Love Nature
Love Nature органик зуун наст ба наргил модны самрын шүүстэй нүүрний арьсыг сэргээгч тоник
Бүх сэтгэгдлийг 0 үзэх

Тайлбар

Органик зуун настын ханд ба органик наргил модны самрын шүүстэй сэргээгч тоник нь бохирдол болон нүүрний будгийн үлдэгдлийг арилгана, арьсыг тэнцвэржүүлж сэргээнэ, арьс арчилгааны дараагийн алхамд бэлдэнэ.


  • Арьс судлаачдын сорилд хамрагдсан;
  • Парабен ба спирт агуулаагүй;
  • Наргил модны самрын аялгуутай цэцэг ба ургамлын үнэртэй;
  • Хэвийн ба холимог арьсанд тохиромжтой.

Нүүр цэвэрлэгч хөвөнд шингээгээд нүдний орчмыг зайлсхийн нүүрийг арчина. Өглөө ба орой хэрэглэнэ.

Чийгшүүлэлт –– зайлшгүй чухал!

Та онцгой асуудалгүй хэвийн арьстай юу? Та маш азтай юм! Гэхдээ таны арьс бүр ч үзэсгэлэнтэй болох боломжтой! Арьсаа сайтар чийгшүүлэх нь хүн бүрт шаардлагатай. Органик зуун наст ба наргил модны самрын шүүсний хослол нь таны арьсыг сэргэг, гэрэлтсэн харагдуулж сайтар чийгшилтэй болоход шаардлагатай бүхэн юм.


Органик зуун наст –– Сэргэг мэдрэмж

Зуун наст бол арьсыг хамгаалах, чийгшүүлэх, зөөлрүүлэх үйлчилгээтэй гайхалтай ургамал юм. Навч нь 99,5% уснаас бүрддэг гээд л бод доо! Түүнээс гадна зуун наст нөхөн сэргээлтийг эрчимжүүлдэг бөгөөд антиоксидантын нөлөө үзүүлдэг.


Органик наргил модны самрын шүүс –– Чийгшүүлэлт

Гайхалтай чийгшүүлэгч орц нь арьсны чийгийн түвшинг удаан хугацаанд хадгалах үйлчилгээтэй. Сайхан амралтын дараахаас ч илүү сэргэг арьс!

Орц найрлага
AQUA, PROPANEDIOL, CAPRYLYL/CAPRYL GLUCOSIDE, SODIUM CITRATE, PHENOXYETHANOL, GLYCERIN, IMIDAZOLIDINYL UREA, PARFUM, COCOS NUCIFERA WATER, CITRIC ACID, ALOE BARBADENSIS LEAF JUICE POWDER, SODIUM BENZOATE, POTASSIUM SORBATE
Love Nature

Байгалийн орц бүхий арьс арчилгааны бүтээгдэхүүн - гайхалтай мэдрэмж, мэдэгдэхүйц үр дүн болон бүх төрлийн арьсны хэрэгцээг хангана. Бүх насныханд тохиромжтой.

Бид хэрэглэгчийн сэтгэгдлийг хэрхэн цуглуулдаг вэ? Цааш унших

Oriflame India Private Limited

B-44, Phase II, Post Office - NSEZ

Gautam Budh Nagar

Uttar Pradesh, 201305 INDIA

INDIA

Захиалгыг хэрхэн хүлээн авах тухай мэдээллийг та Үйлчилгээ хэсгээс авах боломжтой.