Үндсэн хэсэгрүү шилжих Үндсэн цэсрүү шилжих Хайлтруу шилжих

БРЭНД ТҮНШҮҮДИЙН АНХААРАЛД

БРЭНД ТҮНШҮҮДИЙН АНХААРАЛД

Орифлэйм Компанийн глобал мэдээллийн санд халдах оролдлого гарсан бөгөөд энэ талаар ирсэн мэдээллийг брэнд түнш танд хөрвүүлэн хүргэх нь:

Орифлэймийн хамт олны хувьд эрхэм брэнд түнш таны хувийн мэдээллийн нууцлалыг хадгалах нь нэн тэргүүний зорилго юм.

Өнгөрсөн 7-р сарын сүүлээр тохиолдсон энэхүү халдлагын хүрээнд зарим орны зарим брэнд түншийн хувийн мэдээлэллийг харах боломжтой болсон байж болзошгүй бөгөөд банкны мэдээлэл, утасны дугаар, нууц үг зэрэг мэдээлэл халдлагад өртөөгүй мэдэгдэж байна.

Мөн энэхүү халдлага нь бүх орны мэдээллийн санд хамаарахгүй. Бид энэхүү халдлагын эсрэг арга хэмжээг түргэн шуурхай авч байгаа ба аливаа мэдээлэл нь алдагдсан брэнд түнш бүртэй 2021 оны 8-р сарын 19-ны дотор нэг бүрчлэн холбоо тогтоон нэмэлт мэдээлэл өгч ажиллах тул бүх нийтээр айж сандрах шаардлагагүйг мэдэгдэж байна. Хэдийгээр алдагдсан мэдээллийг аливаа хууль бус зүйлд ашиглах үндэслэл байхгүй ч урьдчилан сэргийлэх үүднээс дараах арга хэмжээг авна уу.

Үүнд:

  • 1. Хэрэв танд залилан мэхлэх, болон залилахыг оролдсон тухай мэдээлэл ирвэл даруй хууль сахиулах байгууллагад мэдэгдэх.
  • 2. Үл мэдэх хүн тантай холбоо тогтоохоос сэргийлж болгоомжлох.
  • 3. Та хувийн мэдээлэл агуулсан нууц үгтэй бол нууц үгийг солих.
  • Энэхүү халдлага нь вэбсайт, данс, төлбөрийн үйл явцад нөлөөлөөгүй тул та ажлаа ердийн байдлаар үргэлжлүүлж болно.

    Хэрэв танд нэмэлт асуулт байвал компанийн Хэрэглэгчийн Харилцааны багтай холбогдоно уу.

    “Орифлэйм Монгол” ХХК