Giordani Gold өө дарагч
Бүтээгдэхүүний тоо ширхэг хязгаартай
Giordani Gold

Giordani Gold өө дарагч

  • Цайвар
Цайвар - 32252
ТӨГ 37,000
2.7  мл.

Хэрэглэхэд эвтэйхэн багстай түрхэгчтэй, торгомсог бүтэцтэй өө дарагч харандаа нь алжаалын ул мөрийг дарж арьсыг гэрэлтсэн, сэргэг харагдуулна.


  • Доод зовхины бараан хүрээ болоод сэтгэл хөдлөлийн үрчлээг дарахад тусална*.
  • Харцыг гэрэлтүүлнэ*
  • Арьсыг сэргэг бөгөөд амарсан харагдуулна.
  • Торгомсог бүтэцтэй тул арьсан дээр хөнгөн гулгаж түрхэгдэнэ*

*65 эмэгтэй оролцогчтой хэрэглэгчдийн сорилын дүн.

Төгс үр дүнд хүрэхийн тулд дараах маш хялбар дүрмүүдийг мөрдөөрэй...


  1. Доод звохины бараан хүрээ, сэтгэл хөдлөлийн үрчлээ болоод бусад өө сэвийг дарахын тулд өө дарагч хэрэглээрэй. Мөн түүнийг та зовхины будгийн суурь болгон хэрэглэж болно. Арьсаа гэрэлтүүлж эсвэл тодруулж харагдуулахын тулд өө дарагчийг шанааны товгор хэсэгт эсвэл дээд уруулын дээрх цэг дээр түрхээрэй.
  2. Хэрвээ та тослог эсвэл хэвийн арьстай бол өө дарагчийн арьсандаа бүхэлд нь түрхэж болно. Ингэхдээ бүтээгдэхүүнийг таталдуулж болохгүй.
  3. Хуурай арьстай бол өө дарагчийг тос эсвэл зовхины гелийн дээрх түрхвэл зохимжтой. Далдлах шаардлагатай байгаа хэсгүүд дээрээ түрхээд 20 секунд хаттал нь хүлээгээрэй. Дараа нь хуруугаараа эсвэл өө дарагчийн түрхэгчээр зөөлөн тараагаарай. Шаардлагатай гэж үзвэл доод зовхины бараан хүрээ эсвэл өө сэв бүрэн далдлагдтал үйлдлээ давтаарай.
AQUA, CYCLOPENTASILOXANE, CYCLOHEXASILOXANE, BUTYLENE GLYCOL, CETYL DIMETHICONE, SILICA, CETYL PEG/PPG-10/1 DIMETHICONE, POLYGLYCERYL-3 OLEATE, CERA ALBA, PHENYL TRIMETHICONE, DISTEARDIMONIUM HECTORITE, HYDROGENATED CASTOR OIL, SODIUM CHLORIDE, IMIDAZOLIDINYL UREA, METHYLPARABEN, MICA, PROPYLPARABEN, DISODIUM EDTA, ALUMINA, TRIETHOXYCAPRYLYLSILANE, CI 77891, CI 77492, CI 77491, CI 77499
40 жилийн туршид Giordani Gold брэнд нь дэлхий даяарх сая сая эмэгтэйчүүдэд тансаг төрх бүрдүүлэхэд нь тусалж байна. Эмэгтэйчүүдийн шүтээн болсон брэнд, гоо үзэсгэлэн, чамин байдал ба дээд зэргийн чанарын бэлэг тэмдэг Giordani Gold нь жилээс жилд хамгийн нарийн мэдрэмжтэй бүсгүйчүүдийн сонголт байсаар байна. Тус брэнд нь нүүр будалтын бүтээгдэхүүнүүд, үнэртэн ба аксессуарын өргөн сонголтыг санал болгож төрөлхийн гоо үзэсгэлэнг тань улам сайхан харагдуулна.