THE ONE
The ONE Everlasting супер тогтоцтой өө дарагч суурь шингэн энгэсэг SPF 30
(5)
Бүх сэтгэгдлийг 1 үзэх
(5)
Бүх сэтгэгдлийг 1 үзэх

Тайлбар

Арьс тань ямар ч нөхцөлд төгс харагдана! SPF 30 хамгаалалттай суурь шингэн энгэсэг нь төрөлхийн мэт харагддаг, 25 цагийн туршид тогтдог, нарны хэт ягаан туяанаас үүдэлтэй арьс хөгшрөлтөөс хамгаалагч дээд зэргийн өө дарагчтай бүрхүүл үүсгэнэ.


  • Өө сэв болон нөсөө толбыг дарахад тусална*.
  • Нарны хэт ягаан туяанаас үүдэлтэй арьс хөгшрөлтөөс хамгаалч SPF 30 агуулсан.
  • 25 цаг тогтоно**.
  • SkinRenew патентлагдсан иж бүрдэл нь арьсыг нөхөн сэргээж хамгаална***.
  • FreshFix технологи нь усанд, мөн хөлрөхөд энгэсгийг урсахаас хамгаална***
  • Арьс судлаачдын сорилд хамрагдсан.

*101 эмэгтэй оролцогчтой хэрэглэгчдийн сорилын дүн.

**Шинжлэх ухааны үндэслэлтэй сорилын дүн.

**Орц найрлагын шинж чанарт үндэслэв.

Төгс үр дүнд хүрэхийн тулд дараах маш хялбар дүрмүүдийг мөрдөөрэй...


  1. Та суурь шингэн энгэсгийг хуруугаараа түрхэж байгаа бол бүтээгдэхүүнээс гарынхаа дээд талд багахан хэмжээтэйг шахаарай (бүтээгдэхүүн бүлээсэж бүтэц нь илүү шингэн болно). Суурь шингэн энгэсгийг дунд ба ядам хуруугаараа нүүрний дунд хэсгээс зах хэсэг рүү чиглүүлэн тараагаарай.
  2. Суурь шингэн энгэсгийг хамрын орчмоос түрхэж эхлээрэй, учир нь энэ хэсэгт хамгийн их улайлт үүсдэг. Нүдний орчмын арьс маш мэдрэмтгий, нимгэн байдаг тул илүү хөнгөн найрлагатай бүтээгдэхүүн хэрэглээрэй. Хамгийн гол нь шанааны дагуух энгэсгийг маш сайн тараах хэрэгтэйг анхаарна уу.
  3. Суурь шингэн энгэсгийг нимгэн бүрхүүл үүсгэж түрхэхийн тулд чийгтэй зөөлөвч хэрэглээрэй. Ингэхдээ бүтээгдэхүүнийг зөөлөвчөөр нүүрэндээ тарааж түрхэх бус харин зөөлөн тогшиж түрхвэл хамгийн зохимжтой.
  4. Бүрхэг өдөр хүртэл нүүр нарны хэт ягаан туяаны сөрөг нөлөөнд өртдөг болохыг бүү мартаарай. SPF 30 агуулсан суурь шингэн энгэсэг арьс гэмтэх эрсдэлийг бууруулж фото хөгшрөлт буюу нарны хэт ягаан туяаны улмаас үүсэх хөгшрөлтөөс хамгаална.
AQUA, CYCLOPENTASILOXANE, CYCLOHEXASILOXANE, PEG-10 DIMETHICONE, BUTYLENE GLYCOL, ISONONYL ISONONANOATE, TRIMETHYLSILOXYSILICATE, CAPRYLYL METHICONE, SODIUM CHLORIDE, POLYGLYCERYL-4 ISOSTEARATE, CETYL PEG/PPG-10/1 DIMETHICONE, HEXYL LAURATE, STEARIC ACID, CAPRYLYL GLYCOL, NYLON-12, SILICA, DISTEARDIMONIUM HECTORITE, ALUMINUM HYDROXIDE, IMIDAZOLIDINYL UREA, METHYLPARABEN, PARFUM, PROPYLPARABEN, DISODIUM EDTA, ALUMINA, TRIETHOXYCAPRYLYLSILANE, HYDROLYZED CRANBERRY FRUIT/LEAF EXTRACT, PHENOXYETHANOL, ETHYLHEXYLGLYCERIN, PENTAERYTHRITYL TETRA-DI-T-BUTYL HYDROXYHYDROCINNAMATE
THE ONE Stockholm — Бүх зүйлийг өөрчлөх гоо сайхны бүтээгдэхүүнтэй танилцаарай.

Захиалгыг хэрхэн хүлээн авах тухай мэдээллийг та Үйлчилгээ хэсгээс авах боломжтой.