2018 оны 6-р сарын 4-с эхлэн 23-г дуустал хэрэгжиж буй Орифлэйм Косметикс (цаашид Компани гэх) каталогийн 2, 9, 12, 14, 16, 18, 20, 22, 24, 26, 136 хуудаснууд, мөн 2018 оны 5-р сарын 14-с 8-р сарын 25-г дуустал хүчинтэй "Амьдрах гоо зүй" сэтгүүлийн 6-р хуудас дээр 2018 оны “Хөлбөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн”-ий тухай дурдсан.
Эдгээр каталог болон сэтгүүлд“Каталог” болон “Амьдрах Гоо Зүй” сэтгүүлд дурдагдсан “2018 оны Хөлбөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн” болон “Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо” гэх мэт нэршлүүдийг ашиглах нь хүчин төгөлдөр бус тул уг нэршлүүдийг цаашид ашиглахгүй байхыг албан ёсоор мэдэгдэж байна.
Компани 2018 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний албан ёсны хамтрагч гэх үл ойлголцол төрүүлэх зорилго хэзээ ч агуулаагүй бөгөөд “2018 оны Хөлбөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн” болон “Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо”-ны албан ёсны түнш болон хамтран ажиллагч биш гэдгийг үүгээр мэдэгдэж байна.