Идэвхт орц:
Маскийг нүүрний цэвэрлэсэн, хуурай арьсанд нүдний орчмын арьсыг зайлсхийн түрхээрэй. Таван минутын дараа бүлээн усаар угаана. Долоо хоногт нэг удаа хэрэглэнэ.
Асуудалтай арьсандаа иж бүрэн арчилгаа хиймээр байна уу? Төгс үр дүнд хүрэхийн тулд манай хялбар дүрмүүдийг мөрдөөрэй.
ӨДӨР ТУТМЫН АРЧИЛГАА
Нүүр угаагч гелийг өдөр бүр хэрэглээрэй. Бүтээгдэхүүнээс алган дээрээ багахан хэмжээтэй авч хөөсрүүлээд нүүрний чийгтэй арьсанд түрхэж иллэг хийсний дараа бүлээн усаар сайтар угаана. Нүдэнд орохоос сэргийлээрэй.
Тоникийг өглөө ба орой нүүрээ угааж цэвэрлэсний дараа хэрэглээрэй. Нүүр цэвэрлэгч хөвөнд бүтээгдэхүүнээс шингээгээд нүдний орчмын арьсыг зайлсхийж нүүр ба хүзүүний арьсыг арчина. Хөвөн цэвэрхэн болтол нүүрээ давтан арчаарай.
Лосьоноос багахан хэмжээтэй авч нүүр ба хүзүүний арьсанд иллэг хийж түрхэнэ. Өдөр бүр нүүрээ цэвэрлэж тоникоор арчсаны дараа хэрэглээрэй.
Арьсаа илүү гүн цэвэрлэмээр байна уу? Дараах бүтээгдэхүүнүүдийг туршаад үзээрэй:
Гуужуулагчийг цэвэрлэсэн чийгтэй арьсанд түрхэж иллэг хийгээд бүлээн усаар сайтар угаасны дараа алчуурт усыг шингээгээрэй. Дараа нь маскийг нүдний орчмыг зайлсхийн нүүрний арьсанд түрхээрэй. 5 минутын дараа угаана. Долоо хоногт 1-2 удаа хэрэглээрэй.
Арьсаа гүн цэвэрлэж шинэчлэхийн тулд долоо хоногт ?? удаа эсвэл өөрийн хэрэгцээний дагуу хэрэглээрэй. Бүтээгдэхүүнээс алган дээрээ бага зэрэг авч хөөсрүүлээд чийгтэй арьсанд нүдний орчмыг зайлсхийн зөөлөн иллэг хийж түрхээд дараа нь бүлээн усаар сайтар угаагаарай.
Үрэвсэл болон тослог гялгараас залхаж байна уу?
Бүтээгдэхүүнийг үрэвсэл гармагц шууд түрхээрэй (эсвэл гарах гэж буй газарт). Шаардлагатай үедээ давтан хэрэглээрэй
Захиалгыг хэрхэн хүлээн авах тухай мэдээллийг та Үйлчилгээ хэсгээс авах боломжтой.