Конняку зөөлөвчКонняку зөөлөвч Конняку зөөлөвч Конняку зөөлөвч
Дууссан
Удахгүй агуулахад ирнэ: Мэдээлэл байхгүй байна
Love Nature

Конняку зөөлөвч

41561
ТӨГ 23,000

Цэвэрлэгээний шинэ амжилт! Цэвэр ургамлын гаралтай нүүр ба бие угаагч зөөлөвч нь арьсыг гүн цэвэрлэж толийлгон гуужуулдаг. Зөөлөвч нь бүх төрлийн, хамгийн мэдрэмтгий арьсанд ч тохиромжтой.

  1. Зөөлөвчийг бүлээн усаар норгоход зөөлөвчийн утаснууд зөөлөрнө ба хэмжээ томорно.
  2. Хэрэглэхээс өмнө алгандаа зөөлөн атгаж илүүдэл усыг нь гаргаарай.
  3. Нүд орчмыг зайлсхийн тойрог маягаар иллэг хийж нүүр ба хүзүүний хэсгийг цэвэрлээрэй. Хуурайшсан эсвэл үрэвссэн хэсгүүдийг зөөлөн арчаарай.
  4. Хэрэглэсний дараа зөөлөвчийг сайтар угааж, хатаагаарай.

ЧУХАЛ: Хэрэв зөөлөвчийг нүүр цэвэрлэгч бүтээгдэхүүнтэй хамт хэрэглэвэл, зөөлөвчийг норгосны дараа бүтээгдэхүүнээсээ бага зэргийг зөөлөвч дээр хийн хэрэглээрэй.


Зөөлөвч нь цэвэр ургамлын гаралтай ба сүвэрхэг бүтэцтэй. Тиймээс зөөлөвчийн утаснуудын завсраар нүүрний будаг эсвэл цэвэрлэгээний бүтээгдэхүүний үлдэгдэл үлдээлгүй сайн цэвэрлээрэй.

Хэрэглэж дуусах бүрдээ зөөлөвчийг бүлээн цэвэр усаар зайлаарай. Зөөлөвчийн утаснуудыг таслахгүйн үүднээс аль болох мушгихаас зайлхийгээрэй. Алганыхаа завсраар зөөлөн атгаж илүүдэл усыг нь гаргаарай.

Үүний дараа агаарын солилцоо сайн хэсэгт өлгөн зөөлөвчийг хатаагаарай. Түүнийг мөн таглаатай хайрцагт эсвэл бүр хөргөгчинд ч хадгалж болно.


ЧУХАЛ: 2 долоо хоног тутам зөөлөвчийг ариутгаж байхыг зөвлөж байна. Үүний тулд зөөлөвчийг хэдхэн минут халуун усанд (гэхдээ буцалж буй усанд биш) хийгээд хатаахад хангалттай.

Шинэчлэгдсэн Love Nature цувралын бүтээгдэхүүнүүд бол байгальд үр өгөөжтэй арьс арчилгаа юм. Манай бүтээгдэхүүнүүд парабен, силикон агуулаагүй, байгалийн гаралтай хандад суурилсан. Бид зөвхөн байгалийн гаралтай гуужуулагч талстууд ашигладаг ба байгальд задардаг савлагаатай.