлбэл та нэг каталогийн дараа авна гэсэн үг юм.
  • Олон Улсын Цол болон Бэлэн мөнгөн урамшууллыг таны улсад мөрдөж буй дүрэм, журам, шалгуурын дагуу олгоно.
  • Олон улсын спонсорчлолд Шууд хөнгөлөлт*, Эхлэлийн хөтөлбөр*, Хэрэглэгчдэд зориулсан Найзын хөнгөлөлт, Хэрэглэгчийн авах бонус эрх (дотоодод тооцоолно), Брэнд Түншүүдэд зориулсан Найзын хөнгөлөлт, Багийн бонус, Идэвхийн хөтөлбөр, Түвшин ахисны бонус, Менежерүүдийн олон улсын хурал, Олон улсын захирлын бонус, Олон улсын хурлын болзол болон Олон улсын бэлэн мөнгөн урамшуулал орно. Дотоод дахь бусад бонус болон урамшууллууд олон улсын урамшуулалд орохгүй.


 

Би өөрийн улсдаа Брэнд Түнш, харин өөр улсад Хэрэглэгч байж болох уу?

Болохгүй. Таны бүртгэлийн төрөл таны эх орон дахь бүртгэлтэй адил байна. Хэрвээ таны түвшин Хэрэглэгч рүү буурвал, таны олон улс дахь бүх бүртгэл мөн адил буурна.

Хэрэглэгч олон улсад бүртгэлтэй болж болох уу?

Өнөөгийн байдлаар энэ нь боломжгүй байна.


Би олон улс дахь Бал Бонусаараа дотоод дахь хувийн Бал Бонусаа нөхөж болох уу?

Тийм, таны хувийн болон таны нэгдүгээр эгнээний Хэрэглэгчдийн захиалгуудын Бал Бонусаар дотоод дахь Бал Бонусыг нөхөх боломжтой.


Би олон улсын урамшууллын төлбөрөө хэрхэн авах вэ?

Та дотоод дахь бүх шаардлагыг биелүүлсэн байх хэрэгтэй бөгөөд төлбөр дотоодын журмын дагуу хийгдэнэ. Жишээлбэл, олон улсын Идэвхийн Хөтөлбөрийн урамшуулал таны эх орон дахь Хэтэвч рүү орох бол Олон Улсын Түвшин ахисны бонус таны эх орон дахь урамшуулал хэлбэрээр олгогдоно.


Олон улсад урамшуулал авахын тулд бид хэдэн ББ хийх шаардлагатай вэ?

Дотоод дахь шаардлагын дагуу байна, жишээлбэл Багийн болон Түвшин ахисны бонусын хувьд 100/150 ББ, Захирлын бонусын хувьд 200 ББ байна. Таны улс дахь Урамшууллын Төлөвлөгөөний нөхцөлүүд Олон улсад болон дотоодод бэлэн мөнгөн урамшуулал авах нөхцөлүүдтэй адил байна.

 

Би спонсорлож буй улсынхаа хэлээр ярьдаггүй, энэ тохиолдолд яах вэ?

Та орчуулгын хэрэгслийг ашиглах хэрэгтэй.


Би Олон улсад спонсорлох тухай өөр юу мэдэх хэрэгтэй вэ?

  • БНХАУ эсвэл Вьетнам улсад олон улсын спонсорчлолын бүртгэлийг хийх боломжгүй байгаа. Түүнчлэн, бүс нутгийн хязгаарлалтаас хамаарч ОХУ болон Украйн улсууд хооронд спонсорын шугам үүсгэх боломжгүй байгаа.
  • Олон улсын спонсорчлолыг франчайзаар үйл ажиллагаа явуулдаг дараах улсуудад үүсгэх боломжгүй: Коста Рика, Доминик, Эль Сальвадор, Гватемал, Хондурас, Никарагуа, Непал, Судан, Лиюан ба Саудын Араб.
  • Гадаад улсаас илгээгдэх мэдэгдлүүд нь тухайн улсын хэл дээр байна.