Үндсэн хэсэгрүү шилжих Үндсэн цэсрүү шилжих Хайлтруу шилжих

Нууцлалын Бодлого

Орифлэйм Монгол ("Бид") таны нууцыг хадгалж, хүндэтгэн үзэх болно.

Энэхүү Нууцлалын Бодлогыг манай Веб сайтын ашиглах нөхцөл, дүрэм журам,  мөн танаас цуглуулсан, таны бидэнд өгсөн хувийн мэдээлэлд тооцогдох бусад баримт бичгүүдийн хамтаар бид боловсруулах болно. Таны хувийн мэдээлэлд  бид хэрхэн хандах тухай дараах тайлбарыг анхааралтай уншина уу. Та mn.oriflame.com–д электрон эсвэл цаасан аль ч хэлбэрээр Бүртгэлийн Маягтад мэдээллээ оруулснаар Нууцлалын Бодлоготой танилцаж, зөвшөөрнө.

Та mn.oriflame.com–д электрон эсвэл цаасан аль ч хэлбэрээр Бүртгэлийн Маягтад мэдээллээ оруулснаар Нууцлалын Бодлоготой танилцаж, зөвшөөрнө.  

Бид үүрэг хариуцлагаа хэрэгжүүлэх, таны бүртгэлээс үүсэх эрхээ хамгаалах, зохицуулах зорилгоор хуулийн дагуу мэдээлэл боловсруулдаг. Бид мэдээлэл боловсруулахдаа дараах дүрмүүдийг мөрддөг.

1. Танаас цуглуулах мэдээлэл

Бид таны тухай дараах мэдээллийг цуглуулж, боловсруулна.

1.1 Таны бидэндөгөх мэдээлэл. Бид таны мэдээллийг mn.oriflame.com (манай сайт)–ны өргөдлийн маягт, цаасан анкет эсвэл утсаар, и-мэйл, бусад арга замаар цуглуулна. Вебсайт ашиглан мэдээлэл оруулснаар та манай зөвлөх болох, бүтээгдэхүүн хайх, сайтад бүтээгдэхүүний захиалга байршуулах, сайтын хянах самбарын хэлэлцүүлэг болон бусад нийгмийн мэдээ мэдээллийн үйл ажиллагаанд оролцох, тэмцээнд оролцох, сурталчилгаа, судалгаа, сайттай холбоотой асуудлыг мэдээлэх боломжтой. Таны өгөх мэдээлэлд:

  • Нэр
  • төрсөн он, сар, өдөр
  • хаяг
  • e-mail хаяг
  • утасны дугаар, гар утасны дугаар
  • Зөвлөхийн дугаар,
  • хувийн регистрийн дугаар
  • үндэсний татварын код/дугаар,
  • нийгмийн даатгал/нийгмийн хамгааллын дугаар,
  • банкны дансны мэдээлэл,
  • насанд хүрээгүй хүүхдийн хувьд хууль ёсны асран хамгаалагчийн нэр, овог нэр
  • паспортын дугаар (олон улсын хуралд оролцох зөвлөхүүдийн хувьд).

Эдгээр мэдээллийг бидэнд өгнө гэж найдаж байна. Гэвч, хэрэв та өөрийн хувиа мэдээллээ өгөх хүсэлгүй байгаа бол битгий бөглөөрэй. Эдгээр мэдээллийг өгөөгүй бол, зарим тохиолдолд бид таны хүссэн үйлчилгээг үзүүлэх боломжгүй гэдгийг анхаарна уу.

1.2 Таны тухай бидний цуглуулах мэдээлэл. Бид таны худалдан авалтын түүх, зөвлөхүүдийн сүлжээний бүтэц дэх таны түвшин, таны гүйцэтгэл, элсүүлсэн гишүүдийн талаарх мэдээллийг хадгалах болно.

Таныг манай сайтад зочлох бүрт бид дараах мэдээллийг автоматаар цуглуулна.

  • Компютерээс интернетэд холбогдоход ашиглагдах Internet Protocol (IP) хаяг, таны нэвтрэх мэдээлэл, веб хөтчийн (browser) төрөл, хувилбар, цагийн бүсийн тохиргоо, browser холболтын төрөл, хувилбарууд, үйлдлийн систем болон платформ зэрэг техникийн мэдээлэл
  • Манай сайтад нэвтрэх болон гарах Uniform Resource Locators (URL) clickstream /огноо, цаг багтана/, таны үзсэн болон хайсан бүтээгдэхүүнүүд, хуудасны хариу үйлдэл, татаж авах үеийн алдаа, тухайн хуудсуудад зочлох хугацаа, хуудастай харилцсан мэдээлэл (хулганыг гүйлгэх, дарах болон курсор зөөх гэх мэт), хуудсыг гүйлгэн үзэхэд ашигласан аргууд, харилцагчийн үйлчилгээний дугаар луу залгахад ашигласан утасны дугаар зэрэг сайтад нэвтрэх үеийн мэдээлэл

1.3 Бусад эх үүсвэрээс авах мэдээлэл. Хэрэв та манай бусад вебсайтууд,үйлчилгээг ашигладаг бол бид таны тухай мэдээллийг авч болно. Мөн бид гуравдагч талуудтай /жишээ нь: бизнесийн түншүүд, техникийн туслан гүйцэтгэгчид, төлбөрийн ба хүргэлтийн үйлчилгээг, зар сурталчилгааны сүлжээ,аналитик үйлчилгээ үзүүлэгч, хайлтын мэдээллийн үйлчилгээ үзүүлэгч, кредит лавлагааны агентлагууд зэрэг/ ойр хамтран ажиллаж, таны тухай мэдээллийг олж авах боломжтой.

2. Мэдээлэл ашиглах

Бид таны мэдээллийг дараах арга замаар ашиглана.

  • Та болон манай компанийн хооронд байгуулсан гэрээнээс үүсэх үүрэг хариуцлагаа биелүүлэх, маргаан шийдвэрлэх, төлбөр тооцоо цуглуулах, үүссэн асуудлыг шийдвэрлэх зэрэг таны хүссэн мэдээлэл, бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлэх
  • Таны худалдаж авсан, эсвэл асууж лавласан бараа бүтээгдэхүүнтэй ижил төрлийн бусад бараа үйлчилгээний талаарх мэдээллийг олгох
  • Та болон манай компанийн дунд үүссэн гэрээт харилцааны хүрээнд танд эрх, ашиг сонирхлыг хамгаалж, тусламж дэмжлэг болон бусад нөхцөлөөр хангах
  • Татварын хууль, нийгмийн хамгааллын хууль, статистикийн хариуцлага гэх мэт бидний хамтын ажиллагааны хүрээнд үүсэх бусад үүргийг хэрэгжүүлэх
  • Компанийн бодлого, дүрэм журамд нийцэж байгаа эсэхэд хяналт тавих, баталгаажуулах
  • Сонгосон гуравдагч этгээдүүдэд зөвшөөрөл олгосноор таны сонирхсон бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх мэдээллийг танд өгөх. Таны өмнөх борлуулалт, борлуулалтын гэрээ хэлцэлтэй ижил төстэй бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний тухай мэдээллийг олгохдоо зөвхөн цахим хэлбэрээр /и-мэйл эсвэл SMS/ тантай холбогдоно. Таныг зөвшөөрсөн тохиолдолд бид энэ аргыг хэрэглэнэ. Хэрэв та бодлоо өөрчилж, таны мэдээллийг ингэж ашиглах, маркетингийн зорилгоор гуравдагч этгээдүүдэд мэдээлэл олгохыг зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд, өөрийн хаягтай холбоотой хэсгийг тэмдэглэх, эсвэл Харилцагчийн Үйлчилгээний Алба руу INFO@ORIFLAME.MN и-мэйл хаягаар хүсэлтээ илгээх, эсвэл 7515-9999–аар тусламжийн шугамтай холбогдоно уу.
  • үйлчилгээнд өөрчлөлт орвол танд мэдэгдэх
  • таны ашиглалт, компютерийн үр ашигтай байдлыг хангахын тулд сайтын ажиллагаа, агуулгад анхаарах
  • зөвлөхүүдийн сүлжээг удирдах, мөн зөвлөхүүдийн сүлжээ /гол төлөв таны спонсор/ -ний бусад гишүүдийг үр ашигтай удирдлагаар хангах
  • Сайтын алдаа, өгөгдлийн шинжилгээ, туршилт, судалгаа, статистикийн ба судалгааны зорилгоор сайтын дотоод үйл ажиллагааг удирдах
  • таны ашиглалт, компьютерт тохирох сайтын ажиллагаа, агуулгын үр ашигтай байдлыг сайжруулах
  • манай үйлчилгээний интерактив функцэд оролцох зөвшөөрөл олгох
  • сайтын аюулгүй, найдвартай байдлыг хадгалах
  • та болон бусад харилцагчдад үзүүлэх үйлчилгээний үр дүн, харилцагчийн сэтгэл ханамж, түүнтэй холбоотой судалгааны талаарх цаг үеийн мэдээллийн үр ашгийг тооцоолох, ойлгох
  • Шинэ, сонирхолтой бараа үйлчилгээний талаарх мэдээллийг сайтын хэрэглэгчдэд санал болгох, зөвлөх
  • Зохицуулагчид, бусад байгууллагын хүсэлт, эрх зүйн шаардлагуудад хариу өгөх

3. Мэдээлэл нууцлах

3.1 Бид таны хувийн мэдээллийг худалдах, бусдад түрээслэх буюу худалдааны зорилгоор ашиглахгүй.

3.2 Дээрх 3-р хэсэгт (Мэдээлэл ашиглах) заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор группийн гишүүн байгууллагуудад /харьяа компаниуд, түүний салбарууд/ таны хувийн мэдээллийг өгөх, боловсруулахыг зөвшөөрч болно.

3.3 Бид доор дурдсан гуравдагч этгээдүүдэд таны мэдээллийг өгч, нарийн тодорхойлсон үйл ажиллагааны хүрээнд мэдээлэл боловсруулах зөвшөөрөл олгоно. Үүнд:

  • Бизнесийн түншүүд: Тантай байгуулсан гэрээг хэрэгжүүлэхэд туслах нийлүүлэгч, туслан гүйцэтгэгчид. Үүнд тээвэрлэгч, зээл цуглуулах агентлаг, факторингийн үйлчилгээ үзүүлэгч, ложистикийн үйлчилгээ /сав баглаа боодол гэх мэт/ үзүүлэгч, харилцагчийн тусламжийн алба гэх мэт бусад байгууллагууд багтана.
  • Зөвлөхүүдийн сүлжээний менежментийг сайжруулах зорилгоор зөвлөхүүдийн сүлжээний /манай сүлжээн дэх таны спонсор, болон таны доорх зөвлөхүүд/ бусад гишүүд. Хэрэв та энэхүү зорилгын хүрээнд сүлжээний бусад зөвлөхүүдэд хувийн мэдээллээ хүргэхийг хүсэхгүй байгаа бол, Харилцагчийн Үйлчилгээний Алба руу INFO@ORIFLAME.MN и-мэйл хаягаар хүсэлт илгээх, эсвэл 7515-9999–аар тусламжийн шугамтай холбогдоно уу.
  • Та болон бусад хүмүүсийн мэдээллийг сонгож, сурталчилгаанд ашиглахыг хүссэн зар сурталчилгааны компани, сүлжээ. Бид сурталчилгааны компаниудад тодорхой хувь хүний талаарх мэдээллийг өгөхгүй боловч хэрэглэгчдийн нэгдсэн мэдээллийг өгнө /жишээ нь: Тухайн өдөр тэдний сурталчилгааг 30-аас доош насны 500 эрчүүд гүйлгэж үзсэн гэж мэдэгдэнэ/. Мөн бид сурталчилгааны компаниудад зорилтот бүлэгтээ хүрэхэд туслах нэгдсэн мэдээллийг өгөх болно /жишээ нь: тухайн газар нутгийн шинэ хамтарсан зөвлөхүүд/
  • Сайтын ажиллагааг сайжруулах, оновчтой болгоход туслах аналитикийн болон хайлтын системийн үйлчилгээ үзүүлэгчид
  • Тантай байгуулсан гэрээний нөхцөлийн дагуу таны цуглуулсан кредит оноог үнэлэх зорилготой кредит лавлагааны агентлагууд
  • Танд мэдээлэл илгээх техникийн үйлчилгээ үзүүлэгчид /тухайн мэдээллийг хүлээн авахыг хүсвэл, маркетингийн мэдээ, хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгаа гэх мэт/, массыг хамарсан мэйл болон захидлын үйлчилгээ үзүүлэгчид

Дараах тохиолдолд бид таны хувийн мэдээллийг гуравдагч этгээдүүдэд задруулна.

  • Бид бизнес, хөрөнгийнхөө аль нэг хэсгийг худалдах, худалдан авах, өөр хэлбэрээр бусдад шилжүүлэх тохиолдолд, таны хувийн мэдээллийг тухайн бизнес, хөрөнгө оруулагч, худалдан авагчид задруулж болно.
  • Компани эсвэл компанийн бүх хөрөнгийг гуравдагч этгээд худалдан авах тохиолдолд, харилцагчийн хувийн мэдээлэл нь шилжүүлсэн хөрөнгийн нэг хэсэг байх болно.
  • Хэрэв бид хууль, эрх зүйн үүрэг хүлээсэн, эсвэл компанийн бодлого, ашиглах нөхцөл, бусад холбогдох гэрээг мөрдөх шаардлагатай болсон, компанийн эрх, өмч хөрөнгө,харилцагчдын болон бусдын аюулгүй байдлыг хамгаалах үүднээс таны хувийн мэдээллийг задруулж болно.
  • Залилангаас сэргийлэх, зээлийн эрсдэлийг бууруулах зорилгоор бусад компани, байгууллагатай мэдээлэл солилцох ажлын хүрээнд таны хувийн мэдээллийг задруулж болно.

4. Таны хувийн мэдээллийг хаана, хэрхэн хадгалах вэ?

Таны бидэнд өгсөн болон бидний цуглуулсан бүх мэдээллүүд аюулгүй серверүүдэд хадгалагдана. Онлайн төлбөрийн бүх гүйлгээг SSL технологи ашиглан кодлох бөгөөд үүнийг бусад үйлчилгээ үзүүлэгчид боловсруулна. Онлайн гүйлгээний кредит болон дебит картны мэдээллийг бид цуглуулж, хадгалахгүй. Бид таны өгсөн мэдээллийг Европын Эдийн Засгийн Бүс (ЕЭЗБ) дотор эсвэл бүсийн гадна шилжүүлэн хадгалж болно. Таны мэдээллийг компани болон аль нэг нийлүүлэгчид зориулж ЕЭЗБ-ээс гадна ажилладаг манай ажилтан боловсруулж болно. Тус ажилтан нь таны захиалгыг биелүүлэх, төлбөрийн мэдээлэл болон Амжилтын төлөвлөгөөг боловсруулах, тусламж дэмжлэг үзүүлэх зэрэг бусад зорилгын хүрээнд ажиллана. Та хувийн мэдээллээ ирүүлснээр, энэхүү мэдээлэл шилжүүлэх, хадгалах, боловсруулах заалтыг зөвшөөрнө. Бид таны хувийн мэдээллийг энэхүү Нууцлалын Бодлого болон холбогдох хууль тогтоомжийн дагуу аюулгүй, найдвартай хадгалахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авах болно.

 

5. Хувийн мэдээллээ анхаарах үүрэг

Бид танд сайтын зарим хэсэгт нэвтрэх /цаашид таны “Хаяг” гэх/ нууц үг өгсөн тохиолдолд, та тухайн нууц үгийг алдахгүй байх үүрэгтэй. Нууц үгээ хэнтэй ч хуваалцахгүй байхыг хүсье. Хэрэв нууц үгээ бусдад өгсөн бол, та өөрийн хаягийн нэр дээр хийгдсэн бүх үйл ажиллагааг хариуцна. Хэрэв та нууц үгээ хянах боломжгүй бол, та хувийн мэдээллээ алдаж болзошгүй бөгөөд үүнээс үүссэн хуулийн хариуцлагыг өөрөө хариуцах болно. Хэрэв та ямар нэгэн шалтгаанаар нууц үгээ алдах эрсдэлтэй байгаа бол нэн даруй бидэнд мэдэгдэж, солиулах ёстой. Нэвтрэх явцаас бусад үед бид таны нууц үгийг асуухгүй. Бид ажилтнууддаа мэдээлэл хамгаалах ажлын хүрээнд нэмэлт шаардлага тавьдаг.

Харамсалтай нь, интернетээр мэдээлэл дамжуулах нь 100% найдвартай биш байдаг. Бид таны хувийн мэдээллийг хамгаалахын төлөө чадах бүхнээ хийх боловч, таны манай сайт руу дамжуулсан мэдээний аюулгүй байдал болон мэдээлэл дамжуулах үеийн эрсдэлд баталгаа олгож чадахгүй. Бид таны мэдээллийг хүлээн авсан тохиолдолд, зөвшөөрөлгүй хандалтаас сэргийлэхийн тулд хатуу чанга журам, аюулгүй байдлын арга хэрэгслийг ашиглах болно

 

6. Таны эрх

6.1 Маркетингийн мэдээлэл. Та өөрийн хувийн мэдээллийг маркетингийн зорилгоор ашиглахгүй байхыг биднээс хүсэх эрхтэй. Уг зорилгын хүрээнд таны мэдээллийг ашиглах, гуравдагч этгээдэд мэдээлэл задруулахыг хүсвэл бид танд ихэвчлэн мэдэгдэх /таныг мэдээллийг цуглуулахаас өмнө/ болно. Мөн та мэдээлэл цуглуулахад ашигладаг маягтан /ихэвчлэн CAF/ дээрх тодорхой хэсгүүдийг зөвлөснөөр уг эрхээ эдлэх боломжтой. Мөн та хүссэн үедээ өөрийн хаягийн мэдээлэл нууцлах хэсгийг сонгох, эсвэл INFO@ORIFLAME.MN и-мэйл хаягаар Харилцагчийн Үйлчилгээний Алба руу хүсэлт илгээх, эсвэл 7515-9999 –аар тусламжийн шугамтай холбогдож болно.

6.2 Мэдээлэлд нэвтрэх. Мэдээлэл баталгаажуулах ба устгах. Та мэдээлээ баталгаажуулах эсвэл устгах зорилгоор өөрийн мэдээлэлдээ нэвтрэх эрхтэй. Ингэхдээ өөрийн хаягт гарын үсэг зурснаар хувийн мэдээллээ үзэх, хянах, өөрчлөх боломжтой. Бид аливаа хувь хүний тодорхойлолтыг баталгаажуулах боломжгүй тул таны хувийн мэдээллийг гар аргаар өөрчлөхгүй. Таны хувийн мэдээлэлд өөрчлөлт орсон, эсвэл алдаатай мэдээлэл байгаа бол шинэчлэх үүрэгтэй. Таны INFO@ORIFLAME.MN и-мэйл хаяг, 7515-9999 Харилцагчийн үйлчилгээний албаны дугаар, mn.oriflame.com вебсайт хэрэгслээр гаргасан хүсэлтийг үндэслэн, бид холбогдох хууль тогтоомжийн дагуу таны хаягийг нэн даруй хаах болно. Таны хаагдсан дансан дахь хувийн мэдээллийг бид хуулийн дагуу хадгалж, залилангаас урьдчилан сэргийлэх, төлбөр хураамж төлөх, маргаан шийдвэрлэх, аливаа мөрдөн байцаах ажиллагаанд туслалцаа үзүүлэх, хуулиар зөвшөөрсөн бусад үйл ажиллагааны хүрээнд арга хэмжээ авна.

 

7. Хувийн мэдээлэл боловсруулах эрх - Таны үүрэг

Манай зөвлөхүүдийн сүлжээний гишүүний хувьд, бид танд зөвлөхүүдийн сүлжээний бусад гишүүдийн хувийн мэдээллийг боловсруулах эрхийг дараах нөхцөлтэйгөөр олгож байна.

Та хувийн мэдээлэл боловсруулах эрхээ Дүрэмд тодорхойлсон зорилгын хүрээнд хэрэгжүүлж, холбогдох хуульд тогтоомжид заасан шаардлагуудыг мөрдөх, мэдээлэл боловсруулах болон хамгаалах эрхийн тухай дүрэм журмын дагуу  хэрэгжүүлэх үүрэгтэй.

Таны хувийн мэдээлэл боловсруулах цорын ганц зорилго нь  Дүрмийн заалтуудыг хэрэгжүүлэх явдал юм.

Та дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ. 

  • Зөвхөн дээр тодорхойлсон зорилт, зорилгын хүрээнд хувийн мэдээлэл боловсруулах эрхтэй.
  • хуулийн нийтлэг заалтуудад өөрөөр тусгаагүй бол, энд тодорхойлсноос бусад зорилгоор бусдын хувийн мэдээллийг боловсруулах ямар нэгэн арга хэмжээ авахгүй байх
  • хувийн мэдээлэл боловсруулах эрх нь бидний хоорондын гэрээ хэлцэл /манай Зөвлөхийн бүртгэлээс хасагдах/ дуусгавар болсны дараа шууд зогсож, дээрх зорилгын дагуу мэдээлэл бүртгэгдсэн цахим өгөгдлийн сангаас устгагдах болно.

Бид таныг бусдын хувийн мэдээллийг хэрхэн хамгаалж байгаад хяналт тавих, шалгах эрхтэй. Иймд, та шалгах хүсэлт авсан даруйд шалгалт явуулах боломж олгох үүрэгтэй.

Та энэхүү Нууцлалын Бодлого болон Дүрмийн үндсэн дээр олгосон хувийн мэдээлэл боловсруулах эрхийн дагуу биднээс тавьсан асуулт бүрт, ялангуяа хувийн мэдээлэл хамгаалахын тулд хэрэгжүүлж байгаа аргын тухай үнэн зөв, шуурхай хариу өгөх үүрэгтэй. 

Бид компанийн Дүрэм, ялангуяа мэдээллийн технологийн системүүд, hard-copy form-д тодорхойлсон зорилгын хүрээнд та болон тантай иргэний эрх зүйн гэрээний үндсэн дээр хамтран ажилладаг бусад хүмүүст хувийн мэдээлэл боловсруулах эрх олгох бөгөөд хувийн мэдээлэл боловсруулах, хамгаалах нөхцөл шаардлагыг заавал дагаж мөрдөх үүргийг гэрээгээр хүлээнэ.

Хувийн мэдээлэл агуулсан файл илгээх тохиолдолд, тухайн файлуудыг нууцлалын криптографаар хамгаалагдсан олон нийтийн сүлжээгээр дамжуулан илгээж, аюулгүй байдлыг хангана.

Хэрэв та хувийн мэдээллээ энэхүү Нууцлалын Бодлогын эсрэг ашиглавал, бид таны зөвлөхийн бүртгэлийг цуцлах эрхтэй.

Энэхүү Нууцлалын Бодлого, Дүрэм, бусдад хувийн мэдээлэл боловсруулах эрх олгох таны үүргийн эсрэг мэдээлэл боловсруулалтын улмаас гуравдагч этгээдэд үүссэн аливаа хохирлыг бид хариуцахгүй.


8.Cookies

Бид вебсайтаа бусад хэрэглэгчдээс ялгахын тулд cookies /вебсайт хэрэглэгчдийн хатуу диск дээр байрлуулсан жижиг файлууд/ ашигладаг. Энэ нь вебсайтыг үзэх болон сайтыг сайжруулахад давуу талтай. Бид мэдээллийн урсгалыг хянах, үйлчилгээ, агуулга, сурталчилгааг өөрчлөх, сайтын үр нөлөөг нэмэгдүүлэх, итгэлцэл, аюулгүй байдлыг дэмжих зорилгоор “cookies” ашигладаг.

Хувийн мэдээлэл агуулдаг зарим cookies, жишээ нь: нэвтрэх үед “намайг сануул” хэсгийг дарснаар тухайн cookie нь хэрэглэгчийн нэрийг хадгална. Ихэнх cookies нь хэрэглэгчийн тодорхой мэдээллийг цуглуулахгүйгээр, харин хэрэглэгч нь хаанаас, хэрхэн системд нэвтэрч байгаа ерөнхий байршил гэх мэт ерөнхий мэдээллийг цуглуулдаг.

Бид зөвхөн cookies ашиглах боломжтой зарим үйлчилгээг санал болгодог. Ерөнхийдөө, cookies нь дөрвөн өөр үүргийг гүйцэтгэдэг.

8.1 Үндсэн cookies. Зарим cookies нь системийн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Жишээ нь: зарим cookies нь бүртгэлтэй хэрэглэгчдийг олж тогтоон, бүтэн системд хандах боломжийг олгодог. Бүртгэлтэй хэрэглэгч нь эдгээр cookies-ийг идэвхгүй болгох сонголт хийсэн бол, Хэрэглэгч нь тухайн системийн бүх агуулгад нэвтрэх боломжгүй болно.

8.2 Гүйцэтгэлийн cookies. Бусад cookies нь хэрэглэгчид системийг хэрхэн ашиглаж байгааг шинжилж, системийн гүйцэтгэлийг хянадаг. Ингэснээр аливаа асуудал үүсэхэд асуудлыг шуурхай тодорхойлж, засаж, гүйцэтгэлд өөрчлөлт оруулах замаар өндөр чанартай үйлчилгээ үзүүлдэг. Жишээ нь: гүйцэтгэлийн cookies нь аль хуудас хамгийн түгээмэл байгааг хянаж, яагаад зарим хуудас алдааны мэдэгдэл хүлээн авч байгааг тодорхойлоход ашиглагддаг.  Мөн эдгээр cookies-ийг системд нэвтэрч байгаа хэрэглэгчдийн хүсэл сонирхлыг үндэслэн бүтээгдэхүүн, эсвэл сайтын үйлчилгээг онцлоход ашигладаг.

8.3 Үйл ажиллагааны cookies. Үйл ажиллагааны cookies нь зарим хэрэглэгчдийн хүсэлт, тохиргоог сануулахад ашиглагддаг.

8.4 Сурталчилгаанд чиглэсэн cookies. Бид Хэрэглэгчидтэй холбоотой, тэдний хүсэл сонирхолд нийцэх зар сурталчилгааг хүргэхэд эдгээр cookies-ийг ашигладаг. Орифлэйм Компани нь зах зээлийн судалгаа, орлогын хяналт, Зохиогчийн эрхийн бодлогын нөхцөл, шаардлагад нийцүүлэн сайтын үйл ажиллагаа, хяналтыг сайжруулах зорилгоор гуравдагч талын cookies-ийг ашиглаж болно.

8.5 Google Analytics. Хэрэглэгчид хэрхэн манай вебсайт, програмуудад хандаж байгаа тухай мэдэхийн тулд бид Google Analytics ашигладаг. Өөрөөр хэлбэл, та манай сайтад нэвтрэх эсвэл мобайл аппликэйшнуудын аль нэгийг ашиглаж байгаа үед таны browser Google рүү тухайн мэдээллийг автоматаар илгээдэг. Жишээ нь: үүнд таны зочилж байгаа хуудсын веб хаяг болон IP хаяг орно.

Та HTTPS://WWW.GOOGLE.COM/POLICIES/PRIVACY/PARTNERS/ холбоосоор Google technology хэрхэн мэдээлэл цуглуулж, боловсруулдаг тухай дэлгэрэнгүйг үзнэ үү. 

Та browser дээрээ Google Analytics ашиглахыг хүсэхгүй GOOGLE ANALYTICS BROWSER ADD-ON –г суулгаж болно. HERE дарж Google Analytics and Google нууцлалын бодлоготой танилцаж болно.

Browser зөвшөөрсөн тохиолдолд хэрэглэгч нь cookies-ээс татгалзаж болох хэдий ч ингэснээр Орифлэймийн зарим системийг ашиглахад саад учирч болно.

(HTTP://WWW.ALLABOUTCOOKIES.ORG/MANAGE-COOKIES/) холбоосны HERE дарж, cookies идэвхгүй болгох талаар дэлгэрэнгүй мэдээллийг үзнэ үү.

(HTTP://WWW.ALLABOUTCOOKIES.ORG/) холбоосны HERE дарж, бизнесүүд cookies-ийг үйл ажиллагаандаа хэрхэн ашигладаг талаарх дэлгэрэнгүй мэдээллийг үзнэ үү.

 

9. Нууцлалын бодлогын өөрчлөлт

Нууцлалын бодлогод орсон аливаа өөрчлөлтийг бид тухай бүрт нь вебсайт дээр нийтэлж, боломжтой бол и-мэйлээр эсвэл бусад арга замаар танд мэдэгдэх болно. Мөн, нэмэлт өөрчлөлтүүдтэй манай байран дээр ирж танилцах боломжтой. Өөрчлөлт нь нийтэлсэн өдрөөс эхэлж хүчин төгөлдөр болно. Нууцлалын Бодлогод нэмэлт өөрчлөлт оруулж, сайтад нийтэлснээс хойш та вебсайтыг ашигласан бол тухайн өөрчлөлттэй танилцсан гэж үзнэ.

 

10.Холбоо барих, гомдол санал

Нууцлалын Бодлоготой холбоотой асуулт, гомдол санал, хүсэлт байгаа бол манай харилцагчийн үйлчилгээний албанд хандах эсвэл PRIVACY@ORIFLAME.COM и-мэйл хаягаар холбоо барина уу.

Хэрэв та биднийг Нууцлалын Бодлогыг мөрдөөгүй гэж бодож байгаа бол,  дээрх хаягаар холбоо барих, эсвэл 7515-9999 шугамаар харилцагчийн үйлчилгээний албатай холбогдон уу. Энэ тохиолдолд, энэхүү Нууцлалын Бодлогыг дагаж мөрдөөгүй гэдэгт итгэлтэй байгаа шалтгаан, нөхцөл байдлын тухай дэлгэрэнгүй тайлбарлана уу.

Бид нэн даруй таны гомдлыг шалгаж үзэх болно.

 

 

Нийтэлсэн огноо: 2018.12.05