Үндсэн
Үнэртнүүд
Giordani Gold
Mister Giordani үнэртэй ус
Бүх сэтгэгдлийг 31 үзэх

Тайлбар

Mister Giordani хэв маягийн эрэгтэй хэзээ ч бусдын явсан мөрөөр явдаггүй. Тэр эрх чөлөөнд дуртай, жижиг зүйлийг анхаардаг, өөртөө итгэлтэй, чиг хандлага бус хувь хүний загварыг илүүд үздэг бөгөөд чанарыг дээдэлдэг. Түүнийг инээмсэглэхэд тэсэхийн аргагүй бөгөөд түүний зан араншин соронз мэт татдаг.


  • Үнэртний үндсэн аялгуу нь дэвшилтэт Ветивер Топ аялгуу юм. Уламжлалт ветивертэй харьцуулахад илүү тод, эрч хүчтэй, орчин үеийн бөгөөд эрх чөлөөтэй. Зохиомжид бэрсүүт жүрж, цагаан гаа, шимтэглээ ба ааглаг чинжүү дагалдана.

«Ветивер топ аялгуу нь ветиверийн шинэ үеийн аялгуу бөгөөд миний хамгийн дуртай орцуудыг нэг. Тэрээр уламжлалт ветиверээс ялгаатай нь илүү орчин үеийн, эрх чөлөөтэй, мөн илүү тод бөгөөд эрч хүчтэй» гэж үнэртэн зохион бүтээгч Натали Лорсон ярьж байна.


  • Фужерийн сэргээгч үнэртэн нь дур булааж гайхшируулахаас эмээдэггүй нарийн мэдрэмжтэй эрчүүдэд тохиромжтой. Энэ үнэртэн яг л Giordani Gold Man сонгодог үнэртний дүү нь гэсэн үг. Энэ үнэртний эзэн ч мөн албаны хослол, ажил хэргийн уулзалт, тансаг аксессуаруудаар дүүрэн боловч тэр бүхнийг илүү хөнгөн хүлээж авдаг.

  • Үнэртний зохион бүтээгч Натали Лорсон 2016 онд тус салбарын хамгийн үнэ цэнтэй цол болох «Үнэртний мэргэжилтэн» цолыг хүртсэн юм. Тэрээр Yves Saint Laurent, Dolce & Gabbana ба Roberto Cavalli брэндүүдэд зориулж үнэртэн бүтээж байсан юм. Наталигийн бүх үнэртнүүд амар амгалангийн эрэл ба Японы аяллаас урам авсан байдаг.

  • Үнэртний загварын код (1 мл): 33653.
  1. Сүүлийнх нь дусал хүртэл үнэртнийхээ үнэрийг алдуулахгүйн тулд үнэртнээ нарны шууд тусгалаас хол, сэрүүн газар хадгалаарай.

  1. Үнэртэй усыг хүзүү болон чихний арын хэсэгт түрхэнэ. Гэхдээ хэт хурц үнэртүүлэхгүйн тулд бүгдэд нь зэрэг түрхэх хэрэггүй. Хамгийн тохиромжтой үе бол усанд орсны дараа чийгтэй арьс болоод үс рүүгээ цацах юм. Тэгснээр үнэр удаан хадгалагдах болно.

  1. Хувцасны шүүгээндээ дуртай үнэрт усаа шингээсэн уут хийж таны хувцас анхилуун үнэрээ удаан хугацаанд хадгална.
Идэвхт орцууд
  • Ветивер топ (vetiver top): шинэ үеийн ветивер нь орчин үеийн шинэлэг үнэрийг модны тансаг үнэрт шилжүүлэх дэвшилтэт технологийн тод аялгуу юм.
Орц найрлага
ALCOHOL DENAT., AQUA, PARFUM, LIMONENE, LINALOOL, BENZYL SALICYLATE, BUTYL METHOXYDIBENZOYLMETHANE, COUMARIN, CITRONELLOL, CITRAL, GERANIOL, EUGENOL, PHENOXYETHANOL
 
Бид хэрэглэгчийн сэтгэгдлийг хэрхэн цуглуулдаг вэ? Цааш унших

Захиалгыг хэрхэн хүлээн авах тухай мэдээллийг та Үйлчилгээ хэсгээс авах боломжтой.