NovAge Time Restore загварын цуглуулга
Удахгүй агуулахад ирнэ: Мэдээлэл байхгүй байна
NovAge

NovAge Time Restore загварын цуглуулга

545784

Гундаж буй арьс арчилгааны шинэ эрин үеийг танилцуулж байна. Арьс хөгшрөлтийн эсрэг GenisteinSOY технологи ба Plantago Lanceolata◊ ургамлын эсийн өсгөврийн ханд агуулсан өндөр үр дүнтэй бүтээгдэхүүнүүдийн шинэ цуврал нь арьсны чанга ба уян хатан байдлыг сэргээнэ, нүүрний хэлбэрийг тодруулна, гүн үрчлээг тэнийлгэнэ, нөсөө толбыг багасгана. NovAge Time Restore иж бүрэн арьс арчилгааг багцаар нь хэрэглэх нь цувралын бүтээгдэхүүнүүдийг тус бүрээр нь хэрэглэснээс 7 дахин илүү үр дүнтэй болох нь шинжлэх ухааны үндэслэлтэй сорилоор батлагджээ*.


Загварын цуглуулгад 5 бүтээгдэхүүн багтсан:

  • Нүүр угаагч гел-тоник;
  • Нүд ба уруулын орчмын арьсыг залуужуулагч тос;
  • Нүүр ба хүзүүний арьсыг залуужуулагч бэлдмэл;
  • Арьсыг залуужуулагч өдрийн тос SPF 15;
  • Арьсыг залуужуулагч шөнийн тос.
Жинхэнэ гоо үзэсгэлэн гэдэг нь бүх талаараа төгс байна гэсэн үг биш юм. Энэ бол аль ч насандаа өөртөө болон арьсандаа итгэлтэй байх мэдрэмж юм. NovAge Time Restore цуврал танд амьдралын өөрчлөлт бүрийг бүрэн бэлтгэлтэй угтан авахад тусална. Таны дотоод мэдрэмж хэдэн настай байна, арьс тань тэр насанд харагдах боломжтой.