Ecobeauty арьсыг сэргээгч тоник
Ecobeauty

Ecobeauty арьсыг сэргээгч тоник

32198
ТӨГ 44,300
200  мл.

Сарнай болон балжингарамын органик хандтай тоник нь арьсыг нөхөн сэргээх, зөөлрүүлэх ба хамгаалахад дэмжлэг үзүүлнэ, тайвшруулна, антиоксидант нөлөө үзүүлнэ. Байгалийн гаралтай орц найрлагын чанар нь ECOCERT сертификатаар баталгаажсан. Парабен агуулаагүй.


  • Арьсыг тэнцвэржүүлнэ ба сэргээнэ*.
  • Бохирдол болон нүүрний будгийн үлдэгдлийг өндөр үр дүнтэй арилгана*.
  • Арьсыг тэжээнэ, зөөлрүүлнэ*.
  • Цитрус жимсний хөнгөн үнэртэй.
  • Бүх насны, бүх төрлийн арьсанд тохирно.

*Орц найрлагын шинж чанарт үндэслэв.


ECOBEAUTY ИЖ БҮРЭН АРЬС АРЧИЛГАА

АЛХАМ 1: ЦЭВЭРЛЭГЭЭ

Арьсыг маш сайн цэвэрлэж тоникоор арчсанаар тос болон бэлдмэлийн найрлага дахь идэвхт бодисууд арьсанд илүү гүн нэвчиж үр дүн нь нэмэгдэнэ. Эдгээр алхмуудыг өдөрт хоёр удаа, өглөө ба орой хийгээрэй.


Ecobeauty нүүр цэвэрлэгч сүүн шингэн (32197) ба Ecobeauty сэргээгч тоник нь (32198) нүүр, хүзүү ба цээжний арьсыг бохирдол болон нүүрний будгаас ангижруулна, мөн арьсыг тайвшруулж сэргээнэ.

ECOBEAUTY ИЖ БҮРЭН АРЬС АРЧИЛГАА

Өдөр өдрөөр улам нэмэгдэх таны төрөлхийн гоо үзэсгэлэн


Дээд зэргийн чанартай байгалийн гаралтай, органик зургаан бүтээгдэхүүн, алхам бүр нь өмнөх алхмын арчилгааг дэмжигч Орифлэймийн 4 алхам бүхий арьс арчилгааны систем, нэгнийхээ үр нөлөөг нэмэгдүүлэгч тусгай найрлага нь арьсыг иж бүрэн арчилж, эрүүл мэнд, гоо үзэсгэлэн болон гэрэлтсэн төлөвийг нь дэмжихэд хэрэгтэй бүхнээр хангана.


Алхам 1: ЦЭВЭРЛЭГЭЭ

Ecobeauty нүүр цэвэрлэгч сүүн шингэн (32197) ба Ecobeauty сэргээгч тоник нь (32198) нүүр, хүзүү ба цээжний арьсыг бохирдол болон нүүрний будгаас ангижруулна, мөн арьсыг тайвшруулж сэргээнэ.


Өглөө ба орой: сүүн шингэнээс нүүр цэвэрлэгч хөвөн дээр аваад нүүр, хүзүү ба цээжний арьсыг зөөлөн арчиж бохирдол болон нүүрний будгийг арилгана. Сэргээгч тоникоос бага зэргийг хөвөнд шингээгээд бохирдол болон нүүрний будгийн үлдэгдлийг арилгахын тулд нүүр, хүзүү болон цээжний арьсыг арчина. Арьсыг цэвэрлэж сэргээхийн тулд өглөө ба орой уг алхмыг давтан хийгээрэй.

АЛХАМ 2: НҮДНИЙ ОРЧМЫН АРЬС АРЧИЛГАА

Ecobeauty толийлгох үйлчилгээтэй зовхины тос нь (32220) нүдний орчмын мэдрэмтгий арьсыг зөөлрүүлнэ, толийлгоно ба чийгшүүлнэ.


Өглөө ба орой: тосноос багахан хэмжээтэй авч нүдэнд орохоос зайлсхийн нүдний орчмын арьсанд түрхэнэ. Тосыг ядам хурууны өндгөөр хөнгөн иллэг хийж түрхэхийг зөвлөж байна.

АЛХАМ 3: ЭРЧИМЖҮҮЛЭГЧ

Арьсыг өдрийн эсвэл шөнийн тос түрхэхэд бэлдэж гэрэлтсэн болгоход Ecobeauty арьсыг нөхөн сэргээгч (32203) бэлдмэл тусална.


Өглөө ба орой: цэвэрлэж тоникоор арчсан арьсанд түрхэнэ. Нүүрэнд тос түрхэхээс өмнө бэлдмэлийг арьсанд шингэтэл хэдэн минут хүлээгээрэй.

АЛХАМ 4: ҮНДСЭН АРЧИЛГАА

Өдрийн цагаар арьсыг чийгшүүлэх эсвэл шөнийн цагаар арьсыг эрчимтэй нөхөн сэргээхэд Ecobeauty цувралын өдрийн тос (32199) ба Нүүрний тэжээллэг тос (32201) тусална. Тосыг Ecobeauty арьсыг нөхөн сэргээгч бэлдмэл (32203) хэрэглэсний дараа түрхэхийг зөвлөж байна.


Өглөө: өдрийн тосноос бага зэргийг (хоёр ширхэг хатаасан үзэмтэй тэнцэхүйц хэмжээтэй) аваад бэлдмэл хэрэглэсний дараа нүүр, хүзүү ба цээжний арьсанд хөнгөн иллэг хийж түрхээрэй.
Орой: нүүрний тэжээллэг тосноос хоёр дуслыг хуруун дээрээ авч бага зэрэг бүлээсгээрэй. Дараа нь нүүр, хүзүү ба цээжний арьсанд хөнгөн иллэг хийж түрхээрэй. Тосыг арьсанд жигд шингэтэл хэдэн минут хүлээгээрэй.

*2016 оны 7-р каталогоос худалдаанд гарсан.

Идэвхт орц:


  • Сарнайн органик ханд (rosa damascena flower water): арьсыг тэнцвэржүүлнэ, антиоксидант болон чихрээр баялаг. Арьсыг сэргээг зөөлөн үнэр бэлэглэнэ.
  • Балжингарамын органик ханд (anthemis nobilis flower water): чийгшүүлэх үр нөлөөтэй гликозид (чихрийн үүсмэл) агуулдаг. Эдгээр хоёр орцын холимог нь тайвшруулах үр нөлөө үзүүлж, хуурайшиж чийггүй болсон арьсыг чийглэг, сэргэг ба гэрэлтсэн болгоно.

Ургамлын цэвэр хандад суурилсан байгалийн гаралтай найрлага

Байгалийн цэвэр орц маш мэдрэмтгий, хэврэг байдаг. Тиймээс энэ төрлийн хандын дээд зэргийн ач тустай үнэт шинж чанарыг хадгалж үлдэхэд гаргаж авах аргачлал маш чухал юм. Бид Ecobeauty цувралыг бүтээхдээ маш мэдрэмтгий орцод нь гэмтэл учруулахгүй аргачлал хэрэглэсэн тул тус цувралын эцсийн бүтээгдэхүүнүүдийн найрлага дахь ургамлын гаралтай орцууд үнэт шинж чанараа дээд зэргээр хадгалж чадсан билээ.


Сарнай ба балжингарамын хандыг гаргаж авахад уураар цэвэршүүлэх аргыг хэрэглэдэг. Уур ургамалд эрчимт нөлөө үзүүлж антиоксидант, аминхүчлүүд, танин, чихэр ба бусад олон ач тустай үнэт орцыг нь ялгаруулдаг. Өөрөөр хэлбэл энэ бол арьсанд ач тустай бодисуудын шингэн хувилбар юм. Энэхүү шингэнийг бид Ecobeauty цувралын бүтээгдэхүүнүүдийн найрлагад ашигладаг.

Орц найрлага

AQUA, ROSA DAMASCENA FLOWER WATER, GLYCERIN, ANTHEMIS NOBILIS FLOWER WATER, BENZYL ALCOHOL, SODIUM BENZOATE, POLYGLYCERYL-10 LAURATE, HYDROLYZED WHEAT PROTEIN, CALENDULA OFFICINALIS FLOWER EXTRACT, LACTIC ACID, PARFUM, LIMONENE, LINALOOL, CITRAL, CITRONELLOL, CITRIC ACID, POTASSIUM SORBATE
Арьсандаа байгаль дэлхийн сайхан бүхнийг бэлэглээрэй. Тэжээллэг бодис ба аминдэмээр баялаг байгалийн болон органик гаралтай орцууд - арьсны тань эрүүл мэнд, гоо үзэсгэлэн ба гялбааг дэмжинэ. Ecobeauty цуврал бүтээгдэхүүнтэй танилц!