NovAge Ecollagen Light үрчлээний эсрэг үйлчилгээтэй иж бүрэн арчилгаа (хөнгөн бүтэцтэй өдрийн тостой)
NovAge

NovAge Ecollagen Light үрчлээний эсрэг үйлчилгээтэй иж бүрэн арчилгаа (хөнгөн бүтэцтэй өдрийн тостой)

29380
278 500 ТӨГ 397 800 ТӨГ
6 ширхэг.
Захиалгыг хүлээн авах

Захиалгыг хүлээн авах

Захиалгыг хэрхэн хүлээн авах тухай мэдээллийг та Үйлчилгээ хэсгээс авах боломжтой.


NovAge Ecollagen хөнгөн бүтэцтэй өдрийн тостой иж бүрэн арчилгааг туршаад үзээрэй! Хоёр дэвшилтэт орц болох патентлагдсан Трипептид технологи ба ургамлын эсийн өсгөврийн ханд агуулсан Орифлэймийн үрчлээний эсрэг үйлчилгээтэй алдарт цувралын шинэчлэгдсэн хувилбар. Байгалийн гаралтай орц, шинжлэх ухааны дэвшилтэт нээлт ба Орифлэймийн алхам бүр нь өмнөх алхмын арчилгааг дэмжиж үр нөлөөг нь нэмэгдүүлэх онцгой найрлагатай 4 алхамтай арьс арчилгааны систем нь танд арьсны иж бүрэн арчилгаа ба бодит үр дүн бэлэглэнэ - ердөө л12 долоо хоногийн дотор үрчлээ 33% хүртэл багасна*.


Цуглуулгад:


  • Нүүр угаагч гел-хөөс (200 мл/код 32596).
  • Арьсыг шинэчлэгч тоник (200 мл/код 32128).
  • Үрчлээний эсрэг үйлчилгээтэй зовхины тос (15 мл/код 31546).
  • Үрчлээний эсрэг үйлчилгээтэй бэлдмэл (30 мл/код 31547).
  • Үрчлээний эсрэг үйлчилгээтэй хөнгөн бүтэцтэй өдрийн тос (50 мл/код 32655).
  • Үрчлээний эсрэг үйлчилгээтэй шөнийн тос (50 мл/код 31545).

*12 эмэгтэй оролцогчтой 31 долоо хоног үргэлжилсэн шинжлэх ухааны үндэслэлтэй сорилын дүн.

NovAge Ecollagen үрчлээний эсрэг иж бүрэн арчилгаа

NovAge Ecollagen цувралын бүтээгдэхүүнүүдтэй 4 алхамтай өдөр тутмын иж бүрэн арьс арчилгааны алхам бүр нь өмнөх алхмын арчилгааг дэмждэг бол тусгайлан боловсруулсан найрлага нь нэгнийхээ үр нөлөөг нэмэгдүүлдэг.


NovAge Ecollagen бүтээгдэхүүнүүдийг багцаар нь хэрэглэсэн арчилгаа нь бүтээгдэхүүн тус бүрийг дангаар нь хэрэглэснээс 7 дахин үр дүнтэй болох нь шинжлэх ухааны үндэслэлтэй сорилоор батлагджээ.


АЛХАМ 1: ЦЭВЭРЛЭГЭЭ

Арьсыг цэвэрлэх, бохирдол болон нүүрний будгийг арилгахын тулд NovAge Ecollagen арьсыг цэвэрлэг гел-хөөс (32596) ба NovAge Ecollagen арьсыг шинэчлэгч тоник хэрэглээрэй (32128). Тэд арьсыг зөвхөн цэвэрлэж сэргээгээд зогсохгүй тос болон бэлдмэлийн найрлага дахь идэвхт орцыг арьсны илүү гүн рүү нэвчүүлж үр нөлөөг нь нэмэгдүүлдэг.


АЛХАМ 2: НҮДНИЙ ОРЧМЫН АРЬС АРЧИЛГАА

Нүдний орчмын арьсанд онцгой арчилгаа хэрэгтэй. Энэ орчмын арьсыг зөөлөн хирнээ өндөр үр дүнтэй арчлахын тулд NovAge Ecollagen үрчлээний эсрэг үйлчилгээтэй зовхины тосыг хэрэглээрэй (31546).


АЛХАМ 3: ЭРЧИМЖҮҮЛЭГЧ

Өдөр ба шөнийн тосны үр нөлөөг нэмэгдүүлэх, мөн арьсаа шаардлагатай бодисоор эрчимжүүлсэн хэмжээнд хангахын тулд NovAge Ecollagen үрчлээний эсрэг дээд зэргийн үйлчилгээтэй бэлдмэл хэрэглээрэй (31547).


АЛХАМ 4: ҮНДСЭН АРЧИЛГАА

Иж бүрэн арчилгааг өдөр ба шөнийн тос хэрэглэж өндөрлөөрэй. NovAge Ecollagen үрчлээний эсрэг үйлчилгээтэй хөнгөн бүтэцтэй өдрийн тос нь (32655) илүү хөнгөн бүтэцтэй ( NovAge Ecollagen үрчлээний эсрэг үйлчилгээтэй чийгшүүлэгч өдрийн тостой харьцуулбал (31544), арьсыг чийгшүүлж сэргээнэ, мөн нүүрний будгийн суурь болгоход төгс тохирно. NovAge Ecollagen үрчлээний эсрэг шөнийн тос нь (31545) шөнийн туршид арьсыг эрчимтэй тэжээлээр хангаж нөхөн сэргээнэ.


Анхааруулга: мэдрэмтгий арьс NovAge Ecollagen цувралын бүтээгдэхүүнүүдийн хүчирхэг үр нөлөөнд дасах хэрэгтэй тул бид танд бүтээгдэхүүний загвар хэрэглэж үзэх эсвэл бүтээгдэхүүнүүдийг арьс арчилгаандаа аажмаар нэмэхийг зөвлөж байна.

Идэвхт орц:


Нүүр угаагч гел-хөөснөөс бусад бүх бүтээгдэхүүнд:

  • Чэсэнцэрийн овгийн ургамлын эсийн өсгөврийн ханд (nicotiana sylvestris leaf cell culture): хос үйлчилгээ үзүүлнэ: коллагены боловсруулалтыг идэвхжүүлнэ, тус процессыг удаашруулагч энзимыг саармагжуулна. Үүний үр дүнд арьсан дахь коллагены түвшин нэмэгдэж үрчлээг дотроос нь түлхэж тэнийлгэнэ. Илэрхий үр дүн нь шинжлэх ухааны үндэслэлтэй сорилоор батлагдсан: NovAge Ecollagen бүтээгдэхүүнүүд нь ердөө л 33 долоо хоногийн дотор үрчлээг 12% багасгаж арьсыг илүү зөөлөн, толигор ба сэргэг болгоно. Мөн шинжлэх ухааны үндэслэлтэй сорилоор чэсэнцэрийн овгийн ургамлын эсийн өсгвөрийн ханд нь коллагены нийлэгжилтийг 200% ба түүнээс ч их идэвхжүүлдэг нь батлагдсан.

  • Патентлагдсан Трипептид-технологи (hydrolyzed rice protein, triticum monococcum seed extract, hydrolyzed yeast protein): хүчирхэг антиоксидант шинж чанартай үр тариа, будаа ба исгэгчээс гаргаж авсан ургамлын гаралтай гурван пептитэд суурилсан: үр тариа ДНХ-г нарны хэт ягаан туяаны улмаас хөгшрөхөөс хамгаална, будаа эсийн эрч хүчийг нэмэгдүүлнэ, исгэгч коллагены нийлэгжилтийг идэвхжүүлнэ. Лабораторийн нөхцөлд пептид тус бүр нь коллагены нийлэгжилтийг идэвхжүүлэх чадвартай бол хамтдаа тэд ер бусын үр нөлөө үзүүлдэг - тус бүр нь дангаараа байсантай харьцуулбал коллагены нийлэгжилт хоёр дахин идэвхтэй явагддаг.

Зөвхөн зовхины тосонд:

  • Кофеин (caffeine): доод зовхинд бараан хүрээ үүсэж хавантахаас сэргийлнэ, мөн арьсыг гэрэлтүүлнэ.
  • Eyeliss иж бүрдэл: арьсны уян хатан чанга байдлыг нэмэгдүүлэх, нүдний орчмын цусны эргэлтийг сайжруулах, доод зовхинд хаван ба бараан хүрээ үүсэхээс сэргийлэх үйлчилгээтэй идэвхт орцын нэгдлийг агуулдаг.
  • Башгана ургамлын ханд (euphrasia officinalis extract): тайвшруулж тэнцвэржүүлэх үр нөлөөтэй, доод зовхинд бараа хүрээ үүсэхээс сэргийлнэ.

Зөвхөн шинэчлэгч тоникт:

  • CellRenew технологи: эпидермисын солилцооны процессыг хэвийн болгоход тусална, үхэжсэн эдийг зөөлөн гуужуулж арьсыг шинэчилнэ, бусад бүтээгдэхүүнүүдийг үр нөлөөг нэмэгдүүлнэ. Гидро хүчлүүд болон идэвхтэй чийгшүүлэгч нэгдлийн хосгүй холимогт суурилсан.

Зөвхөн арьсыг цэвэрлэгч гел-хөөсөнд:


Арчлагч орцууд нь арьсыг зөөлрүүлнэ, чийгшүүлнэ ба толийлгоно. Арчлагч орцууд нь арьсыг зөөлрүүлнэ, чийгшүүлнэ ба толийлгоно.

Арьс тань танаас ч залуу харагдаж байна! Бид NovAge Ecollagen үрчлээтэй тэмцэгч шинэчлэгдсэн цувралаа та бүхэнд танилцуулж байна! Дэвшилтэт хоёр идэвхт орц нь коллагены боловсруулалтыг идэвхжүүлэн арьсыг зөөлөн, толигор ба залуу болгоно.