Үндсэн хэсэгрүү шилжих Үндсэн цэсрүү шилжих Хайлтруу шилжих

NovAge иж бүрдэл


NovAge өдөр тутмын арьс арчилгааны алхам бүр нь арьсыг дараагийн алхамд төгс бэлддэг бөгөөд бүтээгдэхүүнд байдаг тусгайлан боловсруулсан найрлагууд нь бусад бүтээгдэхүүний үйлчилгээг сайжруулахад чиглэдэг.

Иж бүрэн арьс арчилгаа нь арьсыг шаардлагатай бүхнээр хангадаг бөгөөд арьсыг гүн цэвэрлэж, чийгшүүлж, хамгийн богино хугацаанд дээд зэргийн үр дүнд хүргэдэг. Өдөрт 2 удаа 2 минутыг зарцуулснаар арьсны бүрэн арчилгаанд шаардлагатай бүхнийг хангана.

Алхам 1. ЦЭВЭРЛЭГЭЭ

 Гүн цэвэрлэгээ нь арьсны ерөнхий төлөвийг сайжруулна, мөн тос ба бэлдмэлийн найрлаганд байдаг идэвхтэй бодисуудыг арьсанд гүн нэвтэрч, илүү үр дүнтэй үйлчлэхэд тусалдаг. Харин одоо ийм үр дүнд хүрэхэд ганцхан бүтээгдэхүүн л байхад хангалттай болсон. NovAge нүүр угаагч гел-тоник нь NovAge нүүр угаагч гел-хөөс ба NovAge тоникийг хамтад нь хэрэглэсэнтэй адил өндөр үр дүнтэй гэдэг нь шинжлэх ухааны үндэслэлтэй сорилоор батлагдсан.


Алхам 2. НҮДНИЙ ОРЧМЫН АРЬС АРЧИЛГАА

Зовхины тос нь илүү хөнгөн бүтэцтэй ба үнэргүй бөгөөд нүдний орчмын хэсэгт зайлшгүй шаардлагатай зүйлсийг багтаасан тусгай найрлагатай байдаг.

Алхам 3. ИДЭВХЖҮҮЛЭГЧ

Нүүр ба хүзүүний арьсанд зориулсан бэлдмэлүүдэд агуулагддаг өндөр агууламжтай идэвхтэй бодисууд нь маш хөнгөн бүтэцтэй учир арьсанд гүн нэвтэрдэг бөгөөд өдрийн ба шөнийн тосны үр дүнг илүү сайжруулдаг.

Алхам 4. ҮНДСЭН АРЧИЛГАА

Тоснууд арьсыг шаардлагатай чийгээр хангадаг ба хөгшрөлтийн эсрэг эрчимтэй тэмцдэг. Өдрийн тос нь орчны сөрөг нөлөөнөөс хамгаалдаг бөгөөд шөнийн тос нь бүхэл шөнийн туршид арьсыг эрчимтэй нөхөн сэргээдэг.