Үндсэн хэсэгрүү шилжих Үндсэн цэсрүү шилжих Хайлтруу шилжих

Хэрхэн нэхэмжлэх хүсэлт байршуулах вэ?

1-р алхам: Онлайнаар нэхэжлэх хүсэлтээ оруулах

Та өөрийн бүртгэлийн дугаараар нэвтэрч Захиалга->Нэхэмжлэх хүсэлт->Нэхэмжлэх сонголт хэсэгт эсвэл шууд Нэхэмжлэх хүсэлтийг маягт дээр дарна уу.

Та буцаахыг хүсч буй бүтээгдэхүүнийг агуулсан захиалгын дугаарыг олж, зааврын дагуу шалтгаан төрлөөс сонгоно уу. Хүсэлтийг богино хугацаанд шийдвэрлэхийн тулд та мэдээллээ бүрэн зөв оруулна уу. Нэхэмжлэхээ гүйцэт болсны дараа хадгалж, илгээх товчийг дарна. Хэрэглэгчийн харилцааны баг таны хүсэлтийг ажлын цагаар хянаж шийдвэрлэх болно.

- Хэрэв та гэмтэлтэй бүтээгдэхүүн хүлээн авсан бол:
Гэмтсэн бүтээгдэхүүний зураг эсвэл богино бичлэг хийж хавсаргана. (Баталгаажуулахын тулд бүтээгдэхүүний батч кодыг заавал оруулсан зураг байх, max 30MB) Ихэнх тохиолдолд энэхүү хавсралтыг үндэслэн асуудлыг шийдвэрлэх ба бүтээгдэхүүнийг буцааж илгээх эсэхийг бид шийдэх болно. 

- Хэрэв таны хайрцагт бүтээгдэхүүн дутуу ирсэн бол:
Нэхэмжлэх хүсэлтийн дагуу Хэрэглэгчийн харилцааны баг шалгаж баталгаажуулна. Танд бүтээгдэхүүнийг одоо илгээх эсвэл дараагийн захиалгад нэмэх үү гэсэн сонголтыг санал болгоно. Эсвэл бүр татгалзах боломжтой.

- Хэрэв бүтээгдэхүүн таны хүлээлтэд нийцээгүй бол:
Сэтгэл ханамжын баталгааны хүрээнд та захиалга хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор буцаах боломжтой. 

Хэрэв та бүтээгдэхүүний гаж нөлөөг мэдээллэхийг хүсч байвал: Нэхэмжлэх хүсэлтийг оруулаад Захиалга->Нэхэмжлэх хүсэлт-> Бүтээгдэхүүний сөрөг хариу урвалын асуулга хэсэг дэх Гаж нөлөөний асуумж- г бөглөнө үү. 

 

2-р алхам: Хэрэглэгчийн харилцааны баг таны хүсэлтийг хүлээж авсны дараа танд эргээд танд мэдэгдэл очих болно.

Бүтээгдэхүүнийг буцаахаас өмнө Хэрэглэгчийн харилцааны багийн шийдвэрийг хүлээнэ үү. Ихэнх тохиолдолд бид бүтээгдэхүүнийг агуулах руу буцаахгүйгээр гомдлыг шийдвэрлэхийг эрмэлздэг.  

3-р алхам: Төлбөрийн буцаалт:

Энэ тохиолдолд бид төлбөрийг хэрэглэгчийн бүртгэлийн дугаарт шилжүүлэх ба буцаалтаа та дараагийн захиалгуудад ашиглах боломжтой. 
*Хэрвээ та Брэнд Түншээр дамжуулан бүтээгдэхүүн худалдан авсан бол та Брэнд Түнштэй холбогдох ба цаашид баталгаат хугацаатай аливаа үйлдлийг Брэнд Түнш хийх болно. 

 

Гомдол хүлээн авах хугацаа

Гомдлын төрөл

14 хоног

Бүтээгдэхүүн дутуу эсвэл бүтээгдэхүүн солигдсон бол

30 хоног

Сэтгэл ханамжийн баталгаатай холбоотой

2 жил

Чанартай холбоотой гомдол- Хэрэглэгч барааг хүлээн авсан өдрөөс хойш үйлдвэрийн буюу биет гэмтэл илэрсэн бол заасан баталгаат хугацааны дагуу Орифлэйм компани хариуцлага хүлээнэ. Гэхдээ мэдээллийг аль болох хурдан өгөх ёстой ба гэмтэл илэрсэн өдрөөс хойш жилийн дотор мэдээллэх үүрэгтэй.

Нэн даруй

Харшлын урвалтай холбоотой - асуудлыг мэдсэн даруйд мэдэгдэх