Silk Beauty илүүдэл үс гуужуулагч вакстай хуудаснууд
Silk Beauty

Silk Beauty илүүдэл үс гуужуулагч вакстай хуудаснууд

32598
ТӨГ 23,600
16 ширхэг.

Арьс хормын дотор толигор болно! Хүйтнээр үс гуужуулахад зориулсан вакстай хуудаснууд нь нүүрэн дээрх хамгийн нарийн, хамгийн богино үснүүдийг хүртэл гуужуулна. Найрлагадаа зөгийн лав, торгоны уураг ба хаваршил цэцгийн тос агуулсан тул арьсыг арчилна. Иж бүрдэлд: 8 ширхэг хоёр талтай вакстай хуудас, 2 нойтон цаас ба хэрэглэх заавар.


  • Илүүдэл үсийг хормын дотор арилгаж 4 хүртэл долоо хоногийн туршид арьсыг толигор байлгана*.
  • 2-3 мм урттай хамгийн богино үснүүдийг хүртэл гуужуулна**.
  • Тогтмол хэрэглэсэн нөхцөлд үс илүү нарийн, зөөлөн, сийрэг болдог.
  • Хэрэглэхэд эвтэйхэн. Сайжруулсан загвар нь салгахад хялбар*.
  • Арьс судлаачдын сорилд хамрагдсан.
  • Хэвийн арьсанд тохиромжтой.
  • Үсний ургалтыг удаашруулагч иж бүрдэлтэй зөөлрүүлэгч нойтон цаас нь үс гуужуулах үйлдлийн дараа арьсыг тайвшруулахад тусална.

*Орц найрлагын шинж чанарт үндэслэв.

**62 эмэгтэй оролцогчтой хэрэглэгчдийн сорилын дүн.

Дээд зэргийн үр дүнд хүрэхийн тулд дараах энгийн дүрмүүдийг мөрдөөрэй...


  1. ХАЛАА. Вакстай хуудсыг алганыхаа завсар 20 секунд үрж халаагаарай.
  2. САЛГА. Хуудасны дугуйрсан өнцөгтэй талаас эхлээд аажуухан хөдөлгөөнөөр хуудсыг нээгээрэй. Ингэхдээ вакс хоёр талд хоёуланд жигд хуваарилагдах хэрэгтэйг анхаарна уу.
  3. НАА. Хуудсыг цэвэр, хуурай арьсанд нааж үс ургах шугамын дагуу илнэ (өвдөгнөөс шагай хүртэл). Үс 2-5 мм урттай байхад хамгийн өндөр үр дүнд хүрнэ.
  4. ХУУЛ. Ваксыг хуулахдаа арьсны гадаргууг татаж барьж байгаад үс ургах чигээс эсрэг чиглэлд (шагайнаас өвдөг хүртэл) огцом хөдөлгөөнөөр татна. Хуудсыг наалдамхай бус болтол дахин дахин хэрэглэж болно. Давтан хэрэглэхийн өмнө хооронд нь наагаад алган завсраа халаагаарай.
  5. ДУУСГА. Үсээ гуужуулсны дараа ваксны тайвшруулагч нойтон цаасаар арьсаа арчиж ваксны үлдэгдлийг арилгаарай. Ваксыг ус, саван эсвэл спиртээр арилгаж болохгүй.

Ямар нэг зүйл дутуу санагдаж байна уу? Доорх жагсаалтын дагуу өөрийгөө шалгаарай.


  1. Үс хэт богино бол вакстай сайн наалдахгүй.
  2. Үс хэт урт бол хуулах үед хугарна.
  3. Үсээ хуулахын өмнө арьсныхаа гадаргуу ба тослогийг сайтар цэвэрлэх хэрэгтэй.
  4. Чийгтэй арьс. Үсээ хуулахын өмнө арьс бүрэн хуурай байх ёстой.
  5. Вакстай хуудсаа хэт халааж болохгүй.
  6. Буруу аргачлал. Вакстай хуудсыг үс ургах шугамын дагуу нааж, харин хуулахдаа үс ургах чигээс эсрэг чиглэлд огцом хөдөлгөөнөөр татах шаардлагатай.

Идэвхт орц:


  • Хаваршил цэцгийн тос (oenothera biennis oil): арьсыг тэжээнэ, хамгаална, чийгшүүлнэ, толийлгоно.
  • Торгоны уураг (hydrolyzed silk): эрчимтэй арчлах, гүн чийгшүүлэх үр нөлөөтэй ба арьсыг арчилгаатай, торгомсог харагдуулна.
  • Hair Minimising иж бүрдэл: үс ургалтыг удаашруулна, арьсыг зөөлрүүлнэ ба тайвшруулна.
  • Зөгийн лав (cera alba): тайвшруулах, арчлах ба зөөлрүүлэх үйлчилгээтэй тул арьсыг үрэвсэхээс сэргийлнэ.

Орц найрлага

PRUNUS AMYGDALUS DULCIS OIL, GLYCERYL ROSINATE, RICINUS COMMUNIS SEED OIL, CAPRYLIC/CAPRIC TRIGLYCERIDE, CERA ALBA, PARFUM, ALLANTOIN, PENTAERYTHRITYL TETRA-DI-T-BUTYL HYDROXYHYDROCINNAMATE, POLYGLYCERYL-3 DIISOSTEARATE, HELIANTHUS ANNUUS SEED OIL, ISOPROPYL MYRISTATE, PHENETHYL ALCOHOL, AQUA, CAPRYLYL GLYCOL, PROPYLENE GLYCOL, CYMBIDIUM GRANDIFLORUM FLOWER EXTRACT, PEG-40 HYDROGENATED CASTOR OIL, TOCOPHERYL ACETATE, UREA, HYDROLYZED SILK, PHENOXYETHANOL, HYDROLYZED SOY PROTEIN, OENOTHERA BIENNIS OIL, SODIUM CITRATE, SERICA EXTRACT, MENTHOL, POLYHYDROXYSTEARIC ACID, CITRIC ACID, SALICYLIC ACID, HYPERICUM PERFORATUM FLOWER EXTRACT, ROSMARINUS OFFICINALIS LEAF EXTRACT, HAMAMELIS VIRGINIANA LEAF EXTRACT, ARNICA MONTANA FLOWER EXTRACT, IMIDAZOLIDINYL UREA, SALIX ALBA BARK EXTRACT, POTASSIUM SORBATE, BHT, +/-: CI 77891, CI 45410
Торгоны уураг, цахирмаа цэцгийн ханд ба чийгшүүлэгч орцыг агуулсан зөөлөн бүтэцтэй цуврал нь эвгүй үнэрээс сэргийлж, арьсыг дур булаам сайхан үнэртэй болгож зөөлрүүлнэ.
;