NovAge Ultimate Lift арьсыг чангаруулагч иж бүрэн арчилгаа
NovAge

NovAge Ultimate Lift арьсыг чангаруулагч иж бүрэн арчилгаа

31773
ТӨГ 325,400 ТӨГ 464,900
5 ширхэг.
Арьсны уян хатан чанар ба залуу төлөвийг сэргээхэд иж бүрэн үйлчилгээ үзүүлэгч Aspartolift технологи болон буддлея ургамлын эсийн өсгөврийн хандад суурилсан өндөр үр дүнтэй бүтээгдэхүүнүүдийн цуврал.

NovAge Ultimate Lift арьсыг чангаруулагч бүтээгдэхүүнээр хийх өдөр тутмын арьс арчилгааны 4 алхамтай системд алхам бүр нь өмнөх алхмаа дэмждэг бол тусгайлан боловсруулсан найрлага нь нэгнийхээ үр нөлөөг нэмэгдүүлдэг.


Алхам 1: ЦЭВЭРЛЭГЭЭ

Иж бүрэн арчилгаагаа (33984) NovAge нүүр цэвэрлэгч гел-тоникоор эхлээрэй: арьсны төрөлхийн хамгаалагч давхаргыг гэмтээлгүй бохирдол ба нүүрний будгийг зөөлөн цэвэрлэнэ, чийгшүүлнэ ба тэнцвэржүүлнэ, бэлдмэл ба тос түрхэхэд арьсыг бэлдэнэ. Нүүрний цэвэрлэгээ болон арьсаа тэнцвэржүүлэхэд ганцхан энгийн алхам шаардлагатай.


Алхам 2. НҮДНИЙ ОРЧМЫН АРЬСНЫ АРЧИЛГАА

Нүдний орчмын арьсанд онцгой арчилгаа хэрэгтэй. Патентлагдсан хосгүй AspartoLift технологи ба ургамлын эсийн өсгөврийн ханд агуулсан NovAge Ultimate арьсыг чангаруулах үйлчилгээтэй зовхины тос (31542) нь нүдний орчмын арьсыг хормын зуурт шаардлагатай арчилгаагаар хангаж бат бөх болгоно, чангаруулна, уян хатан байдлыг нь сайжруулна, зөөлөн бөгөөд толигор болгоно.


Алхам 3. ЭРЧИМЖҮҮЛЭГЧ БЭЛДМЭЛ

Патентлагдсан AspartoLift ба Трипептид иж бүрдлийн технологи асгуулсан NovAge Ultimate Lift нүүр болон хүзүүний арьсыг чангаруулагч бэлдмэл (31543) нь NovAge Ultimate Lift өдөр ба шөнийн тосны үйлчилгээг илүү сайжруулагч идэвхт бодисуудаар баяжуулсан тунтай.


Алхам 4. ҮНДСЭН АРЧИЛГАА

Патентлагдсан AspartoLift технологи ба SPF 31540 агуулсан арьсыг чангаруулах үйчилгээтэй NovAge Ultimate Lift (15) өдрийн тос нь арьсны уян хатан ба чанга байдлыг нөхөн сэргээж нарны хэт ягаан туяанаас үүдэлтэй хөгшрөлтөөс хамгаална. Харин шөнийн цагаар арьсыг нөхөн сэргээж эрчимтэй тэжээлээр хангахад NovAge Ultimate Lift арьсыг чангаруулах үйлчилгээтэй шөнийн тос тусална (31541).

Идэвхт орцууд

  • Патентлагдсан AspartoLift технологи(Acetyl Aspartic Acid): сууринд нь - үр тариа, үр, самар ба ногоонд агуулагддаг аспарагины хүчлийн үүсмэл. Энэхүү хүчил нь хүний бие махбодын идэвхт байдал ба эсийн хэвийн үйл ажиллагаанд зайлшгүй хэрэгтэй байгалийн гаралтай аминхүчлүүдийн бүлэгт хамаардаг. Арьсны уян хатан байдал эсийн холбоос эд болох фибробластаас хамаардаг. Фибробласт нь эластин уургийг боловсруулдаг. Нас ахих тусам фибробласт нь уян хатан чанараа бага багаар алдсаар хангалттай хэмжээний эластин нийлэгжүүлэх чадваргүй болсны улмаас арьс суларч унжин нүүрний тод хэлбэр алдагддаг. Лабораторийн сорилоос харвал AspartoLift технологийг хатуу фибробласт дээр хэрэглэсэн нөхцөлд эсүүд 20 насаар залуужсан мэт коллагены нийлэгжилт сайжран уян хатан чанар нь нөхөн сэргэдэг байна. AspartoLift технологи нь ретинолтой тэнцэхүйц хүчирхэг үр нөлөөтэйгөөс гадна мэдрэмж төрүүлдэггүй давуу талтай.
  • Ургамлын эсийн өсгөврийн ханд (Buddleja Davidii Meristem Cell Culture): коллагены нийлэгжилтийг сайжруулна. Тус ханд нь арьсны өөрийн коллагеныг устаж үгүй болохоос сэргийлэх ба коллагены боловсруулалтыг дэмжих чадвартай болох нь шинжлэх ухаанаар батлагджээ.
  • Трипептид иж бүрдэл (Hydrolyzed Rice Protein, Hydrolyzed Yeast Protein, Triticum Monococcum Seed Extract): ургамлын гаралтай гурван пептидэд суурилдаг. Эпидермисийн үйл ажиллагааг нөхөн сэргээнэ, арьсны уян хатан чанарыг хариуцагч коллаген ба эластины боловсруулалтыг идэвхжүүлнэ.

Нэмэлт орцууд


Зовхины тосонд:

  • Кофеин (Caffeine): доод зовхины бараан хүрээ ба хавантай тэмцэхэд тусална, мөн арьсыг гэрэлтүүлнэ.

Өдрийн тосонд:

UVA ба UVB шүүлтүүр: арьсанд үрчлээ үүсэхээс сэргийлэхийн тулд өдрийн туршид нарны хэт ягаан туяаны сөрөг нөлөөнөөс хамгаална.
Магадгүй та саяхан гүн үрчлээгээ анзаарсан эсвэл нүүрний хэлбэр тань унжиж байгаад санаа зовж байгаа байх. Аль ч тохиолдолд, NovAg Ultimate Lift хөгшрөлтийн эсрэг өндөр үр дүнтэй дэвшилт цуврал танд наснаасаа залуу харагдахад тусална. Тэд хөгшрөлтийн үндсэн шинж тэмдгүүдэд нөлөөлж, арьсны уян хатан чанар ба чанга байдлыг сэргээж, нүүрний хэлбэрийг тодруулан царайг сэргэг бөгөөд залуу харагдуулна.