Үндсэн хэсэгрүү шилжих Үндсэн цэсрүү шилжих Хайлтруу шилжих

Дүрэм ба нөхцөлүүд

Хэрэглэгч – Интернэтийн сүлжээнд байрлах «Орифлэйм» компанийн (цаашид Орифлэйм хэмээн нэрлэнэ) цахим  хуудсанд зочилж буй аливаа иргэн эсвэл хуулийн этгээд.

Цахим хуудас – Интернэтийн сүлжээнд байрлах Орифлэйм компанийн цахим төлөөлөгч (нийтлэг утга агууламж болон загвартай, байршил болон хандалтын хувьд нэг вэб серверт байрлах цахим хуудсуудын багц).

Гиперлинк буюу цахим холбоос – Интернэтийн бусад обьект руу шууд хандалт хийх зориулалтаар вэбсайт буюу цахим шуудан дотор байрлуулсан график дүрс зураг эсвэл текст бөгөөд HTML доторх түүнд хамаарах мөр нь хандалт хийх файлын нэр эсвэл вэб хуудасны URL-ыг агуулдаг.

Фрэйм – энэ бол HTML 3.0 ба түүнээс дээш хувилбарын элемент юм. Фрэйм нь вэб хуудсыг хэд хэдэн нэгнээсээ хамааралгүй цонхуудад хуваан, цонх бүрд өөр вэб хуудсанд байрлуулах боломжийг олгодог. Мөн нэг цонхноос нөгөө цонх руу орох холбоос бий болгодог.

1. Тус Вэбсайтыг ашиглах нөхцөлүүд

Тус вэбсайт нь Орифлэйм компанийн үйлчилгээ бөгөөд вэбсайтыг ашиглах болзлуудыг доор танилцуулсан болно. Тус вэбсайтыг ашигласнаар та санал болгож буй бүх үйлчилгээг хүлээн авч, хүлээн зөвшөөрч байгаад тооцогдоно. Та вэбсайтын болзлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол хэрэглээгээ зогсооно уу.

Орифлэйм нь Oriflame Cosmetics S.A.  компанийн бүртгэлтэй худалдааны тэмдэгт ба эрх бүхий эзэмшигчийн (Oriflame Cosmetics S.A.) урьдчилсан бичгэн хэлбэрийн зөвшөөрөлгүйгээр түүнийг хуулбарлах ба/эсвэл хэрэглэхийг хориглоно. Бусад оюуны (үйлдвэрлэлийн) эзэмшлийн обьектууд нь (үүнд худалдааны тэмдэгтүүд орно) эрх бүхий эзэмшигчийн эзэмшил тул эдгээр обьект ба худалдааны тэмдэгтүүдийг хэрэглэхийн өмнө тэднээс бичгэн хэлбэрээр зөвшөөрөл авах шаардлагатай.

Тус вэбсайтын загвар ба бүтэц нь, мөн бусад элементүүд нь ОХУ-ын иргэний хуулийн дагуу хамгаалагдсан байдаг тул хэсэгчлэн эсвэл бүхэлд нь аливаа зорилгоор ахин боловсруулах, ашиглах (хуулбарлах, дуурайлгах) нь хуулийн зөрчилд тооцогдоно.

Дүрс зураг, график, дуу чимээ эсвэл бичлэгт мэдээллийг Орифлэймийн зөвшөөрөлгүйгээр бусад вэбсайт дээр түгээх, хэвлэмэл хэлбэрээр хуулбарлах эсвэл соронзон тоглуулагчид суурилуулахыг хатуу хориглоно.

Вэбсайтын хэрэглэгч хувийн эзэмшлийн компьютердээ тус вэбсайт дээрх мэдээлэл ба материалыг зөвхөн худалдааны бус зорилгоор ашиглахын тулд нэг хувийг хуулбарлах эрхтэй. Үүнд хэрэглэгч хуулбарласан материалыг өөрчлөх, өөр зорилгоор ашиглах эсвэл эзэмшигчийн эрхийн, оюуны өмчийн тухай мэдэгдлийг арилгах эрхгүй. Тус вэбсайтын хэрэглэгчидэд олгож буй нэг удаа мэдээлэл татаж авч ашилгах эрхийг хэрэглэгч гуравдагч этгээдүүдэд шилжүүлэх эрхгүй. Шилжүүлсэн тохиолдолд Орифлэйм хэрэглэгчийн эрхийг хүссэн үедээ хасах эрхийг эдлэнэ.

Орифлэйм тус вэбсайт дээрх фрэймийн ашиглалтыг хязгаарлах эрхийг эдлэнэ. Хэрэглэгч  Орифлэймээс бичгэн хэлбэрээр мэдэгдэл хүлээн авсны дараа нэн даруй фрэймийн ашиглалтыг зогсоох үүрэгтэй (вэбсайтын бүхэлд нь эсвэл хэсэгчлэн).

Хэрэглэгчид Вэбсайт дээр эзэмшигчийн эрх нь хуулиар хамгаалагдсан аливаа материалыг эзэмшичгийн зөвшөөрөлгүйгээр нийтлэх эрхгүй. Ийм мэдээллийг байршуулсан хэрэглэгч зохиогчийн эрх ба өмчийн эзэмшлийн эрхийг зөрчсөнд тооцогдоно.

Орифлэйм нь өөрийн вэб хуудаснаас цахим холбоосоор дамжин хандаж буй аливаа програм хангамж, материал, цахим хуудсууд эсвэл мэдээллийг хянахгүй бөгөөд үүний өмнөөс хариуцлага хүлээхгүй. Орифлэйм вэб хуудас дээрх гадаад холбоосууд эсвэл гадны вэб хуудсууд дээрх Орифлэйм вэб рүү заасан холбоосууд, аль аль нь Орифлэйм тухайн сайтыг сурталчилж, танилцуулж байгаа эсвэл тус сайт дээрх мэдээлэл, хуудас, материал эсвэл програм хангамжийн оновтой, чанартай, аюулгүй байдлыг нь батлана гэсэн утгыг агуулахгүй.

Орифлэйм ямар ч нөхцөл байдалд Хэрэглэгчдийн гиперлинктэй вэбсайтын ашиглалтын хариуцлагыг үүрэхгүй.

Орифлэйм тус сайт дээрх гиперлинкийг хууль эрх зүйн хүрээнд зөвшөөрөгдөх хэмжээний дээд хэмжээнд хязгаарлах эрхийг эдлэх ба ингэснээр Хэрэглэгч Орифлэймээс бичгэн хэлбэрээр мэдэгдэл авсан даруй вэб сайт дээр аливаа гиперлинкийг устгах зөвшөөрлийг олгосонд тооцогдоно.

Тус вэбсайт дээрх эсвэл тус вэбсайтаас хуулбарлаж болох мэдээлэл, хуудсууд ба бусад материалууд Орифлэймийн зүгээс ямар нэгэн баталгаагүй “байгаагаараа” танилцуулагдсан болно.

Орифлэйм мэдээллийн, хуудсуудын эсвэл материалуудын оновчтой, ойлгомжтой, бүрэн байдалд баталгаа олгохгүй ба боломжит алдаа эсвэл дутагдлын хариуцахгүй. Хэрэглэгч тус вэбсайтыг өөрийн хүсэлтээр ашиглаж байгаа бөгөөд хуудаснууд ба материалууд нь вирус эсвэл хор хөнөөлтэй бусад объект агуулаагүйг бататгаж, шаардлагатай арга хэмжээг авна. Тус вэбсайт нь хэрэглэгчийн програм хангамж эсвэл вэб-браузертэй нийцэхгүй байж болно. Орифлэйм вэбсайтын тасралтгүй, өөрчлөлтгүй ажиллагааг батлахгүй ба, вэбсайт нь үе үе тасалдаж, удааширч эсвэл хаагдаж болно.

Тус сайт нь огноотой эсвэл оновчтой бус мэдээллийг агуулж болох ба тус мэдээллийг Орифлэйм мэдэгдэл хийлгүй өөрчилж шинэчилэх эрхтэй. Орифлэйм вэбсайт дээрх мэдээллийг шинэчлэх эсвэл засах аливаа хариуцлагыг үүрэхгүй ба үүрэхээс татгалзаж байна.
Орифлэйм сайт дээр үүсэж болзошгүй зайлшгүй алдаа ба дутагдлын улмаас үүссэн алдагдал хохирлыг хариуцахгүй ба сайтын мэдээллийг ашиглаж буй бүх Хэрэглэгчид эрсдлийг өөрсдөө хариуцна.

Орифлэйм хэрэглэгчид ба худалдан авагчдад танилцуулж буй бүтээгдэхүүний тухай мэдээлэл ба сайт дээр байршуулсан бусад мэдээллийг үйл нийцлийн хариуцлагыг үүрэхгүй. Зөвлөхүүд өөрийн эзэмшлийн, Орифлэймийн бүтээгдэхүүн ба мэдээллийг агуулсан вэбсайттай тохиолдолд, бүтээгдэхүүн ба үйлчилгээний талаар албан ёсны мэдээллийн өөрчлөлт, шинэчлэлтийг хариуцан цаг тухайд нь өөрийн вэбсайт дээр тусгах үүрэгтэй.

Орифлэйм, түүний түншүүд ба ажиллагсад нь Вэбсайт дээрх мэдээлэлд үндэслэн гаргасан аливаа шийдвэрийн үр дагаврын хариуцлагыг үүрэхгүй.

ОРИФЛЭЙМ ВЭБСАЙТТАЙ ХОЛБООТОЙ ИЛ БА ДАЛД ЯМАР НЭГЭН БАТАЛГАА ОЛГОХГҮЙ Ч БҮТЭЭГДЭХҮҮННИЙ БОРЛУУЛАЛТ БА ХЭРЭГЛЭЭТЭЙ ХОЛБООТОЙ БАТАЛГААГ ГАРГАНА.

ЯМАР Ч НӨХЦӨЛД ОРИФЛЭЙМ ХЭРЭГЛЭГЧИЙН ӨМНӨ АЛИВАА АЛДАГДАЛ, ҮҮНД, ТУС ВЭБСАЙТ ЭСВЭЛ ГИПЕРЛИНКТЭЙ БУСАД ВЭБСАЙТУУДТЫН АШИГЛАЛТААС ҮҮСЭХ ШУУД, ШУУД БУС ЭСВЭЛ БУСАД АЛДАГДЛЫН ХАРИУЦЛАГЫГ ЯМАР Ч НӨХЦӨЛД ҮҮРЭХГҮЙ.

ДЭЭР ЗААСАН ОНЦГОЙ НӨХЦӨЛ ХУУЛИЙН ДАГУУ ҮЛ ЗӨВШӨӨРӨГДӨХ МАГАДЛАЛТАЙ ТУЛ ТУС МӨР НЬ ХЭРЭГЛЭГЧИД ХЭСЭГЧЛЭН ЭСВЭЛ БҮХЭЛДЭЭ ХАМААРАХГҮЙ БАЙЖ БОЛНО.

Тус баримтад тусгагдаагүй бүх эрх хамгаалагдсан.

2. Вэбсайтын ашиглалтын нөхцөлд гарах өөрчлөлт

Орифлэйм тухайн үед мөрдөгдөж буй нөхцлийг өөрчлөх, шинэ нөхцөл оруулах эрхтэй. Тус өөрчлөлтүүд нь сайт дээр байршсан өдрөөс хүчин төгөлдөр болно. Нөхцөл өөрчлөгдсөн огнооноос хойш Хэрэглэгч Вэбсайтын материалыг ашигласнаар нөхцөлийг автоматаар хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.