Үндсэн хэсэгрүү шилжих Үндсэн цэсрүү шилжих Хайлтруу шилжих
Шведийн шинжлэх ухааны хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт нээлт

NovAge брэнд нь Шведийн хамгийн сүүлийн үеийн шинжлэх ухааны дэвшилтэт нээлтүүд ба бидний хийдэг судалгаанууд дээр суурилж бүтээгдсэн юм. Өндөр мэдрэмжтэй тоног төхөөрөмжийн тусламжтай Орифлэймийн лабораториудад эрдэмтэд байгалийн орцуудын бүх боломжийг нээхийг зорин судалгаа хийсээр байдаг. Үүний дүнд шинжлэх ухааны үндэслэлтэй сорилуудаар батлагдсан дээд зэргийн үр дүнтэй найрлагууд бий болдог юм.

NovAge бүтээгдэхүүнүүд хөгшрөлтийн үндсэн 12 шинж тэмдэгтэй эрчимтэй тэмцдэг. Мөн иж бүрдэл тус бүр арьсны тодорхой асуудлыг шийдвэрлэхэд чиглэдэг. Шинжлэх ухааны дэвшилтэт технологи ба эсийн өсгөврийн хандууд хамтдаа арьсны хөгшрөлтөд нөлөөлөх хүчин зүйлстэй тэмцэхэд тусалдаг ба нас харгалзахгүйгээр таныг гоо үзэсгэлэнтэй ба гялбаатай байхыг дэмждэг юм.

AgeReflect™ судалгаа

NovAge брэнд нь дэлхий даяар 1000 эмэгтэйчүүд оролцсон Орифлэймийн AgeReflect™ арьс хөгшрөлтийн тухай шинжлэх ухааны дэвшилтэт судалгаан дээр үндэслэж бүтээгдсэн юм. Эрдэмтдийн гаргасан дүгнэлтийн дагуу 5 эмэгтэйн 4 нь өөрийн насаа аливаа шинж тэмдгээр хэмждэггүй гэдэг нь батлагдсан. Тиймээс бидний зорилго арьсны төрөл бүрийн асуудалтай тэмцдэг тусгай иж бүрдлүүд бүтээх байсан юм.


Шинжлэх ухааны дэвшилтэт технологи

Иж бүрдэл бүр нь шинжлэх ухааны дэвшилтэт технологи ба ургамлын эсийн өсгөврийн хандыг агуулдаг. Бид байгалийн гаралтай орцуудыг ашигласан тусгай найрлагуудыг бүтээж патентлуулахыг эрмэлздэг, учир нь тэднийг бүтээхэд олон жилийн судалгаа шаардагддаг юм.

Ургамлын эсийн өсгөвөр

NovAge бүтээгдэхүүнүүдийн үр дүнтэй байдлыг төлөөлдөг онцлог орц нь ургамлын эсийн өсгөвөр байдаг. Ургамлын эсийн өсгөврүүд арьсны хүчийг идэвхжүүлж, мөн залуу байдлыг нь хадгалахад чиглэдэг ба гадаад болон дотоод хүчин зүйлсийн сөрөг нөлөөг саармагжуулж, хөгшрөлтийн үйл явцыг удаашруулдаг. Бүх хандууд ойролцоогоор 200 удаа туршигдсан ба олон төрлийн шинжлэх ухааны үндэслэлтэй сорилуудаар бүтээгдэхүүний үр дүн баталгааждаг.


 

Батлагдсан үр дүн

NovAge иж бүрдлүүд бүгд шинжлэх ухааны үндэслэлтэй ба хэрэглэгчдийн ба арьсны судлаачдын сорилд хамрагдаж бүтээгдэхүүнүүдийн чанартай ба үр дүнтэй байдлыг баталгаажуулдаг.